Ямар ч хүний сэтгэлийн утсыг хөндөж чадах, онцгой агшнуудыг мөнхөлсөн 15 фото зураг. Нулимсаа арчих цаасаа бэлдээрэй!

5

Орчин цагт бидний амьдрал хурдацтай урагшлах болсон нь амьдралыг бага зэрэг утгагүй болгож байгаа мэт. Үүнийг логик талаас нь тайлбарлаж болох юм: хэрэв бид эргэн тойрондоо байгаа хүмүүсийн сэтгэл санааг ойлгож эхэлбэл, бид ямар ч асуудлыг хялбархан шийдвэрлэх гарц олж чадна. Хэдийгээр энэ нь зарим тохиолдолд хэцүү санагдаж болох ч, бид хүн чанараа урьтал болгож, дотроо нуулгүйгээр, бусдад сэтгэл санаагаа дэлгэж, бас тусламжийн гараа сунгах хэрэгтэй.

Бид өнөөдөр та бүхэнд интернет хэрэглэгчдийн сошиал сүлжээгээр дамжуулан бусадтай сэтгэл санаа, гэгээлэг дурсамжаа хуваалцсан сэтгэлийн нарийн утсыг хөндөх түүхүүдээс хуваалцахаар бэлтгэснийг хүлээн авна уу.

“21 жилийн өмнө ээж маань намайг орон нутгийн дайнаас зугтааж явахдаа төрүүлсэн юм. Би амьдралынхаа 7 жилийг түр орогнох газарт өнгөрүүлсэн. Эцэг эх маань хүүхдүүдийнхээ төлөө бүхнийг хийсэн. Тэд АНУ-ыг халаасандаа 0 доллартай зорьсон. Өнөөдөр би гэр бүлийнхнээсээ коллеж дүүргэсэн анхны хүн боллоо.”

© hamdia_ahmed / Twitter

 

“Өвөөгөө би өдрийн хоолонд оруулах талаар аавдаа хэлсэн юм. Аав маань өвөө рүү залгаж энэ тухай хэлэхэд, тэр өглөө эртлэн босож ус цасанд орж 07:00 цагаас хойш надтай уулзахаар өөрийгөө бэлдсэн гэсэн.”

© selekc / Reddit

 

“Миний ээжтэйгээ хамт өнгөрүүлж байгаа хамгийн сүүлчийн Ээжүүдийн баярын өдөр”

© Poppinhymens / Reddit

 

“Би 5 жил үерхсэн найз охиноосоо надтай гэрлээч гэж асуух үед хэн нь илүү их догдолсныг хэлж мэдэхгүй байна, тэр минь үү эсвэл түүний нохой юу?”

© My-Dog-Kodak / Reddit

 

“Ах маань Олимпийн үеэр гэмтэж, тэмцээндээ оролцож чадаагүй юм. Эдгээр залуусын нэг нь тус тэмцээнээс медаль хүртсэн бөгөөд ахыг маань дэмжих зорилгоор түүнд дээр ирж медалиа өгсөн.”

© VainillaJAM / Reddit

 

“Амьдрал маань тэр чигтээ өөрчлөгдөөд 6 сарын хугацаа өнгөрчээ. Би аз жаргалыг мэдэрч бас эерэг хандлагатай болж чадсан, надад ер нь элдэв зүйлс хамаагүй ээ, бид бүхэн ердөө ганц л амьдарна шүү дээ, хэн нэгэн шиг биш өөрийнхөө л амьдарцгаая.”

© ukrainochka / Reddit

 

“4.5 жил хамтдаа хичээсний эцэст, шинжлэх ухааны бага сага туслалцаатайгаар эхнэр маань анхныхаа “Ээжүүдийн баяр”-ыг тэмдэглэж байна! Манай хүүтэй танилц, түүнийг Артур гэдэг юм.”

© JaqOfSpades / Reddit

 

Энэ хүү ганцаардаж байсан учраас 911 рүү залгажээ. Энэ цагдаагийн офицер хүүгийн найз болохоор шийдсэн байна.

© JAlbert653 / Reddit

 

Орон нутгийн зоогийн газрын зөөгч хүнд өвчтэй үйлчлүүлэгчийг хооллож байна

© Miss_Dragonfly / Reddit

 

“Ээжүүдийн баяраар бидний ээждээ барьж буй бэлэг – 25 жил дараа!”

© Chowdaa5 / Reddit

 

“Намайг 25 настай байх үед хүүхэдтэй болж чадахгүй гэж хэлэхэд би зүгээр дээ гэж өөртөө хэлсэн. Одоо би 40 настай, анхныхаа Ээжүүдийн баярыг хөөрхөн үртэйгээ хамт тэмдэглэх гэж байна, түүнийг надад илгээсэн бурханд талархая.”

© GrrrZilla / Reddit

 

“Бид шинэ муужгайтай болсон, гэхдээ миний бодлоор бид биш, манай муур л шинэ найзтай болсон бололтой.”

© emilyrebekah / Reddit

 

Питтсбургийн марафонд гүйсэн сүүлийн 2 оролцогч хамтдаа барианд орохоор бие биенээ дэмжин хичээцгээж байна

© hootersbutwithcats / Reddit

 

Эрх чөлөөний харайлт

© tolislof / Reddit

 

“Ээж маань 9 жилийн өмнө өөд болохдоо надад хэзээ нэгэн өдөр шар өнгийн эрвээхэй болж чам дээрээ ирнэ гэж хэлж байсан юм. 9 жилийн турш хүлээхдээ би нэг ч шар өнгийн эрвээхэй олж хараагүй. Харин өнөөдөр… энэ зүйл боллоо! Ээжүүдийн өдрийн баярын мэнд хүргэе, ээжээ!”

© coleshinsky / Twitter

Та урьд өмнө нь ийм сайхан зүйлстэй учирж байсан уу? Бид таны гайхалтай түүхийг сонсохдоо хэзээд баяртай байх болно!

451
ГоёГоё
46
ХөөрхөнХөөрхөн
31
ХарамсалтайХарамсалтай
19
БахархмаарБахархмаар
15
ГайхмаарГайхмаар
8
БурууБуруу
8
ТэнэглэлТэнэглэл
7
Ха ХаХа Ха
Баярлалаа!

11 Сэтгэгдэл

  1. Г. Нарантуяа

    Г. Нарантуяа

    2019/06/09 at 22:16

    Saihan yumaa

  2. Ayuu Tumen

    Ayuu Tumen

    2019/06/09 at 22:26

    Гайхалтай

  3. Dash Tseren

    Dash Tseren

    2019/06/09 at 22:37

    Saihan uchral bn aa Sn shn buhniig husie

  4. Б. Нарангэрэлт

    Б. Нарангэрэлт

    2019/06/10 at 00:04

    5n jiliin umnu aaw maani unguruud duud maani zuudend n ” aaw n ohindoo ergej ochinoo” gd irsen de.

  5. Temka Hongoroo

    Temka Hongoroo

    2019/06/10 at 00:12

  6. Baigalmaa Sodov

    Baigalmaa Sodov

    2019/06/10 at 00:34

    Сайхан түүхүүд бна, сэтгэл хөдөллөө. Амьдралд хичнээн олон ийм гайхалтай зүйлүүд тохиолддог бол. хэрэв анзаардаг бол?

  7. Bayarkhuu Lkhagva

    Bayarkhuu Lkhagva

    2019/06/10 at 02:46

  8. Dari Battsetseg

    Dari Battsetseg

    2019/06/10 at 06:51

  9. Даваа Эрдэнэчимэг

    Даваа Эрдэнэчимэг

    2019/06/10 at 08:10

  10. Bolor Tsetseg

    Bolor Tsetseg

    2019/06/10 at 14:48

    neg zurgig n harad bur nulims dusluulchihlaa

  11. Bayanaa Tatar

    Bayanaa Tatar

    2019/06/10 at 19:44

    Ээж чинь Хорхой шавьж болж төрж байгаа бол буян муу хийж дээ. Гэж хэлээрэй хөө. ок

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *