Эрүүл мэндэд үзүүлэх эдгээр 9 ач тусыг нь мэдэж авснаасаа хойш би үргэлж куркума хэрэглэдэг болсон!

1

Сошиалд эрүүл мэндийн бүтээгдэхүүн, жимс, хүнсний ногоо эсвэл ургамлын тусламжтай эрүүл мэндэд сайнаар нөлөөлөх ямар нэгэн гайхалтай зүйл хийж, бүтээх тухай мэдээлэл, зөвлөгөө их байдаг. Куркума бол тэдгээрийн нэг боловч, шинэ зүйл биш юм. Хэдэн зууны турш куркумаг өвчин зовлон, эрүүл мэндийн асуудлуудад эмчилгээ болгон хэрэглэсээр иржээ.

Куркумад агуулагдах нууц жорыг куркумин гэж нэрлэдэг. Бусад олон төрлийн хүнсэнд байдаг боловч, маш бага хэмжээгээр байна. Куркумагийн бүх ач тусыг хүртэх хамгийн шилдэг арга бол өдөр тутамдаа хэрэглэх явдал юм. Та куркумаг хоол эсвэл уух зүйлдээ хийж хэрэглэх боломжтой. Таны бие шингээж авч чадах учраас хар перцтэй хамт хэрэглэх юм бол, ач тусыг нь бүрэн хүртэж болно.

Хэрэв та куркумаг ид шидийн халуун ногоо биш гэж үзэж байвал, эрүүл мэндийг огцом сайжруулах эдгээр ач тустай танилцаарай. Куркумаг яагаад хэрэглэх ёстойг илтгэх цөөн хэдэн учир шалтгааныг хүргэе. Маш олон төрлийн ач тусыг хүний биед үзүүлдэг гэдгийг дуулгахад таатай байна.

Үрэвслийн эсрэг үйлчилгээ

Куркума бол үрэвслийн эсрэг хүчирхэг үйлчилгээтэй тул бие хавагнах болон үрэвсэхээс сэргийлнэ. Хэрэв та ясны сийрэгжилт эсвэл бусад төрлийн үе мөч хавагнах өвчнөөс болж, зовж шаналж байгаа бол куркума илрэх шинж тэмдгүүдийг нь бууруулж, намдаахад тусална. Цусны урсгалыг сайжруулах ач тустай учир, үе мөч хавагнах, үрэвсэхээс хамгаална.

 

Өвчин намдаах

Хэрэв та архаг толгойн өвчин эсвэл булчин чилж өвдөх асуудлаас болж зовиурлаж байвал, өдөр тутмын хоол хүнсэндээ куркума хийгээрэй. Ингэснээр үе мөч, тэр дундаа өвдөгний өвчинг намдаахад тусална. Куркумаг удаан хугацааны турш олон өвчнийг эмчлэхэд хэрэглэсээр ирсэн учир, өвчнийг намдаахад хэрэглэж болно.

 

Сарын тэмдгийн өмнөх хам шинж

Энэ нь зарим эмэгтэйчүүдийн хувьд ноцтой асуудал болдог бөгөөд эм уухаас нааш өвчин намддаггүй билээ. Гэхдээ байгалийн гаралтай эм, бэлдмэл хэрэглэх нь үргэлж илүү дээр сонголт болдог тул, куркумаг хэрэглэх нь тохиромжтой. Куркума сарын тэмдгийн өмнөх хам шинжийг эмчлэхээс гадна, сарын тэмдгийн үеэрх өвдөлтийг бууруулна.

 

Антиоксидант

Бид бүгд антиоксидантыг биед сайн нөлөөтэй гэдгийг мэднэ. Тиймээс аль болох сайн хэрэглэж байх нь чухал юм. Куркума бол хүчтэй антиоксидант бөгөөд биеийг чөлөөт радикалуудаас хамгаалахад тусална. Орой бүр нэг хундага дарс уухын оронд куркуматай шүүс угаарай.

 

 

Вирустай тэмцэгч

Хэн ч цаг наргүй ажилласнаас болж, өвчин тусахаас зайлсхийх боломжгүй. Хэдийгээр таны дархлааны систем мундаг байлаа ч, та хэт их ядарснаас болж, вирустай тэмцэхэд хүндрэлтэй байна. Гэсэн хэдий ч хоол хүнсэндээ куркумаг хэрэглэх аваас зарим төрлийн вирустай тэмцэж, ханиад томуу тусахгүй байж чадна.

 

Ой санамж

Та сүүлийн үед олон зүйлийг мартдаг болж байна уу? Завгүй амьдралын хэв маяг таны ой санамжид сөрөг нөлөө үзүүлэх боловч, куркума үүнд тусалж чадна. Альцгеймерийн өвчин тусах үйл явцыг аль болох удаашруулж, өвчний дэгдэлттэй тэмцэнэ. Мөн куркумаг найрлагандаа агуулсан нэмэлт бүтээгдэхүүнүүд хэрэглэснээр илүү үр дүнтэй байна.

 

Депресс

Депресстэй тэмцэхэд амаргүй байдаг бөгөөд олон төрлийн эмчилгээ хийлгүүллээ ч, үр дүнгээ өгөхгүй байх нь бий. Та төрөл бүрийн эм, бэлдмэл уухын оронд хоол хүнсэндээ куркума хэрэглээд үзээрэй. Танд тайвшралыг өгч, депрессийн үед илрэх шинж тэмдгүүдийг бууруулна.

 

Зүрхний өвчин

Сая сая хүмүүс зүрхний өвчнөөс болж, зовж шаналж байна. Гэвч куркума таныг зүрхний шигдээс эсвэл цус харвалт болохоос сэргийлнэ. Хэрэв та өдөр бүр куркума хэрэглэвэл, зүрхний үйл ажиллагаа чинь сайжирч, өвчин тусахгүй.

 

2-р түвшний чихрийн шижин

Хүүхдүүд болон насанд хүрэгчид чихрийн шижин өвчнөөр их өвчлөх болсон. Мөн уг өвчнийг хяналтандаа байлгах хэцүү. Куркума цусан дахь сахарыг тогтворжуулж, чихрийн шижин өвчний үед илрэх шинж тэмдгүүдийг багасгана. Мөн чихрийн шижин өвчний үед биеийн аль нэг хэсэгт үүсэх хавагналтаас сэргийлнэ.

Куркумаг өдөр тутмын хоол хүнсэндээ тогтмол хэрэглээрэй. Мөн та куркумаг хэрэглэхийн өмнө эмчид хандаж, заавар зөвлөгөө авахаа бүү мартаарай. Куркумаг гэрийн ойролцоох хүнсний дэлгүүрээс худалдаж авч болно.

Хэрэв та эрүүл чийрэг байхыг хүсэж байгаа бол биед ач тустай хүнс хэрэглэх хэрэгтэй. Куркума танд эрүүл байхад чинь тусална.

9
ГоёГоё
1
ТэнэглэлТэнэглэл
1
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Cadalso Cadalso

    Cadalso Cadalso

    2020/03/05 at 14:52

    Turmerik yum uu

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *