Хоол хайсан өлсгөлөн заан айлын гал тогооны өрөөний ханыг цөм мөргөж орсон явдал Тайланд улсад гарчээ

0

Нэгэн бүсгүй чанга дуунаар сэрээд хартал хоол хайсан өлсгөлөн заан байшингийнх нь ханыг цөмлөж орж ирсэн байжээ.

Ratchadawan Puengprasoppon гэх нэгэн бүсгүй энэ сарын 19-ний өглөө үүрээр маш чанга дуу чимээ гарснаар нойрноосоо сэржээ. Эхлээд тэрээр гэрт нь xулгайч нэвтэрсэн байх гэж таамагласан боловч очиж шалгах үед гал тогооны ханыг нэгэн заан нурааж орж ирсэн нь тодорхой болжээ.

Түүний хийсэн бичлэгт Boonchuay нэртэй заан хоол хайж гал тогооны өрөөний ханыг эвдэж орж ирсэн нь бичигдэн үлдсэн байна. Заан гал тогооны өрөөнд байсан бүхнийг орвонгоор нь эргүүлж, ханын шүүгээнүүдийг нээж үзэж байсан бөгөөд гялгар уут зажилж байжээ.

Тэгвэл The Guardian хэвлэлийн мэдээллэж буйгаар, уг заан нь Тайланд улсын Kaeng Krachan үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээс гарсан хэмээжээ. Ийм үйл явдал тус тосгонд анх удаа тохиолдож байгаа хэрэг биш бөгөөд өмнө нь энэ заан яг энэ байшинд дaйрч орж, £1,000 дүйцэхүйц хэмжээний xохирол учруулж байсан гэжээ.

Тайланд улсын хамгийн том цэцэрлэгт хүрээлэн болон Kaeng Krachen-ийн захирал Itthipon Thaimonkol энэ тухайд, “Заанууд үргэлж л ийм хэрэг тарьж байдаг юм. Тэд хоол хүнс хаана байгааг үнэрлээд мэдчихдэг болохоор хот, тосгоны хүнсний дэлгүүрүүд рүү байнга явчихдаг” хэмээжээ.

Харин мэргэжилтнүүд энэ үйл явдлыг хүмүүс зааны амьдрах орчныг үгүй хийснээс үүдэлтэйгээр өөрөө хоол хүнсээ хайх хэрэгцээ гарах үед ийм үйлдэл гаргаж байна гэж дүгнэсэн байна.

Мөн Тайландын зааны сэтгэл судлаач доктор Joshua Plotnik, “Ази тивд ийм үйл явдал гарах нь түгээмэл болж байна. Энэ нь хүн төрөлхтөн зааны амьдрах орчинг булааж, cүйтгэж байгаатай шууд холбоотой. Хэрэв заанд хэрэгцээтэй бүх л хүнсийг хангалттай хэмжээгээр өгч чадахгүй бол тэд ийм аргаар хоол хүнсээ хот, тосгодоор явж хайсаар л байх болно” хэмээжээ.

11
ХарамсалтайХарамсалтай
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *