
“Тэнгэрлэг оршуулга” – өөд бологсдыг оршуулах төвдийн уламжлалт ёс. Өөрөөр “шувуудад тараах буян хишиг” хэмээх нь бий. Төвдийн шашны ёсоор хүн үхэхэд сүнс нь биеэ орхино, хүн гэдэг амьтан ямар ч шатандаа ашиг тус авчрах ёстой. Иймээс үхсэн биеэр шувуу тэжээж байгаа нь түүний хамгийн сүүлд хийж чадах буян ажээ.
“Тэнгэрлэг оршуулга” төвдийн ихэнх нутгаар тархсанаас гадна, энэтхэгийн зарим нэг нутгуудад буюу Ладкх, Аруначал-Прадеш мужуудад уламжлалыг дагана.
Энэхүү уламжлалаар оршуулах нь төвдийн бүх ард түмэнд нээлттэй, гэхдээ Далай Лам болон хамба ламуудад хамаарахгүй, яагаад гэвэл тэднийг нас барсны дараа цогцсыг шашны зан үйлийн дагуу зандалшуулна.
1959 онд хятадууд төвдийн газар нутгийг бүрэн эзэлснээс хойш энэ уламжлалыг бүрэн хорьсон ч төвдийн ард иргэд, лам нарын цөхрөлтгүй гуйлтын дагуу 1974 оноос эхлэн “тэнгэрлэг оршуулга”-ыг буцаан сэргээжээ.
Өнөөдрийн хувьд ийм оршуулгын ёслол явуулах 1100 гаруй талбай байгаа бөгөөд ёслолыг рогьяпам гэх тусгай хүмүүс үйлдэнэ.
Төвд хүн нас барсны дараа цогцсыг 24 цагийн турш суугаа байрлалд байлгана, энэ хугацаанд лам номоо айлдаж биенээс сүнс гарч зөв замаа олоход нь чиглүүлэх ажээ.
3 хоногийн дараа өөд бологчийг найз нь нуруундаа үүрч “тэнгэрлэг оршуулга”-ын ёслол болох газарт хүргэнэ. Рогьяпа цогцсод хэд хэдэн зүсэлт хийж шувуудад хоолыг нь бэлдэж өгнө – дэлт ёлон ажлын голыг нугалж цогцсыг араг яс гартал нь цэвэрлэж иднэ. Рогьяпа ясыг цуглуулж тусгай хавтгай чулуун дээр тавьж ясыг буталж жижиглэнэ. Ингэхдээ тос, гурилтай хольж шувуудад шидэлж өгнө.
Цогцсоос юу ч үлдэх ёсгүй. Энэ нь сүнс бие орхиход амар байх бөгөөд эргэж төрлөө олоход нь тусална гэж үзнэ.
Төвдүүд амьд байхдаа нэг ч болов ийм оршуулгын ёслолын харахыг эрхэмлэнэ, ингэснээр амьдралын утга учир, үхсэн хойноо хийх буяныг мэдрэх болно гэж сүсэглэнэ.
Элдэв янзын гоёл чимэглэлгүй та дараах ёслолтой танилцана уу. Эхлээд цогцсыг ёслол болох хөндийд авчирна.
Шувуудад цогцсыг авч нисгэхгүйлэхгүйн тулд хүзүүнээс нь уяагаар уяж газарт шаасан модноос уяна.
Шувууд идэхэд зориулж хэд хэдэн зүсэлт хийнэ.
Нэг цогцос сүрэг шувууг цатгаж чадна.
Илүү дэлгэрэнгүйг та бүхэн Химаншу Жошийн (Himanshu Joshi) “Unknown Himalayas” номоос олж мэдэх боломжтой.
Үлдсэн ясыг гурил, тостой хольж шувуудаа хооллосоор л
Тэнгэрлэг оршуулга – оршуулгын гурван ёслолын нэг, бусад ёслол бол гол руу шидэх, эсвэл чандарлах.
Төвдүүд амьд байхдаа нэг ч болов ийм оршуулгын ёслолын харахыг эрхэмлэнэ, ингэснээр амьдралын утга учир, үхсэн хойноо хийх буяныг мэдрэх болно гэж сүсэглэнэ.








Монгол залуу
2016/09/15 at 17:36
амьдралаа шашинд мэдүүлсэн хүмүүс үхсэнийхээ дараа ямар тэнэг байснаа ойлгох байлгүй
Erdenetuya Zegwe
2016/09/16 at 10:44
aimaar ym.
gg
2018/04/23 at 15:28
wtf
Tumee LK
2018/04/23 at 15:32
ENE TUVDUUD UURSDUU BUTEHGUI HUMUUS. SHASHIN SHASHIN SHASHIN
Сониучхан
2018/04/24 at 00:40
24 цаг суугаагаар нь байлгадаг нь сүнсыг нь дээд хүрдүүдээр гаргах, 3 хоногийн дараа оршуулах ёслол нь аура задарч .. болсоны дараа оршуулга хийдэг юм уу даа