
Өдөр болгон бид мэдээллийн хүчтэй урсгалд автах бөгөөд тэр дундаас гэрэл гэгээтэй, сайхан мэдээ олж харахад амаргүй байдаг. Дээрээс нь ажил, гэр бүлийн асуудлууд ар араасаа цуварна. Ерөнхийдөө үе үе сэтгэлээ сэргээж амьдрал тийм ч муу зүйл биш гэдгийг ойлгох цаг хугацаа шаардлагатай болдог.
1. Ломат Томас гэх энэ америк эр эгч, дүү 5 хүүхэд үрчилж авчээ – залуу хүүхдүүдийг салгахыг хүсээгүй юм

2. Түймэрт орон гэрээ алдсан ч муураа аварч чадсан турк өвөөг санаж байна уу? Хүмүүс түүнд шинэ байшин худалдаж авч өгчээ. Одоо тэр мууртайгаа амар тайван сайхан амьдарч байна

3. Энэ хүн удаан хугацаагаар эмнэлэгт хэвтэх шаардлага гарсан тул нохойгоо асрамжийн газар өгөхөд хүрчээ

Үүнийг нь мэдсэн нэг сувилагч нохойг нь асрамжийн газраас эргүүлэн авч гэртээ авчирчээ. Одоо нохойг эзэнтэй нь байнга уулзуулж, заримдаа бүр тоглуулдаг болсон. Өвчтөний бие сайжраад эмнэлгээс гарах болбол нохойгоо буцааж авах нь ойлгомжтой.
4. 7 настай энэ охин халцрах өвчтэй. Гэхдээ сургууль дээрээ тэмдэглэх “Галзуу үсний засалтын өдөр”-ийг хэрхэн өнгөрүүлэхээ бодож олжээ

5. Гадаа хэтэрхий хүйтэн байгаа үед Туркийн Кютахья хот дахь агаарын зэвcэгт xүчний сургалтын ангийнхан муурнуудад зориулсан дотуур байр бэлджээ

6. 3 настай энэ хүү хорт хавдраа ялан дийлж чадлаа. Мэс засал, химийн эмчилгээ үр дүнгээ өгчээ: одоо түүний биед хорт хавдрын ганц ч эс үлдээгүй

7. “Аюулгүй байдлыг мэдрэх” гэж юу болохыг зураад өгнө үү гэж хүүхдээс хүсжээ

8. Өндөр настай нохой, 13 настай юм. Тиймээс удаан зугаалах бол чарган дээр сууж гардаг юм

9. Эхнэр бид хоёр салж байгаа юм, байшин эхнэрт үлдсэн болохоор би нүүчихсэн. Харин надад энэ сайхан амьтан үлдсэн дээ. Амьдрал үргэлж сайхнаараа!

10. Энэ өрөвдмөөр амьтныг хаалгаа онгойлгоод оруулчихлаа. Гадаа их хүйтэн байгаа болохоор өрөвдөөд болдоггүй. Би одоо мууртай болсон

11. Энэ ресторан хоолны мөнгөгүй хүмүүст үнэгүй хоол санал болгодог

“Хүндэт үйлчлүүлэгч та өлсөж байгаа ч хоол авах мөнгөгүй байгаа бол ичих хэрэггүй: таны хоолыг “Карачи” кафе даах болно. Та зүгээр л үнэгүй багц асуугаарай. Бид танаас элдэв юм юу ч асуухгүй”.
12. Хажуугаас тийм ч их мундаг харагдахгүй байх л даа, гэхдээ би олон жилийн хугацаанд хүнд жинг зөв өргөж сураад байгаа юм. Үнэндээ багаас эхлүүлсэн гэдгийг та ойлгож байгаа гэж найдна

13. Орини Кайпара нүүрэндээ маори шивээстэй телевизийн анхны нэвтрүүлэгч гэдгээрээ олны танил. Тэрээр шинэ мэдээ уншдаг юм

14. Манай хотод байдаг энэ хөшөөг Их Британийн гудамжнаас хураасан 100,000 xутгаар хийсэн

15. Ач хүүдээ зориулж хийсэн “Майнкрафт” бүтээлэг үнэхээр гоё болжээ. Эмээ нар угаасаа чадна л даа

16. Арьсны өнгөөр ялгаж хийсэн шархны лент

17. Нөхөр маань “мууранд дургүй” нэгэн байсан юм, ер нь л гэртээ ямар амьтан тэжээхийг хүсдэггүй хүн байлаа

18. Өнөөдөр хүү маань “Титаник” LEGO-гоо угсарч дууслаа. Тэр өөрөөрөө их бахархаж байсан шүү

19. Өнөөдөр 79 настай эгч маань нөхөрт гарлаа

20. 30 жилийн ипотекээ төлж дууслаа. Энэ байшин одоо биднийх болсон

21. Би ээжийгээ энэ 4 дүгээр сард алдсан юм. Надад зориулж зурж өгсөн түүний нэг зургаар өөртөө шивээс хийлгэлээ

Шивээсний бичиг: “Нартай өдөр ганцаар алхсанд орвол бороотой өдөр чамтай алхахыг илүү эрхэмлэнэ. Би чамд хайртай”
22. Ойд энэ оромжийг зүгээр л дэмий байхаар гээд барьчихсан юм. Тэгсэн хэн нэгэн аврах нөмрөг орхижээ. Намайг орон гэргүй гэж бодсон бололтой

23. Өнөөдөр баахан хог цэвэрлэлээ

24. Эхнэр миний багын хөнжлийн даавуугаар бүтээлэг хийж өглөө

25. Манай дүүрэгт хэн нэгэн ороолт нэхээд хэрэгтэй хүмүүст нь зориулж модонд тогтоогоод үлдээжээ. Хавчаарыг нь л үлдээгээрэй гэж хүсэж

Хүн төрөлхтний хамгийн сайхан чанар таны бодлоор юу вэ?








Otgonbayr Gurragchaa
2022/02/17 at 17:58
Энэ хорвоод амьдрахын төлөө ирсэн бүхэн адилхан…
黴菌
2022/02/17 at 18:50
Otgonbayr Gurragchaa no! Not same!