
Өнөөдөр толгойтой болгон л байгаль орчныг хамгаалах тухай ярьцгаадаг болж. Гэхдээ сошиал сувагт зүгээр нэг хэштег тавиад, сүртэй пост оруулах нэгэн байхад бас өөрийн жижиг ч гэсэн үйлдлээрээ бодитоор эх дэлхийгээ аварч байгаа нэгэн ч байна.
Өнөөдрийн бидний танилцуулах жишээнүүд таныг байгаль орчин хамгаалах бодит ажилд уриалан дуудна гэж найдлаа.
Орон нутгийн саван хийдэг хүн барааны саванг савлагаагүй зардаг юм, тэгээд бас хямдралтай борлуулна. Шинэ үнэрийг мэдрэх сайхан боломж.

Даавуун уутаа гэртээ мартчихаж, гэхдээ эхнэрээ марталгүй цуг авч гарсан нь болж шүү

Миний барьсан байшин. Бараг бүхэлдээ хог хаягдал, боловсруулсан материалаар босгосон юм

Манай ажлынхан байгаль орчинд онцгой анхаарал тавьж эхэлсэн учраас бүгд ийм олон удаагийн хэрэглээтэй хоолны савтай болцгоолоо

Экологид хог хаягдалгүйгээр сарын тэмдгийн өдрүүдэд бэлдлээ

Дэлгүүрийн дуусаж байгаа хуучин лаагаараа ийм лаа хийчихлээ. Өөрийн гэсэн давтагдашгүй төрхтэй лаа болсон гэж бодож байгаа шүү

Эгч маань сургуулийнхаа хуучин дэвтрийн цаасаар бэлэгнүүдээ боожээ

Кабель утасны хуучин модон дамар ашиглаад дэлгүүртээ гоё тавиур хийсэн

Өглөөний кофе уух тавиур худалдаж авъя гэж бодож байснаа сүүлдээ өөрөө гар дор бэлэн байгаа зүйлүүдээр хийхээр шийдсэн нь зөв санаа байжээ

Өөртөө нэхсэн цамц хэмжээ нь таарсангүй, тэгэхээр нь шууд дэрний уут болгоод өөрчилчихлөө

Би кокосын хальсыг цэцгийн сав болгон ашигладаг, нэг их арчилгаа шаардаад байдаггүй цэцэгнүүдээ суулгачихдаг юм. Гэрт ямар гоё этгээд харагддаг гэж бодно?

Энэ майкнуудыг би дахиж шинэ өнгөнд оруулсан юм. Будгийг усан үзмийн хальс бас жоохон хар шошноос л гаргаж авсан

Эрдэнэ шишээр хийсэн уут. Гоё юм. Шаржигнаж дуугарахгүй, барьж үзэхэд их зөөлөн таатай

30 жил болж байгаа гацуур мод – надтай цуг л хөгширч байгаа эд дээ. Тагтан дээр амьдардаг юм, “Шинэ жил”-ээр гэртээ оруулж ирдэг. Би хэзээ ч амьд гацуур тайрч үзсэнгүй.

Манай их сургуулийн байгаль орчны тэнхим

Сургуулийнхаа төгсөлтийн баяраар өмсөж байсан даашинзаараа дахин шинэ даашинз оёод өмссөн

Хэрэггүй болсон бөмбөрийг дахин амилуулах олон аргуудын нэг

Та болон таны танилууд байгаль орчноо хамгаалах чиглэлээр ямар арга хэмжээ авч байна вэ?







