Хэдэн арван жил үе дамжин хэрэглэгдэж байгаа хэрнээ огтхон ч хуучирж муудаагүй 20+ эд зүйл. Чанартай юм гэж цаанаа л өөр байх юм даа…

1

Орчин үеийн ус буцалгагч эсвэл блендер огт эвдрэлгүйгээр 100 эсвэл ядаж л 10 жил ажиллаж чадна гэж бодож байна уу? Мөн гутал эсвэл цамцыг 20 жил өмсөнө гээд төсөөл дөө? Та уран зөгнөл яриад байна гэж бодов уу? Хуучны цагт энэ бол хэвийн үзэгдэл байлаа. Өөрөөр хэлбэл үйлдвэрлэгчид өөрийнхөө бүтээгдэхүүнээ эдэлгээ даахаар маш чанартай хийдэг байжээ. Чанартай бүтээгдэхүүний эздийг хуучинсаг үзэлтэй гэж хэлэх л байх, гэхдээ тэд орчин цагийн адил төстэй эд барааг нэг нүдээрээ ч тоож харахгүй нь ойлгомжтой.

Reddit-ийн хэрэглэгчид нэг биш арван жил хэрэглэсэн эд зүйлсийнхээ гэрэл зургийг хуваалцаж байна. 40 гаруй жил өмссөн свитерийг хараад бид үнэхээр сэтгэл хөдөлснийг нуух юун, бараг л шинээрээ хадгалагджээ.

Sorel-ийн энэ гутлыг би 20 жил өмсөж байна

© Juco_Dropout / reddit

 

Энэ вафель хийдэг хэвийг 1958 онд хямдралтай худалдаагаар 25 центээр авч байжээ. Өнөөг хүртэл ямар ч асуудалгүй ажилласаар л…

© BibleExplorer / reddit

 

Зул сарын баяраар өвөө надад өөрийнхөө 20 жил өмссөн нэхий дээлийг бэлэглэсэн юм. Өвөө минь энэ жил 70 нас хүрч байгаа. Нэхий дээл нь бараг шинээрээ гэхэд буруудахгүй.

© Yupred / reddit

 

Энэ халаасны цаг миний өвөг эцгийнх. Түүнд 18 насных нь төрсөн өдрөөр 1902 онд аав, ээж нь бэлэглэж байжээ. Аав минь надад үүнийг өгсөн юм. Би хэзээ нэгэн цагт ач нарынхаа нэгэнд өгнө дөө

© cdougyfresh / reddit

 

Энэ бол миний Лего, 40 жилийн дараа дахиад тоглож байна

© awefulbob / reddit

 

Миний Eames Soft Pad сандал. Өөрийнхөө бүрээстэйгээ. 50 жилийн өмнө үйлдвэрлэгдсэн

© EyeRes / reddit

 

Аав, ээж хоёр 90 гаруй жил болж байгаа хуш модоор хийсэн хайрцгийг гаргаж хаях гэхээр нь би авчихсан юм. Би өнгөлөөд тосолсон. Өнгө зүс нь хамаагүй дээрджээ. Дахиад 90 жилийн нас байгаа болов уу?

© FroperPucked / reddit

 

Oster блендер 1958 оных. Одоо болтол хэвийн ажиллагаатай, юу дуртайгаа хольж байна, орчин үеийнхээс дутаад байх зүйл огт алга.

© DJMAYFIELD / reddit

 

 

Guess-ийн энэ жийнсэн өмдийг ээж 1985 онд худалдаж авсан гэдэг. Одоо би өмсөж байна – миний дуртай өмдний нэг.

© annelinda / reddit

 

Өвөөгийн цамц, 1952 онд төрсөн өдрөөрөө бэлгэнд авсан эд дээ

© netback / reddit

 

1940-өөд оны үед үйлдвэрлэгдэж байсан General Electric брэндийн хөргөгч. Эмээ 70 гаруй жил ашигласан, харин одоо миний ээлж ирлээ.

© Nashvegas / reddit

 

Гал тогооны энэ тоглоомыг 35 жилийн тэртээ худалдаж авсан юм. Одоо миний 3 настай хүү тоглож байна.

© AltDoxie / reddit

 

1920-30-аад оны үед үйлдвэрлэгдэж байсан Magic Chef зуух. 6 шургуулга, 2 шарах шүүгээ тэгээд бас талх халаагчтай.

© Frostysorbet / reddit

 

Миний Rolleiflex камер, 1945 оных гэхэд одоо болтол сайхан гэрэл зураг дарсаар л байна

© maximum-aloofness / reddit

 

L. Bean-ийн энэ ноосон цамцыг 1979 оноос хойш өвөл болгон аав минь өмсдөг байлаа, харин 1999 оноос би өмсөж эхэлсэн. 100 хувь ноос, Английнх.

© goodcheapandfast / reddit

 

Зураг дээрх савхин үүргэвчийг өвөө надад худалдаж өгч байсан юм, 1991 онд сургуульд орох жил. Би үүрд хадгална гэж түүнд амлаж байсан юм.

© PoodleFan / reddit

 

Дэлхий дээрх шилдэг кофе чанагч, бараг л 50 гаруй жил болж байгаа, одоо болтол хэвийн ажилласаар

© SkootchDown / reddit

 

40 жилийн тэртээ аав, ээж хоёрын худалдаж авсан майхныг би одоо хэрэглэж байна. Найз охинтойгоо цуг агаарт гарахдаа барилаа

© woopstrafel / woopstrafel

 

Надад 1940-өөд оны үед эмээгийн маань хэрэглэдэг байсан ширмэн хайруулан таваг ирлээ. Охинд минь өвлөгдөж очих байх гэж бодож байна шүү.

© Hedgewater / reddit

 

1920 онд үйлдвэрлэсэн Star Rite сэнс. Яг л 100 жил болж байна, одоо болтол ажилладаг

© SpicyDadJokes / reddit

 

Спортын энэ цүнхийг өвөөгөөс өвлөж авсан юм. 1970-аад оны үеийн арьс, төмөр цахилгаан, ширэн бариул. Эвдрэхгүй гэж найдаж байна.

© UncleDankBong / reddit

 

Аав маань инженер болоод анхныхаа цалингаар энэ халуун савыг худалдаж авч байжээ. Намайг анх ажилд ороход надад бэлэглэсэн юм.

© PurpletonPimps / reddit

 

Энэ тракторыг миний өвөө, дараа нь миний аав, тэгээд одоо би унаж байна. Одоо болтол зүтгэсээр л…

© LevonsOnFire / reddit

 

Энэ миний Volvo 122S, 1967 оных. 999,400 км зам туулсан, явсаар л байгаа

© whatisdeletrazdoing / reddit

Танд хэдэн арван жил хэрэглэсэн хуучны чанартай эд зүйлс байдаг уу?

20
ХөөрхөнХөөрхөн
8
ГайхмаарГайхмаар
3
ТэнэглэлТэнэглэл
3
ГоёГоё
2
Ха ХаХа Ха
1
БурууБуруу
1
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

8 Сэтгэгдэл

  1. Ганхуяг Ганаа

    Ганхуяг Ганаа

    2020/02/26 at 11:47

    Iymar muuhaui dugarda hog we

  2. Batka Device

    Batka Device

    2020/02/26 at 19:06

    Minii usnii nairand umsuj bsn deel bga

  3. Б. Насанжаргал

    Б. Насанжаргал

    2020/02/26 at 20:00

    чанар

  4. Б

    Б' Бямбаа

    2020/02/26 at 20:30

    Adidas 70 онд өөр логотой байсан шүү !!!

  5. Б. Ээээээ

    Б. Ээээээ

    2020/02/27 at 03:57

    Manaid 20 garui jil hereglesen tsagaan hereglel bn odoo ch devsjihsen l bga bas barag 40 jil barag bolson 2 modon or bga bas 20 ood jil bolson hoolni sav 40 jil boloh gej bga shirmen togoo kkk

  6. Batbaatar Munkhnyam

    Batbaatar Munkhnyam

    2020/02/27 at 11:26

    Бараг 30 жил ажиллаж бгаа сэнс бгаа шдээ.

  7. Btbr Rbtr

    Btbr Rbtr

    2020/02/27 at 20:53

    Gutal bol hud shvv

  8. Sant Tek

    Sant Tek

    2020/02/28 at 09:04

    1976 оны орос банзан хүүхдийн хийл хөгжим байж л байна

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *