Хэрвээ та эдгээр 27 амьтдын аль нэгийг зүүдэлсэн бол ийм учиртай… Зүүдний тайллыг ойлгохын тулд таны зүүдэнд ямар амьтан ирснийг санаарай

27

Анхаарлаа хандуулаарай!

Амьтан таны зүүдэнд маш их үүрэг гүйцэтгэж болно. Хувь хүний гүнд нуугдаж байгаа асуудал, харилцаа, нөхцөл байдлын утга учрыг агуулдаг гэж Learning Mind-д бичжээ.

Амьтан танд тусалж байж болно, таньтай ярилцана, таныг дагана, тэр ч бүү хэл таныг идэж ч болно эсвэл зүгээр л зүүдлэгдэх нь бий. Зүүд нь тайван бас эсрэгээрээ аймшгийн байхыг ч үгүйсгэхгүй.

Зүүдэнд ирэх амьтан ихэвчлэн өдрийн амьдралтай холбоотой байдаг. Зүүдний тайллыг ойлгохын тулд таны зүүдэнд ямар амьтан ирснийг л та санах хэрэгтэй.

Хэрвээ танд дараах 27 амьтан зүүдлэгдсэн бол та тайллыг нь ийн ойлгоорой:

1. Сармагчин

Зүүдэндээ сармагчин үзэх, тэр үсэрч дэгдэж, дүүлж байвал – удахгүй шинэ хүнтэй танилцана. Энэ үйл явц олон нийтийн газар болох нь – кафе, ресторанд танилцаад оронд дуусах нь.

Энэ танилцах үйл явц маш хурдтай, огцом явагдах тул та зөв зүйл хийсэн эсэхээ ч ухаарч чадахгүй.

2. Шоргоолж

Шоргоолж зүүдлэх – хөдөлмөрч хүмүүстэй танилцана. Шоргоолж барьж авч байна гэж зүүдэлбэл – ойрын ирээдүйд мөнгө ирэхийн шинж.

Зүүдэндээ олон шоргоолж харсан бол – амьдралын олон талын туршлага авах хүсэл, гүйлдэж байгаа олон шоргоолж – замд гарахын, шоргоолжны үүр – танд их хүндэтгэл ирэхийн шинж.

3. Баавгай

Баавгай – ялахын шинж, баавгайн саварт байгаа бол – маш их зарлага гарах нь, магадгүй эд хөрөнгөө алдах зэрэг байж болно, баавгай бүжиглэж байгаагаар зүүдэлсэн бол – хүссэн зээлээ авахын шинж, баавгай агнаж байвал – аюулыг, баавгайн арьс харсан бол – баяжихын шинж.

Хэрвээ та баавгайг цохисон эсвэл алсаас харсан бол – нэг сайхан зүйл болох эсвэл бүр эсрэгээрээ хамаатны хэн нэгэн өөд болно.

4. Зөгий

Зөгий нь амжилттай бас ашигтай хэлэлцээр хийхийн шинж. Хэрвээ офицер хүн зөгий зүүдэлбэл түүний удирдлага дор дуулгавартай, сахилга баттай цэргүүд байх бөгөөд зэр зэвсэг нь гажиггүй байх ажээ. Ажил хэрэгч хүний хувьд – худалдааны эргэлт нь өснө.

Зөгий хатгасан бол – гарз эсвэл оршуулгын ажил гарна, магадгүй найз нөхдөөс хэн нэг нь өөд болох магадлалтай.

5. Бух

Ногоон бэлчээр дээр тарган бух зүүдэлбэл – амжилт, нийгмийн өндөр байр суурийг илтгэнэ.Үнэндээ та ийм зүйл мөрөөдөж ч үзээгүй нэгэн.

Бух өвс рүүгээ бөхийсөн бол – таны нэр хүнд багагүй унах бөгөөд найз нөхөд нүүрээ бууруулж мэднэ. Үхсэн бух – уйтгар гунигийг илэрхийлнэ.

6. Муур

Зүүдэндээ муур үзвэл – муугийн ёр, зодоон цохион, хэрүүл уруул, муужгай зүүдэлсэн бол – олз орж ирнэ. Муур илж байгаагаар зүүдэлсэн бол – эргэлзээ, үл итгэлцэл. Хэрвээ зүүдэн дунд муур таны өөдөөс ирэх, зам хөндлөн гарч байвал – дайсантайгаа нүүр тулна, дургүй хүнтэйгээ учрахын шинж.

Эрхлэж байгаа муур зүүдэлбэл гэрийн эзэнд гай ирнэ. Хэрвээ тэд аймшигтайгаар дуугараад байвал – биелүүлэхэд хэцүү тусламж хүсэж байгааг илтгэнэ.

7. Нохой

Нохой – аз ирэхийн шинж, зүүдэндээ нохойтой тоглож байвал – гарз гарахын дохио, гинжнээс уяатай нохой зүүдэлсэн бол – дайснаа дарна, нохойны хуцаж байгааг сонсвол – аюул, хэл ам ирнэ.

Зүүдэндээ сүрэг анчин нохой үзвэл – анхааруулга: хэн нэгэн таны тухай хов жив ярьж байна.

8. Илжиг

Илжиг харсан зүүд ихэвчлэн таагүй үйл явдлыг илэрхийлдэг, хүссэн зорилгодоо хүрэхэд замд саад тотгор гарахыг илтгэнэ. Ачаа ачсан илжиг – таны нуруун дээр маш их ачаалал ирэхийн шинж, та үүнийг тэвчээр заан давах ёстой болно: гэхдээ таны хувьд амжилттай дуусах юм.

Хэрвээ та илжигний чанга дуу сонсвол – олон түмний өмнө та ичгэвтэр байдалд орох нь, үүнд та биш өөр хүн буруутай. Бас том ажлын эхлэлийг ч илтгэдэг талтай.

9. Заан

Зүүдэндээ заан харсан бол – том биш гэхдээ маш тогтвортой ажил ирж байгааг илтгэнэ. Бэлчиж байгаа заан зүүдэлсэн бол таны сэтгэл санааны тэнцвэртэй байдал ажил хэргээ амжилттай дуусгахад тусална.

Сүрэг заан – удаан хүлээсэн орлого ирэхийн шинж. Зүүдэндээ заан унаж байна гэвэл мэргэжлийн хувьд албан тушаал ахих, багагүй орлого олох эргэн тойрныхны хүндэтгэлийг авахын шинж ажээ.

10. Үнэг

Хэрвээ үнэг зүүдлэгдсэн бол таны гэрт муу хүн ирнэ, үнэг – болгоомжлох л ёстой. Эмэгчин үнэг зүүдэндээ үзвэл – гал гарна эсвэл найз нөхдийн зүгээс хуурч мэхлэх аюултай.

Зүүдэндээ үнэг барих гэж хичээж байвал – өрсөлдөгчдөөсөө болгоомжлох ёстойг илтгэнэ. Зүүдэндээ үнэгтэй зодолдож байвал – ухаантай бас зальтай хүнтэй маргалдана.

11. Горилла

Ийм төрлийн зүүд аюултай бас утгагүй маргаан гарахыг илэрхийлнэ. Тийм учраас эргэн тойрны хүмүүстэйгээ болгоомжтой харилцаж байгаарай, тэдний дотор байгаа “араатан”-ыг сэрээх вий.

Гориллтой зүүдэндээ тоглох – хий хоосон хүлээлт. Горилла нь эргэн тойронд хуурамч хүн байгааг илтгэнэ.

12. Морь

Зүүдэндээ унага үзвэл – таны хувьд сайхан цаг удахгүй ирэх нь, та албан тушаал ахих эсвэл өөрт таалагдсан ажлын байрандаа очно.

Зүүдэндээ галзуурсан азарга харвал – эргэн тойрны тансаг байдал таныг улам бүр их зантай болгожээ. Азарга зүүдэлбэл – та амжилттай явах ажлыг эхлүүлнэ.

13. Цөөвөр чоно

Хэрвээ танд цөөвөр чоно зүүдлэгдсэн бол та өөрийгөө буруу хүмүүсээр хүрээлүүлжээ. Гэхдээ тэд байдаг чадлаа гаргасан ч гэсэн танд муу зүйл хийж чадахгүй. Тэд хэтэрхий аймхай бөгөөд өчүүхэн амьтад юм.

Зүүдэндээ зугтааж байгаа цөөвөр чоно харсан бол – тун удахгүй атаархуу дайснуудтай зүй ёсны арга хэмжээ авч чадна.

14. Хануур хорхой

Хэрвээ та эмчилгээний зориулалтаар хануур хорхой хэрэглэж байна гэж зүүдэлж байгаа бол гэр бүлд хэн нэгэн өвдөх магадлалтай. Бусад хүмүүс хануур хорхой хэрэглэж байна гэж зүүдэлсэн бол – найз нөхдөд тань таагүй зүйл болно.

Хэрвээ хануур хорхой таны биед наалдсан бол – танд ямар нэгэн аюул заналхийлж байна, тиймээс ийм төрлийн зүүдэнд болгоомжтой хандах ёстой.

15. Хувалз

Зүүдэндээ хувалз үзсэн бол аз, мөнгө ирж, гай зовлонгоосоо салахын шинж. Хэрвээ таны толгойд хувалз байвал гэхдээ танд харагдахгүй бол – ямар нэгэн гарз гарна, зүүдэндээ хувалз алж байвал – мөнгө эсвэл гэнэтийн мэдээ ирнэ.

Зүүдэндээ хувалз гишгэж алах – тавьсан зорилгодоо зоригтой алхаж болно, зөв замаас юу ч таныг гаргаж чадахгүй ээ.

16. Арслан

Тайван амарч байгаа болон танд аюул заналхийлээгүй арслан зүүдэлсэн бол нөлөөтэй найзын түшиг тулгуур ирнэ, мөн та хайр дурлалдаа аз жаргалтай байх болно. Арслан хооллох – бүх зүйл сайн сайхныг илтгэнэ.

Хэрвээ арслан тань руу дайрсан бол – хайрттайгаа хагацах, хэрвээ хазуулаад өвчин мэдэрч байгаа бол – танд атаархсан, муу санасан хүмүүсээс болгоомжлоорой.

17. Гүрвэл

Хэрвээ та гүрвэл алж байгаа бол таагүй, хүнд мөчийг даван туулж өөрийнхөө амжилтыг эргүүлж авчирч чадна.

Хэрвээ эмэгтэй хүн гүрвэлд хазуулж байна гэж зүүдэлсэн бол – таагүй байдалтай учирч болзошгүй. Нэг хэсэг эд зүйлээр дутагдаж гачигдаж тэвчээр гаргах үе ирэхийн шинж.

18. Шаазгай

Шаазгай гэхээр л ойлгомжтой болов уу – аливаа муу муухай зүйлийг л илэрхийлдэг. Зүүдэнд үзэгдсэн хэрээ ч гэсэн муугийн ёр болно.

Шаазгай зүүдэлсэн бол – таны найз нөхөд дунд “шаазгай” байна, тэд таныг амархан хуурч, араар тань тавихад бэлэн.

19. Сохор номин

Сохор номин барьж авлаа гэж зүүдэлбэл – хүнд хэцүүг даван туулж нийгэмд эзлэх байр сууриа ахиулна. Хүн дээр сохор номин байгаа гэвэл – гэрт өвчин зовлон, хэрүүл маргаан ирэхийн шинж.

Нүүр нь харагдахгүй хүнтэй цуг сохор номин зүүдэлбэл ажил хэрэг сайн бүтэхийн шинж. Хэрвээ зүүдэндээ дайрч байгаа сохор номингоос зугтаах гэж оролдож байвал өвчин ирэхийн дохио.

20. Хулгана

Хулгана зүүдэлсэн бол найз нөхдөөсөө болгоомжлоорой, бас гэрт таагүй зүйл тохиолдоход бэлэн бай.

Зүүдэндээ хулгана алсан бол – танд атаархах муу санаатай хүмүүсийг ялан дийлэхийн шинж.

Зугтаж байгаа хулгана зүүдэлсэн бол ирээдүйд маш их өрсөлдөөн ирнэ, өрсөлдөөний үр дүн маш эргэлзээтэй.

21. Тэмээн хяруул

Гүйж байгаа тэмээн хяруул зүүдэлсэн бол – эр зоригтой байхын дохио. Тун удахгүй танд хэрэг болно. Хэрвээ та өөрөө тэмээн хяруул болсон бол – хүндлэлээ алджээ. Гэхдээ энэ үед та өөрийгөө зөв авч явж чадвал таны нэр хүнд сэргэнэ.

Тэмээн хяруул айснаасаа болоод толгойгоо газар шургуулсан бол – та хүмүүсийг хэтэрхий их дүгнэж цэгнэж байна, тэднийг хэтэрхий их хулчгар байна гэж боддог.

22. Тогос

Сүүлээ дэлгэсэн тогос зүүдэлсэн бол тун удахгүй мартагдашгүй нэгэн үйл явдал болохын шинж. Эсрэгээрээ – магадгүй худал хуурмагтай учирна: сайхан үгний цаана таныг хуурч мэхлэх бодол байгааг үгүйсгэхгүй.

Сүүлээ дэлгээгүй тогос зүүдлэгдсэн бол – та өөрийнхөө боломжийг бодитоор дүгнэж чаддаг, хүчээ ч зөв зарцуулж чадна.

23. Туулай

Зүүдэндээ туулай харсан бол амьдралын нөхцөл байдал сайжрахыг илтгэнэ: та өөрийн орлогодоо сэтгэл хангалуун байхын дохио.

Зүүдэндээ цагаан туулай үзсэн бол – үнэнч хайр сэтгэлийг илтгэнэ. Эргэн тойрон дэггүй туулай байвал – өнөр өтгөн айл болох нь ээ.

24. Оготно

Зүүдэндээ оготно барьж байвал аюултай. Идэх ч мөн мууг ёрлоно. Оготно харвал – муу мэдээ ирэхийн шинж.

Зүүдэндээ оготнын хавханд орвол – хулгайгаас болгоомжлоорой, хоосон оготнын хавх зүүдэлсэн бол – хов жив, өрсөлдөөнөөс болгоомжил. Оготнын хавх тавьж байгаа бол – таны өрсөлдөгчийн бодол санаа танд илт болно.

25. Хэрээ

Зүүдэндээ гуагчиж байгаа хэрээ харвал – муугийн ёр, хэрээ алж байна гэвэл – аюултай өрсөлдөгчөөсөө сална, сүрэг хэрээ зүүдэлбэл – худалч хүнтэй учирна.

Таны хажууд хэрээ сууж байна гэж зүүдэлсэн бол – уйтгар гуниг ирнэ, нисэж байгаа хэрээ – муу мэдээ сонсоно, зүүдэндээ хэрээ идэж байгаа бол – таагүй зүйл тохионо. Хошуундаа юм зуусан хэрээ зүүдлэгдсэн бол сайны дохио, ашиг орлого нэмэгдэнэ.

26. Могой

Могой зүүдлэх – муу муухай зүйл ямар ч байдлаар илэрч болохыг илтгэнэ. Могой хэн нэгэн рүү дайрч байна гэж зүүдэлсэн бол – оршин тогтнохын төлөөх тэмцэл, ухамсартай холбоотой.

Зүүдэндээ могой албал – өөрийнхөө зорилго, ашиг сонирхлын төлөө юутай ч тэмцэж чадна. Энэ үед бусад хүмүүс юу гэж бодох нь танд огт хамаагүй.

27. Тахь

Тахь зүүдэлсэн үү – та бүтэшгүй зүйлийн араас дэмий хөөцөлдөж байна эсвэл нэгэн зэрэг олон ажил хэрэг эхлүүлжээ.

Хэрвээ таны зүүдэнд тахь хөгжилтэй давхиж, өвс идэж байвал санаа зовох зүйл огт алга, бүх зүйл санаснаар бүтнэ. Магадгүй тахь богино хугацааны хүндрэлийг илтгэх магадлалтай.

Танд ямар амьтан их зүүдлэгддэг вэ?

337
ГоёГоё
119
ГайхмаарГайхмаар
100
ТэнэглэлТэнэглэл
95
БахархмаарБахархмаар
68
Ха ХаХа Ха
61
БурууБуруу
55
ХөөрхөнХөөрхөн
54
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Moon White

    Moon White

    2019/06/09 at 23:46

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *