Африкийн зарим нэг хачирхалтай уламжлалууд

1

Африк бол хэмжээгээрээ Еврази тивийн дараа орно, газар нутагт нь хэдэн зуун овог аймаг тархан суурьшсан, оршин суугчид нь хэдэн зуун хэлээр ярьна. Жишээ нь Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улс болон Эфиопийн соёлын ялгаа бол хятад, орос шиг ялгаатай. Хэл, шашин шүтлэг, өдөр тутмын амьдралын хэв маяг.

Африкийн ард түмний хувьд уламжлалыг нэг л нэг л нэр томьёогоор нэрлэнэ “африкийн уламжлал”- та бүхэнд зарим нэгээс нь танилцуулахаар бэлдлээ.

Гэр бүлээс гадуур – хуулиас гадуур

Африкийн зарим нэг уламжлалаас 2

Эфиопийн Омо овогт нэгэн уламжлал бий, энэ бол гэр бүлтэй болохоос өмнөх, эсвэл гэр бүлээс гадуурх бэлгийн харьцаа. Энд бутач хүүхдийг хүлээн зөвшөөрөхгүй. Нөхрөөсөө бус өөр хүнээс хүүхэд тээвэл аборт хийлгэх, эсвэл төрсний дараа хүүхдээсээ хагацах ёстой. Хагацах гэдэг нь өөр хүнд өгөх тухай яригдаагүй, үгүй хийх тухай яригдаж байгаа юм. Иймд, нөхөр эхнэрийн хоорондын харьцаа маш хатуу хяналтад дор явагдана, эхнэр нь төрөхөд ч гэсэн омгийнхон хянаж сайтар шалгана. Омгийн гишүүд шинээр төрсөн хүүхдийг уламжлалын дагуу зан үйл үйлдэж хүлээн зөвшөөрнө. Омгийн гишүүд эс хүлээн зөвшөөрвөл хүүхэд минги гэх статус зүүх буюу ад чөтгөрөөс тэмдэг тавьж омогт гай зовлон авчирна хэмээн үзэж хүүхдийг алах болно. Минги болсон хүүхдүүд цөөнгүй: цэнхэр нүд, төрөх үед үйлдээгүй зан үйл, сүүн шүд нь дээрээсээ гарах гэх мэт. Омо омогт ийм хүүхдүүдийг эхээс салгаж ойд эсвэл голд хаядаг.

Ариун биш нь цаашаа

Африкийн зарим нэг уламжлалаас 3

Африкийн маш олон улс орнуудад (Сомали,  Эфиоп, Чад, Камерун, Габон, Конго, Заир, Ангол, Төв Африкийн Бүгд Найрамдах Улс, Эквадорын Гвиней, Сан-Том блоон Принсили) төрсөн эмэгтэйтэй бэлгийн харьцаанд орохыг нь хориглодог. Төрсөн эмэгтэйг 40 хоногийн турш ариун биш гэж үзэх бөгөөд хэрвээ хүү төрвөл 80 хоног ариун бус эмэгтэй болох ажээ. Эмэгтэй хүн төрөхдөө өөр бөглүү тосгонд очих бөгөөд ариун болтлоо нөхрөөсөө салангид саравчинд амьдарна.

Уламжлалт нийгэм

Африкийн зарим нэг уламжлалаас 4

Ижил хүйстэнтэйгээ явалдах, эхээ дагасан хамаатан садантайгаа гэр бүл болохыг хориглодог. Рога улсад ижил хүйстэнтэйгээ явалдахыг эрүүгийн гэмт хэрэгт тооцно. Омогтоо бол тийм залуучуудыг омгоос хөөнө, муугаар үзвэл цаазална. Харин, ижил хүйстэнтэйгээ явалдах эмэгтэйчүүдийн талаар мэдээлэл бага байна, магадгүй эмэгтэйчүүдийн эрхийн тухай яригддагүй тул тийм зүйл гардаггүй бололтой.

Охин-эх

Африкийн зарим нэг уламжлалаас 5

Охин хүүхэд болон түүний гэр бүлтэй холбоотой маш их хорио цээр байдаг. Жишээ нь, Эфиопийн хамар омогт гэхэд охидууд шоши гэх статустай байдаг, энэ нь түр зуурын зочин гэсэн утгатай. Хамарын хөрш омог болох дассенечид ээж, охины харилцааг тасалдаг, охин аавын эсвэл аав талынхаа эмээ, өвөөгийн мэдэлд бүрэн шилжинэ. Энэ тохиолдолд ээж нь охиндоо хүрч ч болохгүй. Ээж нь нас барж түүнийг оршуулах хүнгүй байх тохиолдол гарч байжээ, хөөрхий эмэгтэй дандаа охидууд төрүүлсэн байсан бөгөөд ээжийнхээ гэрт охидууд орох эрхгүй байв. Айл гэрт охин төрөх нь бурхны маш том бэлэгт тооцогддог (охидуудаа нөхөрт гаргахад инжинд нь 20-30 ямаа, хонь, үхэр авдаг). Хүү төрвөл ээж нь хүүтэйгээ хүрэлцэж, харилцах бүрэн боломжтой.

Баруун гараа өгөөрэй

Африкийн зарим нэг уламжлалаас 6

Эфиопын захын кофений газар орж кофе уухад танд баруун гараар кофе аягалж, баруун гараараа л өгнө. Мөнгө өгөхдөө, гар барихдаа ч баруун гар. Энэ бол Африкийн бүх улс оронд адилхан, яагаад гэвэл баруун гар бол цэвэр ариун.

Идэхийг хориглох

Африкийн зарим нэг уламжлалаас 7

Бас нэгэн хорио цээр нь тодорхой нэрийн хүнс идэхийг хориглох. Жишээ нь, дээр дурдсан хамар овогт залуу хосуудын сүй тавьсан болон хурим хүртэлх хугацаанд тэднийг ургамлын гаралтай хоол идэхийг хориглоно. Мөн, эмэгтэй хүний жирэмсний үед, хөхүүл үед жирийн үед хэрэглэдэг байсан хоол хүнсний 99%-ийг нь хориглоно. Энэ нь төрөлтийн үеийг хөнгөвчилнө гэсэн мухар сүсэгтэй холбоотой ч харамсалтай нь шим тэжээлийн доройтолд оруулдаг байна.

Жишээ нь, уулархаг нутгаар амьдардаг овгуудад цагаан хоол буюу сүү, тослог ихтэй мах, төмс, гадил, хүүхдийн будаа зэргийг жирэмсэн болон хөхүүл эхчүүд, хүүхдүүдэд өгөхийг хориглоно. Тэдний хоол хүнсэнд саарал өнгийн будаа, мөн цагаан биш жимс, ногоо л ордог байна.

Ямаа-эрчүүдэд, кофе-эмэгтэйчүүдэд

Африкийн зарим нэг уламжлалаас 8

Эмэгтэйчүүдийн идэх хоолны хориноос гадна хийхийг хориглосон ажил байх ажээ. Жишээ нь, хамар овогт эмэгтэйчүүд ямаа, хонь саах, зөгийн бал хураах, саравчаа навчаар сэлбэхийг хориглоно. Мөн, дан эмэгтэйчүүдийн хийх ёстой ажил гэж байна, саванд хоол хийх (эрчүүд л ил гал дээр мах шарна), кофе чанах. Хэрвээ эр хүн кофе чанавал омгийнхон түүнийг омгоосоо хөөх ч эрхтэй ажээ.

6
БурууБуруу
6
Ха ХаХа Ха
4
ХарамсалтайХарамсалтай
4
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
2
ГоёГоё
1
БахархмаарБахархмаар
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Hairtai Eejdee

    Hairtai Eejdee

    2016/09/15 at 15:40

    Burhan min iim gazar turuuguidee bayarlaj ybdag shvv

  2. боогий

    2016/09/19 at 09:24

    яахаараа ийм тэнэг байдаг бн аа. монгол шиг минь сайхан улс алга.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *