Яагаад хосууд хамтдаа аймшгийн кино үзэх хэрэгтэй вэ? Учир нь дараах 8 шалтгаан үүнийг батлаад өгнө

2

Болзох болон хосууд үерхэж эхлэх үед хамтдаа хийх олон хөгжилтэй зүйлс гарч ирдэг. Зарим нь огт төсөөлөөгүй зүйлс байдаг, харин аймшгийн кино үзэх нь бусад зүйлсээс илүү хосуудын хоорондын холбоог илүү нягт болгох ач тустай байдаг байна.

Ихэнх хүмүүс магадгүй романтик эсвэл инээдмийн кино үзвэл тохиромжтой гэж хэлэх байх, гэвч аймшгийн кино хосуудад хамгийн тохиромжтой. Таны айх эсэх тийм ч чухал биш, харин хамтдаа айх нь та хоёрын харилцаанд эргэлт авчирна. Хэрэв та зомбид эсвэл магадгүй аймшгийн царай төрхөнд дуртай нэгэн бол таны хувьд бүр ч илүү ашигтай байх болно.

Аймшгийн кино хамтдаа үзсэнээр хосуудад нөлөөлөх үр өгөөжийг танилцуулахаар бэлтгэлээ. Хэрэв танд эдгээр зүйлс таалагдах юм бол хайрттайгаа цуг аймшгийн кино үзээрэй гэж зөвлөе. Магадгүй та энэ талаар хэдийнээ мэддэг болчихсон бол хамтдаа аймшгийн кино үзэхийн ач тусыг сайн мэдэж байгаа гэдэгт итгэлтэй байна.

Хосууд яагаад цугтаа аймшгийн кино үзэх ёстой вэ гэдгийг илтгэх 8 шалтгаан

1. Илүү ойр дотноор бие биенийгээ тэвэрнэ

Хэрэв та айх юм бол хажуу дахь хүндээ тэврүүлэхийг хүсэх бөгөөд аймшгийн кино цуг үзэх нь бие физиологийн хувьд, нэг нэгэнтэйгээ илүү ойртох боломжийг олгодог. Тэврэлт болон аймшгийн кино хоёр хоорондоо тохирно.

2. Бие биенийхээ талаар шинэ зүйлийг олж мэднэ

Хажуу дахь хүнийхээ бодол эсвэл айдас зэргийг аймшгийн кино хамт үзсэнээр олж мэдэх боломжтой. Таны хийх ёстой зүйл бол түүнтэй хамт сууж, киног эхлүүлэхэд л болно. Кино үлдсэнийг нь танд хийгээд өгнө.

3. Тархины хариу үйлдлээс улбаатай стрессээс хол байна

Аймшгийн киноны анхаарал дээд зэргээр шаардсан хэсгүүд стрессийн түвшинг бууруулдаг. Бидний тархи аймшгийн кино болон зарим нэг этгээд хачин зүйлд сонирхолтой байдлаар хариу үйлдэл үзүүлдэг.

4. Тархи допамин ялгаруулж, та хоёр илүү ойр дотно болно

Бид аймшгийн кино үзэх үед тархи допамин ялгаруулдаг бөгөөд энэ нь хүмүүсийг хооронд нь илүү ойртуулахад нөлөөлдөг даавар юм. Допаминыг сайн мэддэггүй хүмүүст хандаж хэлэхэд, бидний оюун санаанд байдаг, сайн сайхныг мэдрэхэд тусалдаг гол хүчин зүйл гэж ойлгож болно. Ийм ч учраас зарим хүмүүс аймшгийн кинонд дуртай байдаг.

5. Киноны үйл явдлын талаар ярилцана

Хэрэв хосууд хамтдаа аймшгийн кино үзэх юм бол хоёуланд нь ярих зүйл их гарч ирнэ. Киноны дүрүүдийн жүжиглэлтийг шүүмжилж, дараа нь юу гарах талаар таамгаа дэвшүүлж болно. Ингэснээр хосууд бие биенийхээ аливаа зүйлд хэрхэн, яаж ханддаг болохыг нь мэдэж авах юм.

6. Хажуу дахь хүнээ аймшигтай зүйлд хэрхэн хариу үйлдэл үзүүлдэг болохыг нь мэдэж авна

Аймшгийн кино үзэж байхад, аймаар санагдах хэсгүүдэд хүн бүр харилцан адилгүй хариу үйлдэл үзүүлдэг. Илүү их аймшгийн хэсгүүд гардаг кино үзэх тусам, та хажуу дахь хүнийхээ хэр аймхай эсэх болон ямар нэгэн айдас төрүүлэм үйл явдал тохиолдоход, хэрхэн асуудлыг шийдвэрлэж чадах талаар мэдэж авч болно.

7. Бие биедээ эмзэг талуудаа харуулна

Хүн болгонд эмзэг тал гэж бий, хосуудын хувьд аймшгийн кино үзэхэд эмзэг тал нь ил болдог. Аймшгийн кино үзэж, бие биедээ эмзэг талаа харуулж байгаа нь итгэлцэл хосуудын дунд үүсэх гол хүчин зүйлсийн нэг юм.

8. Хамтдаа айх нь хөгжилтэй мэдрэмж болохыг ойлгоно

Харилцаанд хамтдаа аймшгийн кино үзэх нь үнэхээр хөгжилтэй зүйл. Хүмүүсийн бодож байгаагаас ч илүү хөгжилтэй санагдах үе бий. Хосууд нэгэнт хамт аймшгийн кино үзэхийн ач тусыг ухаарах юм бол дандаа үзэхийг хүсэх болно.

7
Ха ХаХа Ха
4
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
1
БахархмаарБахархмаар
1
ГоёГоё
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Эрка Ч.

    Эрка Ч.

    2019/06/21 at 19:05

    Ариугун Б.

  2. Сарнай

    Сарнай

    2019/06/21 at 19:20

    Munkh ingeel aimshgiin kino uzey gd bdag bsimu ??

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *