Сүүтэй кашны шилдэг 10 жор: амттай бас шим тэжээлтэй эрүүл өглөөний цай

2

Каш – эрүүл, зөв хооллолтын дэглэм баримталдаг хүмүүст тохирсон өглөөний хоол төдийгүй өдрийг өег бөгөөд тэнцвэртэй хоолоор угтах хүмүүст нэн тохиромжтой ажээ. Энэ төрлийн өглөөний цай бэлдэхэд хүч хөдөлмөр шаардахгүй, тэгээд ч буудайн төрлийн сонголт их. Өөрийн амтанд тохируулаад ямар ч буудайгаар туршилт хийж болно. Өөрөөр хэлбэл өглөө болгон шинэ амтыг мэдрээрэй.

Будаа шим тэжээл ихтэй хүнс. Жишээ нь, овьёос – бодисын солилцоог дэмжинэ, цагаан будаа – биеэс хорт бодис гадагшлуулна, шар будаа – ширхэглэгээр баялаг, хөц будаа – судасны хана бэхжүүлнэ, гурвалжин будаа – яс бэхжүүлнэ. Кашны сонголтыг өөрийн хүслээр хийнэ. Энэ удаад бид төрөл бүрийн будаагаар сүүтэй каш хийх жорыг танд танилцуулахаар бэлдлээ.

1. Үзэм, сүүтэй цагаан будааны каш

Орц:

  • Цагаан будаа – 200 г
  • Сүү – 1,3 л
  • Цөцгийн тос – 2 х.х
  • Үзэм – 3 х.х
  • Давс – тал цайны халбага эсвэл өөрийн амтанд тохируулна

Бэлдэх арга:

Хоолны саваа гал дээр тавиад цөцгийн тосоо хийнэ. Тос хайлсны дараа угаасан будаагаа хийнэ. Хутгаж байгаад сүүгээ нэмнэ. Сүү буцлангуут галаа багасгаад таглаж 20 минут байлгана. Одоо давс, үзэм, сахараар кашаа амтална. Сайтар хутгаад таглаатай чигээр нь дахин 10 минут байлгана.

 

2. Эрдэнэшишийн гурилаар хийсэн каш

Орц:

  • Эрдэнэшишийн гурил – 100 г
  • Ус, сүү – тус бүр 300 мл
  • Цөцгийн тос – 30 г
  • Сахар – 2 ц.х
  • Давс – өөрийн хүслээр

Бэлдэх арга:

Гурил гэх боловч нарийн ширхэгтэй эрдэнэшишийн будаа бөгөөд юуны түрүүнд сайтар угаах хэрэгтэй. Аль болох зузаан ёроолтой саванд будаагаа хийж ус нэмнэ. Гал дээр тавиад сайтар хутгаарай. Буцалмагц нь давс, сахараа хийгээд тал сүүгээ хийнэ. Буцалтал нь хутгасаар байна.

Нэгэнт буцалсан бол үлдэгдэл сүүгээ хийгээд дахин сайтар хутгана. Каш буцлаад эхлэнгүүт галаа унтраагаад цөцгийн тос хийгээд таглаад орхино. Кашаа өтгөн бас амттай болохын тулд хагас цаг орчим таглаатай нь амраана.

 

3. Сүүтэй гурвалжин будааны каш

Орц:

  • Гурвалжин будаа – 200 г
  • Сүү, ус – тус бүр 300 мл
  • Давс, сахар – өөрийн амтанд тохируулна

Бэлдэх арга:

Будааны хогийг түүгээд хэд хэдэн удаа усаар угааж цэвэрлэнэ. Усанд хийсэн будаагаа гал дээр тавина. Ойролцоогоор 7 минут орчим буцалгана, эсвэл харж байгаад будаанд бараг бүх ус шингэхийг хүлээгээрэй. Одоо тасалгааны хэмд байсан сүүгээ нэмнэ. Давс, сахараар амтлаад дахин 10-15 минут зөөлөн галаар буцалгана.

Будаагаа зуухнаас аваад зузаан бүтээлгээр ороож 20 минут амраана – сүү нь будаандаа бүрэн шингэх ёстой.

 

4. Сүү, хулуу, шар будаатай каш

Орц:

  • Шар будаа – 200 г
  • Хулуу – 300 г
  • Ус – 100 мл
  • Сүү – 500 мл
  • Цөцгийн тос -+ 50 г
  • Сахар, давс – өөрийн амтанд тохируулна

Бэлдэх арга:

Саванд усаа хийгээд буцалгана. Ус буцлангуут нь тал сүүгээ хийх юм, ингэснээр сүү савны ёроолд түлэгдэж наалдахгүй. Хулууны зөөлөн эдийг 2 см–ийн хэмжээтэй хэрчинэ, эсвэл үрүүлээр үрж нухаш шиг бэлдэж болно. Хулуугаа буцалж байгаа сүүн шингэнд хийгээд буцалж байх хооронд нь шар будаагаа бэлдэнэ.

Шар будаагаа хэд хэдэн удаа сайтар угаана. Цэвэрлэсэн будаагаа сахар, давстай цуг сүүтэй хулуун дээрээ хийнэ. Үлдэгдэл сүүгээ мөн нэмээрэй. Каш буцлангуут нь галаа хамгийн бага дээр тохируулж таглаатай нь 20-25 минут буцалгана. Кашийг ойрхон хутгах хэрэггүй.

Шингэн шингэж алга болж шар будаа болонгуут нь галаас авна. Цөцгийн тосоо хийж хутгаад таглаатай нь хагас цаг орчим амраана. Өтгөн каш гарах юм.

 

5. Лийртэй өтгөн каш

Орц:

  • Хүүхдийн будаа – 200 г
  • Сүү – 1 л
  • Лийр – 2 ш
  • Сахар, цөцгийн тос – тус бүр 1 х.х
  • Давс – өөрийн амтанд тохируулна

Бэлдэх арга:

Сүүгээ саванд хийж буцалгаад хүүхдийн будааг бага багаар нь хийнэ, сайтар хутгаарай. Ойролцоогоор 5-7 минут буцалгана. Цэвэрлэсэн лийрийг жижиглэн хэрчээд халаасан цөцгийн тосонд 3 минут орчим шарна. Хүүхдийн будааг таваглаад дээрээс нь шарсан жимстэй сиропоо хийнэ.

 

 

6. Самар, гадилтай овьёосны каш

Орц:

  • Овьёос – 200 г
  • Сүү, ус – тус бүр нь 200 мл
  • Гадил -1 ш
  • Хушга – 40 г
  • Зөгийн бал – 1 ц.х
  • Давс – өөрийн амтанд тохируулна

Бэлдэх арга:

Хоолны саванд ус, сүүгээ хийж дээрээс нь овьёос, давсаа нэмээд гал дээр тавина. Дунд зэргийн галаар 20 минут орчим буцалгаарай. Овьёос буцалж байх хооронд гадилаа сэрээгээр нухаж нухаш бэлдэнэ, харин самраа нунтаглаарай. Бусад орцуудаа хийе: зөгийн бал, самар, гадилаа кашанд хийж сайтар хутгана. Жимс, зөгийн балны амтыг овьёосонд бүрэн шингээхийн тулд таглаатай нь 15 минут амраана.

 

7. Хүүхдэд зориулсан сүүтэй шар будааны каш

Орц:

  • Шар будаа – 4 х.х
  • Сүү – 100 мл
  • Цөцгийн тос – хоолны халбаганы гуравны нэг
  • Сахар, давс – өөрийн хүслээр

Бэлдэх арга:

Будаагаа сайтар угааж цэвэрлэнэ. Гурваас багагүй удаа усаар угаах ёстой гэдгийг анхаараарай. Хоолны савандаа хийгээд, ус нэмээд зөөлөн галаар хагас цаг орчим буцалгана. Сүүгээ нэмээд дахин 10 минут буцалгана. Цөцгийн тос, сахар, давсаа өөрийн амтанд тохируулж хийнэ.

 

8. Цагаан болон шар будаатай сүүтэй каш

Орц:

  • Цагаан будаа, шар будаа – тус бүр 100 г
  • Сүү, ус – тус бүр 400 г
  • Сахар – 3 х.х
  • Цөцгийн тос – 1 х.х
  • Давс – 1 ц.х

Бэлдэх арга:

Будаануудаа хэд хэдэн удаа усаар сайтар угааж цэвэрлэнэ. Шар будаагаа усанд буцалгаж болгоод усыг нь асгана. Одоо шар будаан дээрээ цагаан будаагаа хийнэ. Ус, давс хийгээд ойролцоогоор 15 минут орчим буцалгана. Энэ үед өөр саванд сүүгээ хөөрүүлнэ. Сүүгээ кашандаа хийгээд сахараар амтлан хутгана.

Галаа хамгийн бага дээр тохируулаад дахин 10 минут болгоно. Цөцгийн тосоо хийж хутгаад таглаатай нь 15 минут орчим амраана.

 

9. Хөц будаатай сүүтэй каш

Орц:

  • Хөц будаа – 100 г
  • Ус – 300 мл
  • Сүү – 500 мл
  • Сахар, цөцгийн тос – тус бүр 1 х.х
  • Давс – тал цайны халбага эсвэл өөрийн амтанд тохируулна
  • Ногоон навчит ногоо

Бэлдэх арга:

Хөц будааг усанд хийж хэдэн цаг эсвэл шөнөдөө хонуулж дэвтээнэ. Дэвтээсэн усыг нь асгаад хөц будааг хоолны саванд шинэ устай 15 минут орчим буцалгана. Энэ хооронд өөр саванд сүүгээ бүлээсгэж байх хэрэгтэй. Хөц будааг уснаас аваад сүүндээ хийнэ.

Кашаа давс, сахараар амтлан дахин бага гал дээр 45 минут буцалгана. Таваглахаасаа өмнө цөцгийн тос хийгээд ногоон навчит ногоогоор чимнэ.

 

10. Сүү, шар будаатай каш

Орц:

  • Сүү, ус – тус бүр 350 мл
  • Шар будаа – 100 г
  • Цөцгийн тос – 2 х.х
  • Сахар – 1 ц.х
  • Давс – өөрийн амтанд тохируулна

Бэлдэх арга:

Юуны түрүүнд хоолны саванд усаа хийж буцалгана. Будаагаа сайтар угаагаад буцалж байгаа усанд хийгээд бүрэн буцалтал нь хүлээнэ, галыг хамгийн бага дээр нь тохируулаад 10 минут буцалгах юм. Кашан дээрээ урьдчилан халаасан сүүгээ хийгээд давс, сахараар амтална.

Кашаа ойролцоогоор 20 минут буцалгана, хутгахаа мартаж болохгүй. Гал дээрээс каша авч цөцгийн тос хийнэ. Таглаад 10 минут амраана.

4
ГоёГоё
2
ХөөрхөнХөөрхөн
1
БахархмаарБахархмаар
1
ГайхмаарГайхмаар
0
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Лхагваа Б.

    Лхагваа Б.

    2020/02/26 at 08:58

    Б. Бааска

  2. Altankhuyag Bayarsaikhan

    Altankhuyag Bayarsaikhan

    2020/02/26 at 12:03

    Bolor Bolor

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *