Багийнх нь тоглогч коронавирусын халдвар авсны улмаас Кристиано Рональдо хөл хорионд оржээ!

0

Ювентус клубын хөлбөмбөгчин коронавирусын халдвар авсны дараа Кристиано Рональдо болон түүний багийнхан хөл хорионд орохоос өөр аргагүйд хүрчээ. Ювентус болон Интер Милан клубууд тоглосноос хойш хэдэн өдрийн дараа хамгаалагчийн байрлалд тоглодог Даниэле Ругани коронавирусын халдвар авсан нь батлагдсан билээ.

Ювентус Интер Миланыг ямар ч үзэгчгүй хоосон цэнгэлдэх хүрээлэнд 2:0 гэсэн үр дүнгээр хожсон тоглолтод Рональдо болон Ругани нар хамтдаа нэг хувцас солих өрөөг ашигласан юм.

Дээрх 2 багийн бүх тоглогчид уг явдалтай холбоотойгоор хөл хорионд орж, тусгаарлагдаад байгаа аж.

Түүнчлэн 2 багийн дасгалжуулагчдын баг, эмч нар болон тухайн цэнгэлдэх хүрээлэнд байсан бүх хүмүүсийг Даниэле Ругани-гийн шинжилгээний хариу эерэг гарсны дараа хөл хорионд оруулах шийдвэрт хүрсэн байна.

Италийн Сери А лигийн Ювентус клубын зүгээс хөлбөмбөгчинд ноцтой ямар нэгэн зовиур илрээгүй болохыг хэлж, дараах мэдэгдлийг хийжээ:

“Хөлбөмбөгчин Даниэле Ругани-гийн шинжилгээний хариу эерэг гарч, Covid-19 вирусын халдвар авсан болох нь батлагдсан. Гэвч ямар нэгэн ноцтой шинж тэмдэг одоогоор илрээгүй байна.”

“Ювентус клуб хууль, дүрэм журмын дагуу хөл хорио тогтоосон шийдвэрийг хүлээн авч, түүнтэй контакт үүсгэсэн бүх хүнийг шинжилгээнд хамруулна гэдгээ хариуцлагатайгаар мэдэгдэж байна.”

Коронавирусын халдвар авсан нь тодорхой болсон Даниэле Ругани-гийн хувьд уг вирусээр өвчилсөн 2 дахь мэргэжлийн хөлбөмбөгчин (өмнөх нь Германы Бундеслигийн Ханновер 96 клубын хөлбөмбөгчин Тимо Хюберс) болсон бөгөөд өөрийн Твиттер хуудсаараа ийн жиргэжээ:

 

 

“Та бүхэн мэдээлэл олж уншсан байх. Надад санаа зовж байгаа бүх хүмүүст би зүгээр гэдгээ хэлье. Би хүн бүр дүрэм журмаа даган биелүүлээсэй гэж уриалмаар байна. Яагаад гэвэл энэ вирус хэнийг ч ялгахгүй халдварлана! Өөрсдийнхөө төлөө, хайртай хүмүүсийнхээ төлөө, эргэн тойронд байгаа бүх хүний төлөө анхаарал болгоомжтой байцгаая.”

Мөн коронавирусын халдварыг дараах спортын тамирчид болон дасгалжуулагч, арын албаныхан авсан болох нь шинжилгээний хариугаар батлагджээ.

Арсенал клубын дасгалжуулагч Mikel Arteta

 

Олимпиакос клубын эзэн Evangelos Marinakis

 

Челси клубын тоглогч Callum Hudson-Odoi

 

Сампдориа клубын тоглогч Manolo Gabbiadini

 

Юта Жазз багийн төвийн тоглогч Rudy Gobert болон хамгаалагч Donovan Mitchell, холбон тоглогч Emmanuel Mudiay

2
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *