Луи Виттон брэндийн тухай 19 сонирхолтой баримт – төгс чемодан хийх санаа бодож олсон хөдөөний нэгэн ядуу эрийн түүх

0

2020 оны статистик мэдээллээс харахад Louis Vuitton компани дэлхийн хамгийн үнэтэй брэндийн жагсаалтын 9 дүгээрт бичигдэж байна. Компанийн худалдааны жилийн орлого 15 тэрбум долларт хүрчээ. Хойд эцгийнхээ ажилд тусалдаг байсан 10 настай Луи Виттон хүү 166 жилийн дараа тансаг зэрэглэлийн бараа үйлдвэрлэгчийн шилдэгт багтана гэж бодож байсан нь юу л бол.

Луи Виттоны түүх боломжгүй зүйл гэж энэ дэлхий дээр тун ховор, уйгагүй хөдөлмөрлөж бэрхшээлээс айхгүй л байх хэрэгтэй гэдгийг баталж өгсөн хэрэг болжээ.

Хөдөөний ядуу залуу яаж загварын дизайнер болсон бэ?

© en.wikiipedia.org
  • Луи Виттон 1821 онд Францын зүүн зүгт байрлах нэгэн жижиг тосгонд төржээ. Түүний эцэг нь фермийн аж ахуй эрхэлдэг, харин эх нь тээрэм дээр ажилладаг байв. Харамсалтай нь эцэг, эх нь эрт нас барсан тул хүү өөр гэр бүлд үрчлэгджээ. Багадаа тэр дархан хийдэг хойд эцгийнхээ ажилд тусалдаг байв. Луи хойд эцгийнхээ ачаар багаж зэвсэгтэй ажиллаж сурсан юм.
  • Виттон 13 нас хүрээд гэрээсээ явахаар шийдсэн нь хойд эхийн муухай ааш авирыг тэвчихгүй болсонтой нь холбоотой. Ирээдүйн дизайнер Парис хот орох явган аяллаа ингэж эхлүүлжээ. Тэр 3 жилийн хугацаанд 470 км зам туулахдаа амь зогоох ажил хийсээр явжээ.
  • Луи нийслэл хотод ирээд баян чинээлэг хүмүүсийн аян замын авдар урлаж хийдэг Марешаль мастерын сурагч болсон юм. Энэ цаг үед үйлдвэржилтийн хувьсал явагдаж байсан гэж үздэг. Аялал даахгүй авдар нь эвдэрч хэмхэрч байна гэж олон үйлчлүүлэгчид гомдол хэлэн буцаж ирэх нь элбэг. Хүмүүс ачаанд савлаж боосон үнэтэй эд зүйлээ алдахааргүй тийм л бат бөх, найдвартай авдар хийж өг гэж үйлдвэрлэгчдэд ханддаг байв. Лиу Виттон мастер Марешальд 17 жил ажиллажээ.
  • Виттон 1852 оноос эхлэн Евгения хатан хааны гоёл чимэглэлийг хийж өгдөг болсон бөгөөд хатан хаан өөр бусад баян, нөлөөтэй харилцагчдад түүнийг санал болгодог байсан нь түүний ажлын амжилт эргэлт буцалтгүй дээшлэхэд нь шууд нөлөөлсөн байна.

 

Өөрийн гэсэн бизнес, захиалгын чемодан болон хамгийн найдвартай түгжээ

© en.wikiipedia.org
  • 1854 онд Луи Виттон өөрийн компанийг нээхийн зэрэгцээ Парисын Вандом талбайгаас холгүйхэн өөрийн анхны дэлгүүрийг нээж ажиллуулжээ. Дэлгүүрийн үүдэн дээр дараах бичгэн сурталчилгаа байрлаж байсан юм: “Хамгийн эмзэг зүйлийг ч найдвартай баглаж бооно. Загварлаг сав баглаа боодол дээр мэргэшсэн болно”. Яг л энэ үед Виттон төгс хэлбэртэй чемоданаа зохион бүтээсэн юм: чемоданыг хавтгай, дугуйрсан булангүй бас элдэв эд зүйлийг нь авч хаяжээ. Үүнээс гадна Виттоны чемодон ус нэвтрүүлдэггүй байв.
  • Үйлдвэрлэл эрс нэмэгдсэн тул 1859 онд Луи Виттон бас нэг урлан нээхэд хүрчээ. Энэ удаад Аньеред салбараа нээсэн юм. Эхлээд энэ салбарт ердөө 20 хүн ажиллаж байсан бол 1900 он гэхэд ажилчдын тоо 100 болтлоо нэмэгджээ, харин 14 жилийн дараа 225 ажилтантай салбар болон өргөжсөн байна. Уг урлан өнөөдөр ч гэсэн идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг, гэхдээ зөвхөн тусгай захиалга л авдаг байна.
© East News
  • Дизайнерын бүтээл дэлхий дахинаа алдартай болж чанар, бат бөх байдлын нэр нүүр болж чадсан юм. 1885 онд Лондонд Louis Vuitton-ны анхны дэлгүүр нээгджээ, харин дараагийн дэлгүүрүүд Нью-Йорк болон Филадельфи хотуудад үүд хаалгаа нээсэн юм. Виттоны чемоданы онцлог чанар нь найдвартай бөгөөд эвтэйхэн түгжээндээ оршдог. Үүнтэй байхад үнэтэй хувцас, гоёл чимэглэлдээ санаа зовохгүй тайван аялж зугаалж болно.
  • 1886 онд Луи Виттон болон түүний хүү Жорж нар шинэ төрлийн түгжээндээ патент авсан. Тэд түгжээнийхээ бат бөх, найдвартай байдалд үнэхээр итгэлтэй байсан тул алдартай илбэчин Гарри Гудинийг Louis Vuitton-ы түгжээтэй чемоданаас гарч ирэх үзүүлбэр үзүүлэх санал хүртэл тавьж байсан түүхтэй. Илбэчин тэдний саналыг хүлээж аваагүй нь ямар ч алдаа мадаггүй хийгдсэн чемодан юм гэдгийг улам баталж өгчээ.
  • 1901 онд Жоржийн удирдлага дор (эцгийгээ нас барсны дараа компанийг удирдах болсон) Louis Vuitton компани анх удаа эмэгтэй цүнх (Steamer bag) үйлдвэрлэж эхэлжээ. Энэ төрлийн цүнх угтаа бохир хувцас тээвэрлэх зориулалттай байв.

 

Хуурамч бараа бүтээгдэхүүнд хандах хандлага

© East News, © louisvuitton / Instagram
  • Louis Vuitton-ы чемодан үнэхээр алдартай болсон тул түүнийг төд удалгүй дуурайлгаж хийх болов. Энэ явдалтай тэмцэхийн тулд мастер бараа болгон дээр Marque Louis Vuitton déposée гэж бичиж эхэлсэн ч үр дүнд хүрсэнгүй. 1896 онд Жорж алдартай монограммыг зохиож жаккард даавуун дээр хэвлэх болов.
  • Алдартай брэндийг өнөөдөр ч хуурамчаар хийсэн хэвээр. Компанийн бодлого – дуураймал бараа бүтээгдэхүүнд тэг тэвчээр гаргах. Европод таны гарт хуурамч бүтээгдэхүүн байгааг харвал шууд л хурааж аваад дараа нь устгалд оруулна. Хуурамч бараа худалдаж авсан худалдан авагч торгууль төлөхөд хүрнэ.
  • Мөн зарагдаагүй бүх барааг Парис руу буцаан илгээж шатаах уламжлал ч энэ компанид бий. Хуурамч бараа бүтээгдэхүүнийг тэвчихгүй гэсэн бодлогоо тус брэнд ийн илэрхийлж дэмжин ажилладаг байна.

 

Louis Vuitton сүүлийн арван жилд

© dianavishnevapublic / Instagram
  • Сенагийн ойр байдаг хуучин урлан нь одоогоороо 180 ажилтантай ажиллаж байгаа бөгөөд хувь хүний онцгой захиалга, шаардлагын дагуу л бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Жишээ нь, Мариинскийн театрын балетчин Диана Вишневын захиалгаар 5-6 балетын хувцас, 16-18 хос балетын гутал болон бусад хэрэгсэл багтахаар хийлгүүлсэн байдаг.
  • Цүнх болон өөр бусад төрлийн чемодан хийхэд цэвэр арьс болон төрөл бүрийн даавуу ашигладаг бөгөөд энэ бүх материалыг компанийн тусгай захиалгын дагуу боловсруулж үйлдвэрлэдэг ажээ. Сонгодог хувилбар нь улаан-бор судалтай монограмм бүхий даавуу болно.
  • Компанийн дэлгүүрүүд – онцгой уур амьсгалыг бүрдүүлнэ, бүх бараа бүтээгдэхүүн төгс шийдлээр тавигдсан байдаг. Дэлгүүрүүд нь зөвхөн худалдааны дүүргүүд эсвэл люкс зэрэглэлийн худалдааны төвүүдэд л байрладаг. Мөн Louis Vuitton-ы зарим нэг бараанууд нь зөвхөн ВИП-харилцагчдад л худалдаалагдах зориулалттай байдаг ажээ.
© Wyters Alban / ABACA / East News
© louisvuitton / Instagram
  • Louis Vuitton 1998 оноос хойш зөвхөн цүнх үйлдвэрлээд зогсохгүй мөн хувцас, гутал, гоёл чимэглэл болон үнэт эдлэл хийдэг болжээ.
  • 2016 оны 9 дүгээр сарын 1-нээс хойш Louis Vuitton-ы дэлгүүрүүдэд эмэгтэйчүүдэд зориулсан цуврал үнэртэн зарагдаж эхэлсэн, харин 2018 оноос эрчүүдийн үнэртэн, 2019 оноос – унисекс үнэртэн танилцуулагдсан юм. Тус компани 20 дугаар зуунд уг нь үнэртэн гаргаж байсан хэдий ч Дэлхийн 2 дугаар дайны үед бүх жоруудаа алдаж байсан түүхтэй.
  • 2019 онд тус брэнд League of Legends аварга шалгаруулах тэмцээний цомд зориулж хайрцаг хийснээс гадна энэ сэдэвтэй цуврал хувцас гаргасан байна.
  • 2018 онд Орос Улсад зохион байгуулагдсан дэлхийн хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнд зориулж Louis Vuitton-ы мастерууд 6 килограмм алтан цомыг тээвэрлэх чемодан урлаж өгчээ, уг чемоданыг малахитаар чимэглэсэн байсан юм.

Louis Vuitton-ы ямар бараа бүтээгдэхүүнүүд нь танд таалагддаг вэ?

14
БахархмаарБахархмаар
6
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
3
ХарамсалтайХарамсалтай
3
Ха ХаХа Ха
2
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГоёГоё
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *