Энэ жилийн сүүлээр гарахаар хамгийн ихээр хүлээгдэж байгаа 15 кино

0

Энэ жилийн сүүлээр гарахаар хамгийн ихээр хүлээгдэж байгаа 15 киноЖил бүр олон арван дэлгэцийн бүтээлүүд үзэгчдийн мэлмийд хүрдэг. Мөн олон арван бүтээлүүд бүтээлтийн шатандаа явж байдаг. Энэ намар мөн л олон кинонууд дэлгэцнээ гарч, үзэгчдийн мэлмийг мялаах ба тэдгээрийн дундаас хамгийн их хүлээлт үүсгэж байгаа 15 киног та бүхэнд танилцуулъя. Эдгээр кинонуудын дунд Тор /Thor/, Хангер Геймс /The Hunger Games/, Хоббит /The Hobbit/ зэрэг томоохон кинонуудын үргэлжлэлүүд багтаж байгаагийн дээр багахан төсвөөр бүтсэн кинонууд ч байгаа юм.

#15 Walking with Dinosaurs
Уран сайхны кинонуудын хамгийн сонирхол татам сэдэв бол үлэг гүрвэлүүд байдаг. Аляск болон Шинэ Зеландад зураг авалт нь хийгдсэн энэ 3D киног бүтээгчид Аватар /Avatar/ кинонд ашигласан 3D технологийн системийг ашиглажээ. 20th Century Fox студийн бүтээл энэ кино 12-р сарын 20-нд нээлтээ хийх юм.
#14 Black Nativity

Оскарын шагналт жүжигчин, дуучин Женнифер Хадсон /Jennifer Hudson/ энэ намар хоёр кинонд тоглож байгаа. Түүний нэг кино нь энэ бөгөөд тэрээр энэ кинонд Форест Вайтекер /Forest Whitaker/, Анжела Бассетт /Angela Bassett/, Мэри Жей Ближе /Mary J. Blige/ нарын хамт ганц бие ээжийн дүрд тоглож байгаа юм. Fox Searchlight-ын бүтээл энэ кино 11-р сарын 27-нд нээлтээ хийх юм.
#13 The Book Thief

Маркус Зусак /Markus Zusak/-ын бичсэн The Book Thief хэмээх Нацистын Германы үед үйл явдал нь өрнөх зохиолоос сэдэвлэгдэн бүтээгдсэн энэ кино Дэлхийн хоёрдугаар дайны үед шинэ гэр бүлд амьдрахаар илгээгдсэн Лиезел Меминжер /Liesel Meminger/-ийн тухай өгүүлэх ба Софи Нелиссе /Sophie Nelisse/, Жеоффрей Раш /Geoffrey Rush/, Эмили Уатсон /Emily Watson/ нарын жүжигчид тогложээ. 20th Century Fox-ын бүтээл энэ кино 11-р сарын 15-нд нээлтээ хийнэ.
#12 Captain Phillips

11-р сарын 11-нд нээлтээ хийх Columbia Pictures-ийн бүтээл энэ кинонд Оскарын шагналт жүжигчин Том Хэнкс /Tom Hanks/ ахмад Филиппс /Phillips/-ийн дүрийг бүтээсэн юм.
#11 Carrie

Screen Gems-ийн бүтээл энэ кино энэ сарын 18-ны өдөр нээлтээ хийх юм. Сонгодог зохиолч Стивен Кинг /Stephen King/-ийн 1976 оны аймшгийн зохиолоос сэдэвлэн бүтээгдсэн энэ киноны гол дүрийг Хлоё Грейс Моретц /Chloe Grace Moretz/ бүтээсэн ба гол дүрийн охины сүсэг бишрэлтэй ээжийн дүрд жүжигчин Жулиан Мур /Julianne Moore/ тоглосон байна.
#10 Cloudy with a Chance of Meatballs 2

Sony-гийн бүтээл энэ кино 9-р сарын 27-нд нээлтээ хийсэн. Зохион бүтээгч Флинт Локвуд / Flint Lockwood/-ын нээлт буруугаар эргэдэг бөгөөд хоол амьтны эрлийзүүдийг гаргах болсон машинаас тэр эцсийн эцэст дэлхийг аварч чадах болов уу?
#9 Winnie Mandela

Женнифер Хадсон энэ кинонд Нелсон Мандела /Nelson Mandela/-гийн эхнэрийн дүрийг бүтээсэн. Өмнөд Африкын ерөнхийлөгч асан эрхмийн дүрийг жүжигчин Терренс Ховард /Terrence Howard/ бүтээсэн. 9-р сарын 6-нд нээлтээ хийсэн Imafe Entertainment-ийн бүтээл энэ кино жүжигчин бүсгүйд ээлжит Оскарыг авчрах болов уу?
#8 Saving Mr. Banks

Жүжигчин Том Хэнксийн тоглосон бас нэгэн кино бол энэ кино юм. Жүжигчин эрхэм энэ кинонд Америкийн бизнесийн магнат, найруулагч Уолт Дисней /Walr Disney/-н дүрийг бүтээжээ. Disney компаний бүтээл энэ кино 9-р сарын 20-нд нээлтээ хийсэн.
#7 Ender’s Game

Summit компаний бүтээл энэ кино нь Орсон Скотт Кард /Orson Scott Card/-ын зохиолоос сэдэвлэн бүтээгдсэн. Харийнхны дайралтанд бэлтгэгдэж байгаа цэргүүдийг хүүхэд байх үеэс нь бэлтгэдэг тухай харуулсан энэ кино 11-р сарын 1-нд нээлтээ хийх юм.
#6 Anchorman 2: The Legend Continues

Anchorman: The Legend of Ron Burgundy киноны үргэлжлэлийг амжилттай хийнэ гэдэг амаргүй хэрэг. Гэхдээ Paramount Pictures-ийн бүтээл энэ кинонд Уилл Феррелл /Will Ferrell/, Кристина Эпплгейт /Christina Applegate/, Стив Кэйрелл /Steve Carell/, Паул Рудд /Paul Rudd/, Дэвид Коехнер /David Koechner/ нар бүгд эргэн ирсэн юм. Энэ кино 12-р сарын 20-нд нээлтээ хийнэ.
#5 Diana

16 настайдаа Уэльсын гүнж болсон Диана 36 настайдаа автомашины ослоор нас барсан. Гүнжийн богинохон амьдралын түүхийг өгүүлсэн энэ киноны гол дүрд жүжигчин Наоми Уаттс /Naomi Watts/ тоглосон. Entertainment One-ын бүтээл энэ кино 11-р сарын 1-нд хязгаарлагдмал байдлаар нээлтээ хийх юм.
#4 Frozen

Энэ намар тийм ч олон хүүхэлдэйн кино гарахгүй. Диснейн фенүүдийг баярлуулан гарах энэ кинонд Цасан хатан Элзагийн мөнхийн өвлийн улирал ноёлсон хаант улсад хавхлагдсан Аренделл /Arendelle/-ийг аврахаар нэгдсэн Анна /Anna/, Кристофф /Kristoff/ нарын тухай өгүүлэх ба кино 11-р сарын 27-нд нээлтээ хийх аж.
#3 Thor: The Dark World

Тор /Thor/ Жейн Фостер /Jane Foster/-той эргэн нэгдэхээр барахгүй үзэгчдийн хайртай Локи /Loki/ эргэн ирж байгаа тухай өгүүлэх Диснейн бүтээл энэ кино 11-р сарын 8-нд нээлтээ хийнэ.
#2 The Hobbit: The Desolation of Smaug

Энэ кинонд шинээр гарч ирсэн нэг дүр бол Lost киноны дүрээрээ алдартай жүжигчин Эвангелин Лилли /Evangeline Lilly/-гийн бүтээсэн Тауриел /Tauriel/-ын дүр юм. Warner Bros.-ын бүтээл энэ кино 12-р сарын 13-нд нээлтээ хийнэ.
#1 The Hunger Games: Catching Fire

Шинэ дүрүүд, шинэ нөхцөл байдлуудыг агуулсан Лайонсгейт /Lionsgate/ кино компаний бүтээл энэ кино 11-р сарын 22-нд нээлтээ хийх юм.
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Зочин

    2013/10/02 at 15:02

    TIMEE HUNGER GAMES

  2. Зочин

    2013/10/02 at 15:02

    TIMEE HUNGER GAMES

  3. Зочин

    2013/10/26 at 17:42

    FUUUUUUCK HUNGER GAMES :p

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *