Аргентин охин 17 настайдаа 7 хүүхдийн ээж болжээ, гэвч бүх хамаатан садан нь түүнд туслахаас татгалзсан байна

0

Залуу ээжийн хувь тавилан ямар ч хүнд бэрх байсан хамаагүй олон нийт түүнийг л буруутгадаг. Азаар ийм амьдралын хүнд нөхцөлд амьдарч байгаа эмэгтэйчүүдэд туслах сайхан сэтгэлтэй хүмүүс байсаар байна гэж Aweita-д бичжээ. Аргентины Леон хотод Памела Вильярюэль гэх залуу ээж амьдардаг. Тэр 17-хон настай, гэхдээ 7 хүүхдийн эх – нэг хүү, зургаан охинтой. Хүүхдүүдээ эцэггүй ганцаар өсгөж байна.

Анхны хүүхдээ 14 настай байхдаа төрүүлжээ, найз залуу нь Памелаг хүүхэдтэй нь хаяад явсан. Энэ тохиолдол охинд амьдралын хичээл болсон байх гэж бодтол тэрээр өөр залуутай болоод зогсохгүй түүнээсээ ахиад жирэмсэн болжээ.

Энэ удаад бурхан түүнд гурван ихэр илгээсэн байна! Гурвын гурван ихэр хүүхэдтэй болсон залуу аав “сүүлээ хавчаад” алга болжээ. Дөрвөн хүүхэдтэй болчихлоо, одоо хангалттай гэж хүн бодох байх. Харин Памела тэгсэнгүй.

Памела өөрийгөө залуу бүсгүй гэдгээ батлах гэсэн шиг төд удалгүй шинэ найз залуутай боллоо. Үр дүнд нь мэдээж дахиад л жирэмсэлжээ! Дахиад л гурван ихэр! Дахиад л нэг сaлалт!

Золоор засаг төр хөөрхий залуу эхийг олон асуудалтай нь цуг ганцаар орхихыг хүссэнгүй. Түүнд 800 песогийн тэтгэмж, том байшин, мөн газар эзэмшүүлжээ.

17 настай залуу ээж хүүхдүүдээ тэжээхийн тулд өдөр шөнөгүй хөдөлмөрлөдөг бөгөөд эцэг эхээсээ хараат бус байхыг хичээж байна. Памелагийн ээж охиндоо савны амсaр бoox мэс засал хийлгэх хүсэлтийг улсын эмнэлэгт тавьж байжээ, даанч хууль ёсоор 21 нaс хүрсэн хүнд л энэ төрлийн мэс заcал хийхийг зөвшөөрдөг тул хүсэлтийг хүлээж авах боломжгүй байгаа юм. Памелагийн хүүхдүүдийн эцгүүд бүгд насaнд xүрсэн эрчүүд ч гэлээ тэд ял шийт.гэлээс зaйлсxийж чаджээ.

Хүүхдүүдээ өсгөн хүмүүжүүлэхэд нь Памелад олон хүн тусалж байгаа ч түүнийг буруутгах хүмүүс ч цөөнгүй. Өөрийн болгоомжгүй, өөрийгөө хайрлах сэтгэлгүйн улмаас ийм үр дагаварт хүрсэн гэж буруутгасаар байна.

Харин таны хувьд ямар бодолтой байна вэ?

125
ХарамсалтайХарамсалтай
102
ГоёГоё
73
ХөөрхөнХөөрхөн
59
ГайхмаарГайхмаар
17
БурууБуруу
15
ТэнэглэлТэнэглэл
12
БахархмаарБахархмаар
4
Ха ХаХа Ха
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Зочин

    2022/10/20 at 14:50

    Шал тэнэг. Сезсгүй бол, найз залуугүй бол үхчих гээд байдаг юмуу хаашаа юм. Тэгсэн ч хамгаалалт хэрэглэнэ биз. Заавал жирэмслээд л баахан юм гаргаад л. Хүүхэд байтугай амиа аваад явчихаж чадахгүй хэвтэж.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *