Энэ жилийн шилдэг 10 кинонууд

0

Зар сурталчилгаагаар шилдэгт шалгарсан хэмээн өөрийгөө өргөмжилсөн болгон шилдэг биш ээ. Тийм учраас таныг төөрөгдөлд оруулахгүйн тулд кинотеатруудаар амжилттай гарч үзэгчдийг татаж чадсан шилдэг кинонуудыг санал болгож байна.

Café Society

Энэ жилийн шилдэг 10 кинонууд 3

Домогт Вуди Аллен жилд нэг сайхан кино хийдэг уламжлалаа мөддөө тавихгүй бололтой. Энэ удаад тэрээр үзэгч олныг 30-аад оноор аялуулахаар шийджээ. Залуу хүү Холливудыг эзлэх аян дайндаа гарсан бөгөөд үндсэн зорилгоосоо хазайн нэгэн бүсгүйд дурлана. Кинонд найруулагчийн мөн чанар харагдана: инээдэм, гайхалтай харц, сэтгэл хөдөлгөм дуу хөгжим.

The Nice Guys

Энэ жилийн шилдэг 10 кинонууд 4

Өнгөрсөн зууны 70-аад он: хөлсний хамгаалагч Жексон Хили болон хувийн мөрдөгч Холланд Марч нар хүчээ нэгтгэн ор сураггүй алга болсон охины эрэлд гарна. Тэд явсаар зууны гэмт хэрэгтэй холбоотой нэгэн үйл явдалтай холбогдох ажээ.

Кино маш үзүүштэй: уур амьсгал, авьяаслаг жүжигчид, хөгжилтэй наргиан… Энэ жилий шилдэг инээдмийн кино учраас үзвэл зохилтой.

Swiss Army Man

Энэ жилийн шилдэг 10 кинонууд 5

Эзэнгүй арал дээр орхигдсон гол баатар бүх найдвараа алдаад байлаа, нэгэн өдөр тэрээр Мэнни нэртэй хүүр олох бөгөөд “робинзон” амьдрах итгэл найдвараа эргэж олно. Гол баатрын асуудалтай маш хурдан дасан зохицох болно. Гүн ухаан, учир битүүлэг үйл явдал энэ бүгд сонирхлыг татна.

Race

Энэ жилийн шилдэг 10 кинонууд 6

Хар арьст хөнгөн атлетчин Жесс Оуэнсийн бодит түүх дээр сэдэвлэн бүтээсэн кино. Түүний дайчин зан түүнийг 1963 оны Берлины олимпид авчирсан юм. Түүнд тулгарсан бэрхшээлийг даван туулж дэлхий дахинд хүний хүсэл мөрөөдөл юуг ч даван туулж чадна гэдгийг баталж чадсан юм. Спортын драм киног үзэж сэтгэлээ хөдөлгөөрэй.

 En man som heter Ove

Энэ жилийн шилдэг 10 кинонууд 7

Энэ бол Шведийн хит. Гол баатар бол нас тогтсон багш, үглээ, яршигтай хөгшин Уве- дүрэм журмыг чандлан сахих бөгөөд бусдыг ч тэгэхийг шаардана. Үнэндээ тэрээр дотроо нас барсан эхнэрээ маш их үгүйлж байгаа, түүнтэйгээ уулзахын тулд араас нь явахад бэлэн. Гэхдээ,  бужигнасан олон үндэстнээс бүрдсэн айл хөршөөр ирсэн байхад юун амиа хорлох?

Sing Street

Энэ жилийн шилдэг 10 кинонууд 8

Энэ удаад үйл явдал 80-аад онд болно. Конорын гэр бүлийн ажил сайнгүй, эцэг эх нь түүнийг өөр сургуульд шилжүүлэхээр шийднэ. Таалагдсан охиныхоо анхаарлыг татахын тулд сургуулийн рок хамтлаг байгуулна.

Анхны хайрын түүх, залуу нас, эрх чөлөө, хөгжимд дурлах залуучууд.

Demolition

Энэ жилийн шилдэг 10 кинонууд 9

Жейкийн эхнэр нас барж залуу уй гашууд автжээ. Эргэн тойрон байгаа бүх зүйлийг эвдэж сүйтгэмээр санагдахаас өөр зүйлийг мэдрэхгүй. Энэ бол олон давхраат бялуу шиг маш олныг харуулсан кино, нэг бүтээлд энэ бүхнийг багтааж харуулж чадсан нь найруулагч, жүжигчдийн авьяас мөн.

Captain Fantastic

Энэ жилийн шилдэг 10 кинонууд 10

Бэн бол нэгэн хачирхалтай гэр бүлийн тэргүүн, тэднийх соёл иргэншлээс алс хол амьдарна. Хүүхдүүдээ хэрхэн ан хийж, зодолдохыг заана, сэтгэлийн тэнхээтэй байхыг сургана. Мөн, шинжлэх ухаан, утга зохиол, гүн ухаанд сургана. Гэр бүлд нь уй гашуу тохиож хотод ирэхээс өөр аргагүй болно. Тэд нийгэмтэй нүүр тулгараад яах бол? Хүүхдийн хүмүүжил, гэр бүлийн уур амьсгалыг гайхалтай харуулсан гүн ухааны кино.

Экипаж

Энэ жилийн шилдэг 10 кинонууд 11

Чадварлаг нисгэгч залуу Гущиний түүх – тэр бол тэнгэрээр өвчилсөн залуу гэж ойлгож болно. Амьдрал түүнд нэгэн сорил бэлджээ. Тэрээр өөрийнхөө амиараа хэдэн зуун хүний амийг сольж чадах болов уу?

Киноны турш таныг дарамтад байлгах бөгөөд дэлгэцээс та салж чадахгүй. Кинод зарцуулсан цагтаа та харамсахгүй ээ.

Zootopia

Энэ жилийн шилдэг 10 кинонууд 12

Энэхүү жагсаалтад зүй ёсоор багтах хүүхэлдэйн кино. Амьтны олон аймаг амьдардаг хотод цагдаа Жуди, үнэг Ник нэгэн учир битүүлэг хэргийг мөрдөнө. Энэ үйл явдлаас хотын хувь тавилан шийдэгдэнэ.

Та киноны гол баатруудын араас гуниглаж, инээж, санаа зовох болно. Зөвхөн хүүхдүүд төдийгүй томчууд ч сонирхон үзэж болно.

1
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *