Кока Кола уусны дараа бие организмд ямар өөрчлөлт гардаг вэ?

0

1886 онд эмзүйч John Pemberton-ы бүтээсэн Кола ундаа өнөөдөр дэлхий даяар алдартай, хамгийн өргөн хэрэглээтэй ундаа болсон. Хүнд хоол идсэний дараа, зуны халуун өдөр гээд олон тохиолдолд хүйтэн Кола уух шиг таатай зүйл үгүй учир хэдий бие организмд сөрөг нөлөөтэй гэдгийг нь мэддэг ч татгалзаж чаддаг хүн ховор байдаг. Кока Коланы идэвхтэй орц нь фосфорын хүчил хэмээх органик бус хүчил бөгөөд өндөр хүчлэгийнх нь улмаас энэ баяжуулсан бүтээгдэхүүнийг тээвэрлэхэд ашигладаг нөөцлүүр савыг зэврэлтийн өндөр нөхцлөөс хамгаалах тусгай нөөцлүүр саваар тоноглодог.

Кока Кола уусны дараа бидний бие организмд ямар процесс явагддаг вэ?

10 минутын дараа: Нэг аяга Коланд 10 цайны халбага элсэн чихэр агуулагддаг ба бие организмд итгэмээргүй цохилт үзүүлдэг ч сахарын үйл ажиллагаанд фосфорын хүчил хориг учруулснаар бөөлждөггүй байна.

20 минутын дараа: Цусны судсанд инсулины эрс өөрчлөлт болдог. Элэг бүх элсэн чихрийг өөх болгон хувиргадаг.

40 минутын дараа: Кофейн биед бүрэн шингэж, нүдний хүүхэн хараа тэлдэг. Элэг илүү их элсэн чихрийг цусны судсанд дамжуулснаар цусны даралт өснө.

45 минутын дараа: Тархины таашаалын төвийг өдөөдөг допамин дааврын бие дэх ялгаруулалт нэмэгдэнэ. Геройнтой адил нөлөөлнө.

Кока Кола уусны дараа бидний бие организмд ямар процесс явагддаг вэ? 1

60 минутын дараа: Фосфорын хүчил хоол боловсруулах зам дахь кальци, магни, цайрыг боосноор бодисын солилцоог хэт идэвхжүүлнэ. Шээсээр дамжин кальци алдагдах нь ихэснэ.

1 цаг аас хойш: Шээс ялгаруулах замаар кальци, магни, цайр организмаас тэр дундаа яснаас хөөгдөнө. Энэ үеэр бид бухимдуу эсвэл намжсан байдалтай болдог. Кока Коланд агуулагдаж байсан бүх ус шээсээр гадагшилдаг.

Coca-Cola компаний хамгийн их сурталчилдаг бүтээгдэхүүнүүдийн нэг болох кофейнгүй Coca-Cola Light ундааны бүтцийг харцгаая. Энэхүү ундаа нь Aqua Carbonated буюу нүүрсхүчлээр баяжуулсан ус, E150D, E952, E951, E338, E330, үнэр оруулагч, E211 агуулдаг.

Aqua Carbonated – Энэхүү хийжүүлсэн ус нь ходоодны шүүсний хүчиллэгийг нэмэгдүүлж, гэдсэнд хий хуримтлуулдаг.

E150D – Хүнсний будаг. Химийн нэмэлт урвал хэрэглэж эсвэл хэрэглэхгүйгээр тодорхой температурт элсэн чихрийг боловсруулах замаар гаргаж авдаг. Кока Коланд энэ будгийг хэрэглэх тохиолдолд аммони сульфат нэмдэг.

E952 – Цикламат натри буюу сахар орлуулагч. Цикламат бол нийлэг химийн бодис бөгөөд элсэн чихэрнээс 200 дахин чихэрлэг амттай. Энэ бодис болон сахар орлуулагч, аспартам зэргийг Америкийн хүнс тэжээлийн холбооноос хархны давсганд хавдар үүсгэсэн шалтгаанаар хэрэглэхийг хориглосон. 1975 онд Япон, Өмнөд Солонгос, Сингапурт ч мөн хориглосон. 1979 онд ДЭМБ цикламатыг аюулгүй хэмээн сэргээсэн.

E950 – Зүрх судасны үйл ажиллагааг цочроодог бодис агуулдаг энэ амт оруулагч нь элсэн чихэрнээс 200 дахин чихэрлэг амттай. Мөн бидний мэдрэлийн системд сэргээх нөлөө үзүүлдэг аспарагин хүчил агуулдаг ба энэ нь донтуулах нөлөөтэй. Энэ бодисыг хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүдэд хэрэглэхгүй байхыг зөвлөдөг.

E951 – Аспартам. Чихрийн шижинтэй хүмүүст зориулсан сахар орлуулагч энэ бодис нь өндөр температурт метанол, фенилаланин болж задардаг. Метанол нь маш аюултай бөгөөд 5-10 мл нь харааны мэдрэлийг гэмтээж, мөнхийн хараагүй болоход хүргэдэг. Согтууруулах бус ундаанд агуулагдах аспартам нь маш хүчтэй хорт хавдар үүсгэгч болох формальдегидэд хувирдаг. Зарим тохиолдолд ухаан алдах, толгой өвдөх, ядаргаа, толгой эргэх, дотор муухайрах, зүрх чичрэх, жин нэмэх, уурлаж бухимдах, ой санамж алдагдах, хараа муудах, үе мөчний өвчин, депресс, үр тогтох чадвар болон сонсгол муудах гэх мэтээр нөлөөлдөг. Мөн тархины хавдар, унаж татах, Грейвийн өвчин хэмээх дархлалын өвчин, архаг ядаргаа, Альцгеймерийн өвчин, чихрийн шижин, оюуны хомсдол, сүрьеэ зэрэг өвчнийг өдөөдөг.

E338 – Фосфорын хүчил. Арьс болон нүдэнд цочрол өгдөг энэ бодисыг модны нүүрс, кино хальс, галд тэсвэртэй материал, керамик, шил, бордоо, нийлэг угаалгын бодис, эм, металл боловсруулалт, даавуу, тосны үйлдвэрлэлд ашигладаг. Хүнсний зориулалтаар ус хийжүүлэх, нарийн боовны хөөлгөгч бодисын үйлдвэрлэлд ашигладаг. Фосфорын хүчил нь биед кальци болон төмөр шимэгдэх явцад саад учруулж, яс сийрэгжихэд хүргэдэг. Мөн цангах, арьс загатнах нөлөө үзүүлдэг.

E330 – Лимоны хүчил. Байгальд өргөн тархсан энэ хүчлийг эмзүйн болон хүнсний бүтээгдэхүүнд ашигладаг. Хүнсний үйлдвэрлэлд хүчил, нөөшлөгч, тогтворжуулагч байдлаар ашигладаг.
Үнэр оруулагч – Тодорхойгүй үнэр оруулагч нэмэлтүүд

E211 – Содын бензот. Зарим хүнсний бүтээгдэхүүнд бактери мөөгөнцрийн эсрэг хүчин зүйл болгон хэрэглэдэг энэ бодисыг жимсний чанамал, жимсний шүүс, жимстэй йогурт зэрэгт ашигладаг. Астматай болон аспиринд мэдрэг хүмүүст хориглодог. Британи дахь Шеффилдийн их сургуулийн эрдэмтэн Peter Piper-ийн явуулсан судалгаагаар энэхүү нэгдэл нь ДНК-д ноцтой хохирол учруулдаг болохыг тогтоосон.

Эх сурвалж: http://www.idealistrevolution.org/what-happens-to-our-body-after-drinking-coca-cola/

1
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Зочин

    2015/02/15 at 16:43

    Сэтгэгдэл *тийм л муу юм бол яагаад хорьдоггүй юм бэ?. дэлхий даяар л ууж байна ш тээ.

  2. Pepsi

    2015/02/23 at 12:40

    Pepsi – ч мөн адил

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *