Коронавирусын халдвар авсан Япон эр бусдад вирус тараахын тулд зориуд олон нийт цугласан баар, цэнгээний газруудаар явжээ

1

Коронавирусын халдварын хоёр дахь давалгаатай бид нүүр тулгараад байгаа билээ. Өдрөөс өдөрт халдвар шинээр авч байгаа болон нас барж буй хүмүүсийн тоо өсөхийг харах хүн бүрт хэцүү санагдах нь ойлгомжтой. Ийм нөхцөлд аль болох хүн чанартай байж, дор бүрнээ хувийн ариун цэврээ сайтар сахих ёстой. Гэвч хувиа хичээсэн, хүн чанаргүй зарим хүмүүс бусдын айдсаар тоглоом хийж, пранк бичлэг хийж байсан бол, энэ удаад бүр ч илүү ноцтой асуудал болжээ. Япон эрийн гаргасан энэ үйлдэл түүнийг хувиа хичээгчдийн бодит жишээнүүдийн нэг болгосон байна.

Sobre

Японы Гамагори хотод амьдардаг 50 настай эр коронавирусын халдвар авсан нь батлагдаж, гэртээ эмчлэгдэх хүртэл хөл хорионд байхаар болжээ. Энэ талаар “Tokyo Reporter” эх сурвалж мэдээлсэн аж. Гэвч үл мэдэгдэх шалтгаанаар тэр такси барьж, хэд хэдэн баар, цэнгээний газруудаар явжээ. Ингэхдээ тэр гэр бүлийнхээ гишүүдэд хандан, “Би вирус тараахаар явлаа” гэж хэлсэн байна. Ямар гээчийн хувиа хичээсэн эр вэ!

Эхний цэнгээний газраас гарч, дараагийнхдаа орж ирэх үедээ тэр бүр цагаандаа гарч, миний коронавирусын шинжилгээний хариу эерэг гарсан гэж хүмүүст хэлжээ. Ажилчид орон нутгийн Эрүүл Мэндийн Төвд дуудлага өгсөн бөгөөд удалгүй Гамагоригийн цагдаагийн хэлтсээс цагдаа нар ирж, өнөөх эрийг баривчлаад гэрт нь хүргэж өгчээ. Ажилчид болон тэнд байсан үйлчлүүлэгчид энэ эрийн хувиа хичээсэн үйлдлийг хараад шоконд орсон байсан гэнэ.

 

 

“Би энэ талаарх бодлыг толгойдоо байлгахыг ч хүсэхгүй байна. Юу болсон талаар хэлэх ч муу үг алга. Зүгээр л уур минь хүрч байлаа!” хэмээн баарны ажилтан хэлжээ.

Энэ эрд коронавирусын ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй боловч, шинжилгээ авахад хариу нь эерэг гарсан байна. Учир нь түүнтэй хамт амьдардаг эцэг эх нь коронавирусын халдвар авсан байжээ. “Тэр гэртээ үргэлжлүүлэн хөл хорионд байлгүй гадуур гарсан нь үнэхээр харамсалтай үйлдэл.” хэмээн Гамагори хотын дарга Toshiaki Suzuki хэлсэн байна.

25
БурууБуруу
10
ХарамсалтайХарамсалтай
4
БахархмаарБахархмаар
4
ГоёГоё
4
ТэнэглэлТэнэглэл
2
Ха ХаХа Ха
1
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

11 Сэтгэгдэл

  1. Kaneki Ken

    Kaneki Ken

    2020/03/14 at 18:17

    Iim fake ymand itgej bdag tarihnii turaaltai ard tumen ymdaa

  2. Altan Samar

    Altan Samar

    2020/03/14 at 18:36

    iim baliar yum hiij bga tarhinii turaaltaigaa taarsan hutsdag nohoi ve chi

  3. Амарсанаа Данзан

    Амарсанаа Данзан

    2020/03/14 at 18:37

    Эдэн дунд бас ийм амьтан байдагаа

  4. Хоролсүрэн Ш.

    Хоролсүрэн Ш.

    2020/03/14 at 18:43

    Alaach hvvriig

  5. Sarantuya Bolikhorloo

    Sarantuya Bolikhorloo

    2020/03/14 at 18:44

    “Хувиа хичээсэн үйлдэл” гэж нэрлэх нь зөв үү🤔 их л хорссон хүн бнадаа

  6. Bayasaa Bayasaa

    Bayasaa Bayasaa

    2020/03/14 at 19:04

    Бидэн дунд л ийм хүн байхгүй байгаасай 🙏🙏🙏🙏🙏

  7. Ж. Нина

    Ж. Нина

    2020/03/14 at 21:09

    Haana we

  8. Byambasuren Ayush

    Byambasuren Ayush

    2020/03/14 at 21:36

    Ийм мэдээлэл хэнд зориулагдсан бэ

  9. Tumen Minsel

    Tumen Minsel

    2020/03/14 at 22:04

    Яг тулаад л ирэхээр хүний мөн чанар танигддаг бололтой.

  10. Chimedtseren Namdag

    Chimedtseren Namdag

    2020/03/16 at 08:24

  11. Яагааь нөгөө хэн л байхгүй юу

    2020/03/16 at 13:32

    Тийм учраас хөл хоригдсон хүм үүсийг бүгдийг нь 1газар хорихгүй бол болохгүй

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *