
Хүн амын төвлөрөл, хотын амьдрал, орчин үеийн хөдөлгөөн багатай амьдралын хэв маягийг хэрхэн ухаалгаар шийдэх тал дээр хүүхдийн тэрэгний брэнд Quinny Бельгийн дизайнер Питер ван Риет /Peter van Riet/-ийн студитэй хамтран ажилласны үр дүнд эцэг эх боллоо гээд их хотыг орхихгүйгээр идэвхтэй, хөдөлгөөнтэй мөн байгальд ээлтэй, цаг хугацааг хэмнэсэн байдлаар амьдрах гарцыг бодож олсон байна. Тус студийн зохион бүтээгчид хүүхдийн тэрэг, дугуйт хавтан хоёрыг нэгтгэн нэг бүхэл цогц зүйл болгохоор шийдсэн бөгөөд үүний үр дүнд Longboard Stroller бий болжээ. Мэдээж хэрэг шинээр бүтээгдэж буй бүхэн эсэргүүцэлтэй тулгардгийн адилаар бяцхан зорчигчийн аюулгүй байдалд санаа зовсон асуудлууд ч тавигдаж байгаа юм. Хүүхдээ салхилуулангаа эрүүл мэнд, бие галбиртаа анхаарах, ойролцоох дэлгүүр рүү хурдхан шиг хүрэх боломжийг бүрдүүлсэн энэхүү байгальд ээлтэй хөсөг одоогоор туршилтын шатандаа явж байгаа ч тун удахгүй ээж, аавуудын дуртай унаа болно гэдэгт эргэлзэхгүй байна.

















