Брюс Лигээс зайлшгүй суралцвал зохих амьдралын 11 хичээл

0

Брюс Лигээс зайлшгүй суралцвал зохих амьдралын 11 хичээлГонконг Америкийн тулааны урлагийн мастер, жүжигчин, зааварлагч, кино бүтээгч Брюс Ли /Bruce Lee/ нь дээрх чадваруудыг эзэмшсэний зэрэгцээ философич, зохиолч байсан билээ. Бүх цаг үеийн хамгийн нөлөө бүхий тулаан урлагийн мастер, ХХ зууны поп соёлын билэг тэмдэг түүнийг ХХ зууны хамгийн нөлөө бүхий хүмүүсийн нэг хэмээн Таймс /Times/ сэтгүүл дурдсаны дээр Дэлхийн кино урлагт тодоос тод гялалзан харваж одсон од хэмээдэг. Ердөө 32-хон насалсан ч хүн төрөлхтний түүхэнд нэрээ тодоос тодоор бичиглэн үлдээсэн энэ эрхмээс суралцах хэрэгтэй зан чанаруудын талаарх нийтлэлийг маань тухлан уншихдаа нэгийг тунгаан, хоёрыг болгоохыг хүсэж байна.

1. Зорилго
“Зорилго үргэлж биелэх албагүй, зүгээр л түүнд тэмүүлэх хэрэгтэй.”
2. Уян хатан чанар
“Хулс, бургас модод салхинд тахийсан ч тэсэн үлдэж, харин хамгийн хатуу мод амархан хугардаг болохыг ажигла.”
3. Цаг хугацаа
“Хэрвээ чи амьдралыг хайрлаж байгаа бол цаг хугацааг дэмий бүү үр, цаг хугацаа бол амьдралдаа юу хийсний чинь гэрч юм.”
4. Үйлчлэх
“Жинхэнэ амьдрал бол бусдын төлөө амьдрах. Тиймээс бусдад тусалж, бусдад өгөөмөр ханд.”
5. Хүлээн зөвшөөрөх
“Хэний зөв, буруу эсвэл хэн нь илүү талаар бодолгүйгээр хүлээж ав. Бүү эсрэг бай.”
6. Тууштай байх
“Би нэг дор 10,000 цохилт хийж байгаа хүнээс айдаггүй, харин нэг цохилтоо 10,000 удаа хийж байгаа хүнээс айдаг.”
Юм юм руу үсчих нь аль ч үгүй хоцроход хүргэдэг.
7. Бүтээлч байдал
“Хязгаарлагдмал бус бай.”
Хүн өөрөө хязгаарыг бий болгодог. Боломжгүй зүйл гэж үгүй.
8. Энгийн байдал
“Хурцаар гялалзахын үндэс нь энгийн даруу байдал.”
Амьдралаа энгийн байлгаж, шаардлагагүй зүйлсийг орхи. Аз жаргал гаднаас биш дотроос эхэлдэг. Энгийн байдал чамд оюун санааны эрх чөлөөг авчирна.
9. Өөрийн замыг эрж ол
“Ашигтай зүйлсийг олж мэд, тийм бишийг нь орхи. Дээр нь өөрийн онцлогийг нэм.”
10. Идэвхтэй бай
“Мэдлэг хангалтгүй, чи түүнийг ашиглах хэрэгтэй. Хичээл зүтгэл хангалтгүй, чи оролдох хэрэгтэй.”
11. Амь бие
“Тулааны урлаг бол өөрийгөө таних төгс арга зам. Цохилт болон өшиглөлт нь өмнөө байгаагийн залууд тамын хаалга нээж өгөх биш харин өөрийн амь бие, өөрийн айдас, өөрийн уур хилэнгийн өмнө тамын хаалга нээж байгаа хэрэг юм.”
2
ГоёГоё
1
БахархмаарБахархмаар
1
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

4 Сэтгэгдэл

  1. Зочин

    2013/10/02 at 01:23

    Zow2 :(

  2. Зочин

    2013/10/02 at 11:45

    Aguu hun yumdaa

  3. Зочин

    2013/10/02 at 11:54

    aguu, aguu..goy heljee

  4. Зочин

    2013/10/02 at 15:56

    Yrih yum alga BIG LIKE

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *