Амандаа харандаа зууснаар та аз жаргалтай болох боломжтой гэдгийг мэдэх үү?

1

Сэтгэл судлаачдын үзэж буйгаар илүү их инээмсэглэх нь бидэнд их аз жаргалыг мэдрүүлж байдаг ажээ. Хэдий биднийг стресст оруулж, инээмсэглэх завдал олгохгүй олон шалтгаанууд байсан ч харандаа ашиглан сэтгэлзүйгээ засах боломжтой гэдгийг судлаачид хэлдэг. Манай сайт уншигч танд өөрөө өөрийнхөө аз жаргалыг бүтээгч болох тухай нийтлэлийг хүргэж байна.

Нэг үйл хөдлөл эсвэл дадал зуршил бидний сэтгэл хөдлөлийг бүтээж байдаг

Аз жаргал гэдэг ойлголтыг хүн төрөлхтөн хэдэн арван жилээр судлаж, сонирхолтой гэмээр үр дүнгүүдийг үлдээсээр буй билээ. Тухайлбал жирийн нэгэн үйлдэл хүний сэтгэлзүйд нөлөө үзүүлэх боломжтой гэх үзэл. Жишээ нь, өөртөө итгэх итгэл сул, төлөвшсөн эмэгтэйд улс төрийн хүчирхэг эмэгтэйн зургийг үзүүлэх үед тэрээр өөртөө илүү итгэлтэй нэгэн болж эхлэх явдал юм.

Яг энэ зарчим бидний инээмсэглэлд ч мөн адил үйлчилдэг. Өөрөөр хэлбэл “Сэтгэл ханамж таныг инээмсэглэхэд хүргэдэг бол инээмсэглэл ч мөн адил таныг сэтгэл ханамжтай нэгэн болгоно.” Үүнийг батлахаар хэсэг сурагчдад хүүхэлдэйн кино үзүүлжээ. Нэг хэсэг нь амандаа харандаа зуусан бол нөгөө хэсэг нь зуулгүй үзжээ. Үр дүнд нь мэдээж харандаа зуусан сурагчид хүүхэлдэйн кино маш хөгжилтэй байсан гэжээ.

 

Амандаа харандаа зуух нь яагаад аз жаргалыг өдөөдөг вэ?

Олон удаагийн туршилтаар хүүхэлдэйн кино үзсэн хүүхдүүдийн баталсан үр дүн давтагдсаар байв. Амандаа харандаа зуух гэсэн маш жижигхэн үйлдэл үнэхээр их үр дүнг гаргаж байлаа. Учир нь амандаа харандаа зуух нь яг л инээмсэглэж буй мэт дүр төрхийг бий болгох бөгөөд хүний бие үүнийг инээмсэглэл хэмээн хүлээн авч байсан аж.

Өөрөөр хэлбэл хүний тархи биеийн бүх үйл хөдлөлийг хянаж байдаг тул амандаа зууж буй харандаанаас үүдэлтэй үүсч буй нүүрний хувирлыг инээмсэглэл хэмээн таньдаг байна.

 

Энэхүү үр дүн 15 минутаас 2 өдөр хүртэл хугацаанд үргэлжилдэг

Тархи болон хүний бие организм маш мэдрэмтгий бөгөөд энгийн үйл хөдлөлөөр өдөөгдөж, үүсэх сэтгэл ханамж 15 минутаас 2 өдөр хүртэл үргэлжилдэг гэнэ. Уг өдөөгч нь дуу чимээ, амт, үнэр, үзэгдэх харагдах зүйлс зэрэг юу ч байж болох талтай.

 

Өөрийн биеийн үйл хөдлөлийг удирдаж сурснаар сэтгэл хөдлөлөө удирдах боломжтой

Өөрийн бие организмд аз жаргалтай байна хэмээн итгүүлж чадвал таныг сэтгэл хөдлөл, таныг хүрээлж буй орчин илүү эерэг болж буйг та мэдрэх болно. Тухайлбал, эгц зогсоод гүнзгий амьсгал авах нь таны өөртөө итгэх итгэлийг нэмдэг. Үүний нэгэн адил ганц сөрөг үйлдэл сэтгэлийг тань хямраах ч магадлалтай. Хэрэв та туршиж үзэхийг хүсвэл сэтгэл хямарсан царай гаргаж суух үед байдал улам дордож буйг мэдрэх болно.

Сэтгэл санаагаа өргөх өөр арга та хэрэглэдэг үү? Сэтгэгдэл хэсэгт бидэнтэй хуваалцаарай.

31
ГайхмаарГайхмаар
9
ГоёГоё
8
Ха ХаХа Ха
6
ХөөрхөнХөөрхөн
4
ХарамсалтайХарамсалтай
3
БахархмаарБахархмаар
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. А. Батцэцэг

    А. Батцэцэг

    2020/09/28 at 08:35

    Э.Б. Хонгорзул uur zuils az jrgl mdrdg bh uyd

  2. Bayr Batsukh

    Bayr Batsukh

    2020/09/29 at 18:08

    Цахим eртөнцөөр хий дэмий сэлгүүцдэг хүмүүс аз жаргалын мэдрэмж үүнээс авах уу?

  3. Ugii Ugii

    Ugii Ugii

    2020/09/30 at 21:26

    Ta naraas husej yum bnaa Tsus bagtaliin tuhai zovolgoo bval buzihiig husej bnaa

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *