

Vertical Velocity хэмээх энэ галзуу хулгана бол мөн АНУ-ын Иллинойс мужид байдаг Six Flags Great America паркын нэг хэсэг бөгөөд 110 км/цаг хүртэл хурдалдагаас гадна галзуу өндөрт гэнэтийн огцом зогсолт хийж тэгээд гэнэтхэн доош унах гэх мэт үйлдлүүдээрээ зорчигчдыг алмайруулдаг байна.
Японы Tokyo Dome City Attractions паркт байрладаг Thunder Dolphin хэмээх энэхүү ган төмрөн галзуу хулгана 80 метр өндөртэй ба цагт 130 км хүртэл хурдалдаг байна.
Германы Holiday Park-д байрладаг Expedition GeForce нэртэй доорх галзуу хулгана 120 км/цаг хүртэл хурдалдаг. Мөн зорчигчид нь долоон удаа 1.2 км замын турш жингүйддэг байна. Энэ галзуу хулганы өндөр нь 53 метрт хүрдэг ажээ.
АНУ-ын Ohio мужийн Cedar Point паркын Top Thrill Dragster галзуу хулгана 130 метр өндөртэй, 190 км/цаг хүртэл хурдалдаг байна. “Race for the sky” гэсэн уриатайгаар зорчигчдоо уриалан дууддаг энэ галзуу хулгана дээр цагт дунджаар 1000 гаран зорчигчид суудаг гэнэ.
Японы Fuji-Q Highland паркын Eejanaika хэмээх энэ галзуу хулгана нэг километр гаруй урттай замыг 126 км/цаг хүртэл хурдаар хурдалж туулдаг бөгөөд цагт 1000 хүн суудаг гэсэн тооцоо байдаг аж. Энэ галзуу хулгана нь дэлхийн хоёр дахь дөрвөн хэмжээст галзуу хулгана юм байна.
Ohio-гийн Cedar Point паркын бас нэгэн галзуу хулгана энэ жагсаалтанд бичигдэж байгаа нь Mantis хэмээх галзуу хулгана юм. 44 метр өндөртэй, 1200 метр урт замтай энэ галзуу хулганы дээд хурд 100 км/цагт хүрдэг байна.
Арабын Нэгдсэн Эмират улсын Абу Даби хотын Ferrari World Theme Park-д байх Ferrari F430 Spider галзуу хулганы машин нь мөн л дэлхийн хамгийн хурдан галзуу хулгануудын жагсаалтанд багтаж байгаа ба одоогоор хараахан албан ёсоор нээлтээ хийж амжаагүй байгаа ч 200 км/цагийн хурдаараа дэлхийн хамгийн хурдан галзуу хулгана гэсэн дээд амжилтын эзэн болно гэсэн алдрыг хүртэхээр зэхэж байгаа юм.
Yүлэн дээрх унадаг дугуй гэгддэг Японы бас нэгэн галзуу хулгана дэлхийн хамгийнуудын жагсаалтын есд бичигдэж байгаа ба Японы Washuzan Highland Park-д байрладаг. Энэ галзуу хулганы онцлог нь унадаг дугуйтай адил дөрөөтэй ба дөрөөгөө жийж хөдлөх ажээ.
Японы Yokohama хотын паркт байдаг Vanish галзуу хулгана нь энэ жагсаалтын төгсгөлийн байранд бичигдэж байгаа ба онцлог нь усан доогуур явдаг гэдгээрээ зорчигчдод улам ч гайхалтай мэдрэмж төрүүлдэг байна. Усан доогуур хоолойгоор хурдлан давхих энэ галзуу хулганы зам 743 метр урттай юм.








DaredeviliN
2010/07/04 at 00:26
качаaлдаж үзхиймсаан :P
Black_Hawk
2010/07/04 at 07:26
laitai oor heleh ug alga
Зочин
2010/07/04 at 08:24
hehe denver bol yu ch bish yum bn tehdee endhiin elitches bas galzuu shdee haha
Alert
2010/07/04 at 08:36
aimar yumaa te
smile_hehe
2010/07/04 at 08:51
goyo yumaa 1 suuj hashgarah yumsan :-o
49c_p4tRioT
2010/07/04 at 09:37
[color=0000BF][size=small]GOE YUM oo. MANAI MONGOL HEZEE IIM GALZUU HULGANTAI BOLHIIN BOLDOO. :-( :-( [/size][/color]
Dx555
2010/07/04 at 09:54
mair mair
Amaze
2010/07/04 at 12:05
Unen TAas
kira-madara
2010/07/04 at 13:19
lai daaa hezee ch endsuuhgui dee final destiantion shig yum bolvol yana kkk
elle
2010/07/04 at 13:37
suuliinh ni goe yum aa
_V_
2010/07/04 at 14:32
Gaihatai ymaa. ;-)
__________
2010/07/04 at 14:38
haga shas ;-) :13:
LillLove
2010/07/04 at 21:03
:-?
AngelAsokoo
2010/07/05 at 07:44
ene dr ni suuj uzhiisan,,,
Зочин
2010/07/05 at 11:02
suuj uzeh yumsan
Зочин
2010/07/05 at 14:13
he he 2 t ni suuj uzsen yum baina . yag uheh gej baisan shu
Зочин
2010/07/05 at 20:29
yooh suuwal unen tas bn daa…. adernalin.g jinken medrene bh hehe…..
Jerking
2010/07/06 at 10:00
Mgl-d min baidag boloosoi
:D
Jerking
2010/07/06 at 10:02
Goe yumooo[color=0000FF][/color]
shijier
2010/07/06 at 13:09
shan charalj uzhiimsan ! hah mongol mine…
jerry-man
2010/07/06 at 16:25
nice
urtaka_1208
2010/07/15 at 14:13
nadaa hun 1000000 amlasan ch ene deer suuhgui ee
Зочин
2010/07/22 at 09:31
goy ym aa bi hamgiin ehniih dr ni l suusan :-)
gamez
2010/09/16 at 07:48
insanely awesome
Зочин
2012/06/20 at 11:48
монголд удахгүй нээгдэнэ