Таны арьсыг залуу хэвээр нь үлдээх байгалийн гаралтай 10 арга: Дахин үнэтэй гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэж, мөнгөө үрэх хэрэггүй!

2

Дараах гоо сайхны зөвлөгөөнүүдийг хэрэгжүүлээрэй, маш энгийн учир та урьд өмнө яагаад энэ талаар сонсож байгаагүй юм бол оо гэж гайхах болно.

1. Суга

Төмсийг голоор нь хэрчиж, хоёр хуваагаад сугаа арчина. 30 минут хүлээсний дараа сугаа хүйтэн усаар угаана. Өдөрт хоёр удаа энэ аргыг хэрэглээрэй.

2. Кастровын тос + витамин Е + зуун наст = Сормуус болон хөмсгийг өтгөн ургуулна

Цэвэр байгалийн гаралтай шийдэл, хуучин сормуусны будагны тал хүртэл витамин Е амин дэмийн тос, кастровын тос болон 100% цэвэр зуун настын шингэнийг хийнэ. Сайтар хольж, сормуус болон хөмсгөндөө түрхэж, шөнийн турш хонуулна. Энэ аргыг 30 өдрийн турш хэрэглэх ёстой.

3. Гэрийн нөхцөлд илүүдэл үс хусах

Гэрийн нөхцөлд үс хусахын тулд ¼ аяга цэвэршүүлсэн ус, ¼ аяга нимбэгийн шүүс болон 2 аяга нунтагласан сахарыг хооронд нь сайтар холино. Хольцыг шаргал өнгөтэй болтол нь халааж, хөргөснийхөө дараа хөлийнхөө арьсны эсрэг чиглэлд түрхэнэ. Сүүлд нь үсийг хусаж авна.

4. Нарны түлэгдэлтийн эсрэг байгалийн гаралт эмчилгээ

Алимны цагаан цуу болон зуун настын ургамал нь хамгийн шилдэг эмчилгээ болдог байна.

5. Куркума + кокосын тос = Сайхан инээмсэглэлийн нууц

¼ аяга кокосын тосыг 2 хоолны халбага органик куркумагийн нунтагтай хольж, хольцыг шүдний өнгөр арилгахад ашиглах боломжтой. Үр дүнд нь танан цагаан шүдтэй болно.

6. Хүнсний сод + цагаан цуу = Хагарсан өсгийг эмчилнэ

Хөлийн арьсыг гуужуулах байгалийн гаралтай арга гэвэл, 2 аяга цэвэршүүлсэн ус, 1 аяга цагаан цуу болон ½ аяга хүнсний содыг хооронд нь хольж, хагарсан өсгийдөө түрхэхэд хангалттай.

7. Тайвшруулах үйлчилгээтэй чийгшүүлэгч шингэн

Орц:

  • ¾ аяга какаоны тос
  • ¼ аяга авокадогийн тос
  • ¼ аяга магнийн тос
  • 30 дусал лавандагийн тос

Какаоны тосыг саванд хийж, дээрээс нь ус хийгээд бага температурт халаана. Хайлсных нь дараа хөргөгчинд хийж, хагас цаг орчим байлгана. 3 сарын хугацаанд хэрэглэх боломжтой.

8. Тослог үсэнд зориулсан арга

Хэрэв таны үс тослог бол өөрийн хэрэглэдэг шампуньдаа цөөн хэдэн цайны халбага далайн давс эсвэл хүнсний сод нэмж хийгээрэй.

9. Байгалийн гаралтай шампунь

Орц:

  • ½ шингэн саван
  • 2 хоолны халбага 100% цэвэр агч модны сироп
  • 5-10 дусал луувангийн үрийн тос
  • 10 дусал кастровын тос

Орцуудыг хооронд нь сайтар хольж, хольцыг хуйхандаа түрхэнэ.

10. Кофены нунтагны тусламжтай нүдний доорх хар толбыг арилгах

Кофены нунтаг болон 1 хоолны халбага кокосын тосыг хооронд нь сайтар холино. Нүднийхээ доод хэсгийн арьсан дээр түрхэж, 15 минут болсны дараа угаана.

Та аль зөвлөгөөг нь илүү хэрэгжүүлмээр санагдаж байна? Бидэнтэй санал бодлоо хуваалцаарай.

5
ГоёГоё
3
ХөөрхөнХөөрхөн
3
БахархмаарБахархмаар
2
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
1
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Baagii Baagii

    Baagii Baagii

    2019/09/24 at 08:47

    Yv ym be helj ogoch yj heregldg ym zaaj ogoch

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *