Тереза эхийн 20 сургаал

0

Тереза эхийг дэлхийн хамгийн их нөлөөтэй 20-р зууны агуу эмэгтэйд тооцдог. Жижигхэн, эмзэгхэн гэмээр гэлэнмаагийн үйлдэл үнэхээр энэрэнгүй, хүн төрөлхтөнд оруулсан хувь нэмрийг нь үнэлшгүй юм.

Тереза эхийн төрсөн өдөрт зориулж олон хүний зүрх сэтгэлд хоногшин үлдсэн сургаалаас та бүхэн хүргэж байна.

Mother Teresa

  • Дэлхийн энх тайвны төлөө та юу хийж чадах вэ? Гэртээ хариуд гэр бүлдээ хайр бэлэглэ.

  • Бидэнд зэвсэг, бөмбөг хэрэггүй. Муу зүйлийг даван туулахын тулд бидэнд хайр, энэрэнгүй сэтгэл хэрэгтэй. Хайр гэдэг бол энэ дэлхийн энх амгалангийн эхлэл.

  • Алс хол байгаа хүнийг хайрлах нь ойр байгаа хүнийг хайрлахаас амархан.

  • Хүн шүүмжилж байгаа хүнд бусдыг хайрлах цаг зав байдаггүй.

  • Хайр байхад гэр бүл бий болно. Тэвчиж уучилж чадаж байхад гэр бүлээ авч үлдэж чадна.

  • Чам дээр ирсэн хэн боловч буцахдаа аз жаргал, сайн сайхныг мэдрээд буцаг

  • Бардам хүн дандаа л гомдолтой байдаг. Төлөв даруу хүн юунд ч бухимддаггүй, яагаад гэвэл тэрээр бүхнийг уучилж чаддаг юм. Бардам хүн өөрийгөө онцгой хайраар хайрлуулахыг хүсдэг. Төлөв даруу хүн хайрынхаа хариуд юу ч хүлээдэггүй.

  • Хайрла, бусдыг хайрлах хайр чинь авч байгаа амьсгал шигээ үнэн байг. Хариуд нь юу ч бүү шаард. Юу ч бүү хүлээ. Хайрын хариу ирж байвал талархан хүлээж ав. Ирэхгүй бол ирэх ёсгүй юм байна л гэж бод.

  • Хамгийн шилдэг эм – энэрэнгүй зөөлөн хайр, халамж юм.

  • Агуу том зүйл хийх шаардлагагүй. Жижиг зүйлийг агуу хайраар хийж болно.

  • Нэг хүнд гомдсон гомдлоо бусдад бүү тайл. Хүн болгон адилгүй. Хүнд итгэж, найдаж, хайрлах чадвараа хэзээ ч бүү алд.

  • Магтаал сайшаал, мэндийн үг богинохон байж болно, гэхдээ цуурай нь эцэс төгсгөлгүй юм шүү.

  • Хийж байгаа зүйлдээ сэтгэлээ шингээ, эс бөгөөс юу ч бүү хий.

  • Бие биендээ инээмсэглэл бэлэглэ, эхнэр, нөхөр, үр хүүхэд хэнд инээмсэглэл бэлэглэх нь хамаагүй – хайраар дамжин хүнийг эзэмдэх болно.

  • Өөрийгөө хайр, ухаан, гоо сайхан, нинжин сэтгэлээр хэдий чинээ цэнэглэнэ төдий чинээ таны эргэн тойрон цэцэглэх болно.

  • Бурхан бидэнд бэрхшээлийг даван туулж хөл дээрээ бат зогсож сургахын тулд илгээдэг болохоос бус гуниж гутар гэж илгээдэггүйг бүү март.

  • Хайрыг харамгүй түгээ – юуны түрүүнд өөрийн гэр бүлдээ.

  • Хайр гэдэг бол үр, ямар ч үед цэцэглэж хэний ч гар хүрч болох тийм л үр.

  • Би дайны эсрэг хөдөлгөөнд хэзээ ч нэгддэггүй. Энх тайвны төлөө хөдөлгөөн гарвал харин намайг дуудаарай.

  • Хамгийн үгээгүй хоосрол бол – зүрх сэтгэлийн хоосрол юм.

 

37
ГоёГоё
10
БахархмаарБахархмаар
5
ГайхмаарГайхмаар
3
БурууБуруу
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
1
Ха ХаХа Ха
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Мөнгө Олох

    Мөнгө Олох

    2015/09/15 at 14:07

  2. Мөнгө Олох

    Мөнгө Олох

    2015/09/15 at 14:07

  3. ok

    2016/10/13 at 15:51

    Hair baihad busad ni dagaad l irne

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *