Бүх насныханд хэрэгтэй зөвлөгөө: Гарын арьсыг нөхөн сэргээх маскыг гэрийн нөхцөлд хэрхэн хийх вэ – 100% үр дүнтэй!

2

Гар – эмэгтэй хүний нууц хөзөр, тийм ч учраас тэд гарандаа маш их ач холбогдол өгдөг. Хүйтэн, сэрүүний улиралд болон гэрээ цэвэрлэх үед та бээлий өмсөх ёстой, орондоо орохын өмнө тэжээлийн тос үргэлж түрхэх хэрэгтэйг мартаж болохгүй, мөн 7 хоногт нэг эсвэл хоёр удаа спа эмчилгээ хийлгүүлэх нь чухал. Сүүлд нь заавал ч үгүй гоо сайхны салон явах шаардлагагүй, та гэртээ хэдхэн орцын тусламжтай гарын маск хийх боломжтой. Бид танд олон эмэгтэйчүүдээс нааштай хариу авсан үр дүнтэй 2 төрлийн маск хийх жорыг хүргэхээр бэлтгэлээ. Өөртөө аль тохирохыг нь сонгож хэрэглээрэй!

manikit_pedikit/Instagram

 

Хэрхэн гарын маскыг хэрэглэх вэ?

  1. Үр нөлөөг нь сайтар анзаарахын тулд маскыг зааврын дагуу зөв хэрэглэнэ. Маскыг 7 хоногт 1-3 удаа хэрэглэх ба нэг удаа хэрэглэхдээ 10 минут байлгана, орондоо орохын өмнө хэрэглэвэл илүү үр дүнтэй.
  2. Угааж, цэвэрлэсэн гартаа маскыг тавина. Бүлээсгэх үүднээс гартаа зөөлөн иллэг хийж өгөөрэй.
  3. 15-20 минутын турш зааврыг давтаж, дараа нь маскыг бүлээн усаар угаана. Зарим маскыг шөнийн турш байлгаж, гадуур нь зориулалтын даавуун бээлий өмсөж хонуулдаг.
  4. Гарын маск хэрэглэсний дараа гартаа тос түрхэнэ.
likeit_ua/Instagram

 

Маск 1

Орц:

  • 2 хоолны халбага далайн давс
  • 2 хоолны халбага хүнсний сод
  • 3 хоолны халбага нүүрний хөөс (эсвэл угаагч шингэн)
  • Цөөн дусал нимбэгийн шүүс (нэмэлтээр)

Бэлтгэх болон хэрэглэх:

  1. Давсыг кофе бутлагчид хийж бутална. Дараа нь саванд хийнэ.
  2. Дээр нь хүнсний сод болон угаагч шингэн эсвэл хөөсийг хийнэ.
  3. Орцуудыг хольж гаргаж авсан зуурмагийг гартаа түрхэнэ.
Olga Papsueva / YouTube

 

Маск 2

Орц:

  • 1 зүсэм жүрж
  • 2 хоолны халбага хүнсний тос

Бэлтгэх болон хэрэглэх:

  1. Зүсэм жүржийн шүүсийг шахаж, дээр нь хүнсний тосыг хийнэ.
  2. Гарынхаа арьсан дээр түрхэж (тохойндоо бас), 10-15 минут байлгана.
  3. Маскыг хуурай сальфеткаар арчиж авна.

Эдгээр маскуудыг та заавал хэрэглээрэй. Мөн бусад хүмүүст хэрэгтэй гэж бодож байгаа бол Фэйсбүүкт хуваалцаарай.

5
Ха ХаХа Ха
3
БахархмаарБахархмаар
3
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГоёГоё
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Amaraa Amaraa

    Amaraa Amaraa

    2019/06/09 at 23:27

  2. Д. Оюунбилэг

    Д. Оюунбилэг

    2019/06/11 at 15:37

    M

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *