
Өмнө минь бүхэл бүтэн амьдрал дурайж байна гэж бид боддог, энэ хугацаанд олон ч зүйл хийж амжина даа. Бидний бэлдсэн энэ удаагийн нийтлэлээр 30 насалж чадаагүй ч урлагт том хувь нэмэр оруулсан хүмүүсийг эргэн дурсах болно. Дуу хөгжим, кино, уран зохиол, яруу найраг гэх мэт олон, олон салбарын авьяастнууд бий.
Nirvana хамтлагийн гоцлол дуучин, гитарчин Курт Кобейн 27 жил насалжээ
Жүжигчин Антон Ельчин бас л 27 насандаа өнгөрсөн
Америкийн рэпер XXXTentacion 20 насандаа өнгөрчээ
Зөвлөлтийн “Кино” хамтлагийг үндэслэгч, ахлагч Виктор Цой, 28 нас
Хип-хоп уран бүтээлч Тупак Шакур 25 насандаа өөд болсон юм
Британийн дуучин Эми Уайнхаус 27 насандаа өөд болсон
Австралийн жүжигчин Хит Лежер, 28 нас
Америкийн жүжигчин Жеймс Дин 24 настайдаа өөд болсон. “Алтан бөмбөрцөг” шагналыг нөхөн олгосон гэдэг
Жим Моррисон 27 насалсан. Америкийн яруу найрагч, The Doors хамтлагийн ахлагч, гоцлол дуучин. Түүнийг рок дуучдаас хамгийн авьяастайд тооцдог.
Загвар өмсөгч Жиа Каранжи тухайн үедээ шуугиулж байсан, тэрээр 26 насандаа өөд болжээ
Ким Жонхён 27 настайдаа өнгөрсөн. Өмнөд Солонгосын дуучин, продюсер, радио хөтлөгч
Гонконг болон америкийн жүжигчин, тyлааны урлагийн мастер, орлон тоглогч Брэндон Ли. Брюс Лигийн төрсөн хүү зураг авалтын талбай дээр 28 настайдаа тэнгэрт хальжээ
Германы зохиолч Вильгельм Гауф амьдралаас 24 настайдаа явжээ.
Гитарчин, дуучин, хөгжмийн зохиолч Жим Хендрикс. Time сэтгүүлд бичсэнээр бол энэ цагийг эзэлсэн шилдэг гитарчин. 27 настайдаа нууцлаг байдлаар өнгөрчээ.








Missy Bae
2022/12/27 at 23:56
+Sulli 🥺
Han Uul
2022/12/28 at 00:00
Hamgin svvliin jishee Xxxtentacion bn da
Uchral Baymbatulga
2022/12/28 at 01:20
30 хүрээгүй ч Michel Jakson
Н. Мягмарсүрэн
2022/12/28 at 01:22
tupac🙏
Батцэнгэл Төртүвшин
2022/12/28 at 01:59
club27
Э. Өсөхөө
2022/12/28 at 02:52
Avicii