
Жей Ло 50 нас хүрлээ гэдэгтэй арай гэж нэг юм дасаж байхад “Home Alone” киноны Кевин жаалхүү удахгүй 40 хүрэх гэж байгаа нь яригдаж эхэллээ. Бага насны минь үзэх дуртай байсан киноны баатрууд том болдоггүй л гэж бид бодож явдаг бололтой. Гэтэл тэд өөрсдийн бүтээж байсан дүрийнхээ эцэг эх нь болохоор насандаа ирцгээжээ. Өнөөдрийн 40 настнуудын цуглуулгад орсон зарим нэг одуудаас хэрхэн залуухан харагдаж чадаж байгааг нь асуумаар санагдах юм. Мөн жагсаалтад орсон Кристина Агилера яагаад тэдний адил залуу харагдаж чадахгүй байгаа нь ч сонирхол татна.
Бид энэ жил 40 насныхаа ойг тэмдэглэх алдартнуудын хэдэн зуун гэрэл зургуудаас цөөн хэдийг та бүхэнд харуулахаар бэлдлээ. Кевин хэдийдээ ингэж хурдан өсөж том болчихов оо?
Маколей Калкин, 8 дугаар сарын 26

Кристина Риччи, 2 дугаар сарын 12

Жейк Жилленхол, 12 дугаар сарын 19

Ким Кардашьян, 10 дугаар сарын 21

Райан Гослинг, 11 дүгээр сарын 12

Ева Грин, 7 дугаар сарын 6

Ченнинг Татум, 4 дүгээр сарын 26

Мишель Уильямс, 9 дүгээр сарын 9

Крис Пайн, 8 дугаар сарын 26

Зоуи Дешанель, 1 дүгээр сарын 17

Роналдино, 3 дугаар сарын 21

Жизель Бюндхен, 7 дугаар сарын 20

Жейсон Сигел, 1 дүгээр сарын 18

Кристен Белл, 7 дугаар сарын 18

Мелисса Ройч, 6 дугаар сарын 23

Саймон Хелберг, 12 дугаар сарын 9

Жессика Симпсон, 7 дугаар сарын 10

Бен Уишоу, 10 дугаар сарын 14

Кристина Агилера, 12 дугаар сарын 18

Хүмүүс нас ахих тусмаа л хэдэн настай вэ гэдэг асуултанд хариулахаас зайлсхийдэг. Зарим нэг нь өөрийнхөө амжилтаас санаа зовно, нөгөө нэг нь хөгшин гэж хэлүүлэхээс эмээдэг бололтой. Гэхдээ энэхүү жагсаалтад багтсан одууд өөрийнхөө насыг ил тод зарлаж байна. Тэд дур булаам, амжилттай, аз жаргалтай бас … 40 насныхан. Уншигч та бүхнийг ч мөн амьдралынхаа аль ч үед аз жаргалыг мэдэрч байхыг хүсье.
Амьдралын амжилтыг чухам ямар шалгуураар үнэлэх нь зөв юм бэ? Хүн 40 наслахдаа юунд хүрсэн байх ёстой юм бэ? Заавал ч үгүй хүрсэн байх ёстой зүйл байгаа гэж үү?








Frieza Kaən
2020/03/06 at 08:05
anuhan ymbee
Tsedo Tseegii
2020/03/06 at 13:40
Ene xvmvvs chin xugshirdgvin bishvv
Altanguli Kamilkhan
2020/03/06 at 16:13
зарим нь улам залуужсан байх юм🤔
Altangerel Batsuuri
2020/03/06 at 17:36
40Сайхан нас юм
Nomin-Erdene Nomin
2020/03/06 at 22:21
40настай гэхээр дөнгөж 30 хүрж бгаа юм шиг ямар залуухан харагддаг юм бэ
Bayasgalan Dawaatseren
2020/03/06 at 22:28
Ene yaag tsus sordog shinjtei nuhur bna