
Шумуулын талаар арай эрт санаа зовж байгаа юм бишүү гэж үү? Үгүй л дээ. Хаана амьдарч байгаагаас тань шалтгаалж шумуул идэвхжих цаг харилцан адилгүй.
Шумуулыг бид юуны түрүүнд үнэрээрээ татдаг, амьсгалж байгаа нүүрстөрөгчөөс эхлээд хөлсөөр ялгарах сүүн хүчил ч татна. Бидний биеэс ялгарах халуун дулаан хүртэл хаана хазвал илүү сайхан байхыг ч зааж өгнө. Энэ бүгдийг бид хянаж чадахгүй ч гэлээ шумууланд хазуулахад нөлөөлөх зарим нэг хүчин зүйлсийг та мэдэж байх ёстой.
1. Шар айраг
Согтууруулах төрлийн ундаа уусны дараах хөлс шумуулыг соронз шиг л татдаг байна. 2010 оны судалгаанаас харахад, 3 лааз шар айраг уусны дараа шумууланд хазуулах магадлал 30%-иар нэмэгджээ.
2. Дасгал
Зөвхөн эсрэг хүйстэн л таны спортлог гоо сайхныг хардаг гэж бодож байна уу? Таны найз шумуул үүнтэй санаа нийлэхгүй. Үүнд шалтгаан их бий. Нэгдүгээрт, биеийн тамирын үед илүү амьсгалдаг, илүү их нүүрсхүчлийн хий ялгаруулна – энэ нь шумуулын бай болох ажээ. Шумуул нь бас хараагаараа золиосоо олно – та илүү их хөдөлж байгаа. Үүнээс гадна тэр (шумуулын зөвхөн эмэгчин нь л хаздаг гэж та мэдэж байсан уу?) таныг амархан олзонд тооцсон байна, цусан хангамжинд хүрэх зам дөт. Дасгал яг л ийм нөхцөл байдалтай байдаг: цусны эргэлт хурдсаж вен нь өргөссөн байгаа, ингээд л шумуултай найзална.
3. Жирэмслэлт
Жирэмсэн эмэгтэйчүүд илүү их нүүрсхүчлийн хий ялгаруулдаг учраас илүү их шумууланд хазуулах магадлалтай. Өнгөрсөн жилийн Зикагийн вирусын тархалтын үед шумуул эхийн хэвлийд бойжиж буй үрд муугаар нөлөөлж болохыг баталсан. Тиймээс өөрсдийгөө хамгаалж байсан нь дээр. Халуун орноор аялсан аялал эцэстээ юу болж дуусахыг хэн ч таашгүй. Тиймээс жирэмсэн эмэгтэйчүүд Зикагийн бүсээс зайтай байхыг зөвлөж байна.
4. Цусны бүлэг
2004 оны судалгаагаар тодорхой төрлийн шумуул О бүлгийн цустай хүмүүсийг хазах магадлал нь 83%-тай байжээ. О–оос өөр бүлгийн цустай хүмүүсийн хувьд бол сайхан мэдээ байгаа биз?
За тэгээд, шар айрганд дуртай, идэвхтэй амьдралын хэв маяг баримталдаг спортлог хүн агаарт гарчээ гэж бодъё. Азгүй тохиолдлоор тэр хүн О бүлгийн цустай (энэ удаад бид жирэмсэн тохиолдлыг орхилоо). Та тухайн орон нутгийн шумуулуудад зориулж коктейл бар нээх гэж байгаатайгаа эвлэрэх үү? Найдвараа гээж болохгүй. Химийн гаралтай үр дүнтэй тосноос гадна шумуул үргээх өөр бусад аргууд байна аа.
- Тогтмол уснаас хол байгаарай.
- Борооны ус цуглуулах савныхаа аман дээр тор тавина.
- Борооны усны хоолойг байнга цэвэрхэн байлгана. Бөглөрсөн бол заавал цэвэрлээрэй.
- Байшингийнхаа эргэн тойрон шумуулын тор татаарай.
- Агааржуулагч нь зөвхөн нүүрсхүчлийн хийг багасгаад зогсохгүй, сул дорой шумуулыг замаас нь хөөж орхино.
- Мөн дараах гэрийн нөхцөлд бэлтгэх боломжтой аргуудыг хэрэглэж болно. Энд дарж үзнэ үү.
Ингээд халуун зунаар эрүүл агаарт шар айргаа тухлан ууж болохоор боллоо. Шумуултай эхлүүлсэн дайнд та ялагч нь байгаасай.








Э. Чогдон
2017/06/26 at 16:03
Khandsuren Tulga xxa
Ариунзаяа Болддорж
2017/06/26 at 16:06
Dulguun Bayanmunkh Shiny Maidarjav bainga nuutsaar beerddiim bna l da
Otgonsuren Gonchigsuren
2017/06/26 at 16:30
O Rh+?
Erdenechimeg Otgonbayar
2017/06/26 at 16:51
unen bna
ганбат
2017/06/26 at 17:03
2004 оны судалгаагаар тодорхой төрлийн шумуул О бүлгийн цустай хүмүүсийг хазахгүй магадлал нь 83%-тай гэж бичих гэж байгаад хазах магадлал гээд бичсэн байна. Утга зүйн тал дээр их анхаармаар байна шүү