Амин дэмээр баялаг амтат цангис жимсний тариалангийн талбай

0

Амин дэмээр баялаг амтат цангис жимсний тариалангийн талбай


Жижигхэн мөнх ногоон навчит намхавтар бутанд ургадаг хүчиллэг амттай, навчнаасаа арай том хэмжээтэй жимсийг цангис гэдэг. Умард тал бөмбөрцгийн сэрүүвтэр бүс нутгаар, хүчиллэг намгархаг газарт ургадаг энэ жимс эхэндээ цагаан өнгөтэй байснаа гүн улаан өнгөтэй болж, бүрэн боловсорч гүйцдэг. Ундаа, жүүс, квас, охь, царцмаг, жимсний чанамал, амтлагч шүүс, хатаасан цангис зэрэг бүтээгдэхүүн хийхэд ашиглагддаг цангис жимс нь С амин дэм болон антиоксидант, бусад амин дэмүүдээр нэн баялаг жимс юм. Энэхүү амтат жимсний тариалангийн талбайн зургуудыг тухлан үзнэ үү.Зүрх судасны систем, дархлалын системд сайнаар нөлөөлж, бактерийн үрэвсэл болон хавдрын эсрэг үйлдэл үзүүлдэг цангис жимсээр хийсэн амтлагч шүүс нь Английн Зул сарын баяр болон Канад, Америкийн Талархлын өдрийн ширээнд шарсан цацагт хяруултай хамт тавигддаг уламжлалт ундаа юм байна.

1
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

4 Сэтгэгдэл

  1. Зочин

    2012/12/12 at 04:12

    cranberry gedeg jimes bndaa hvnii biyend bolon cranberry vodka mix drink hiij uudag

  2. uniQu3

    2012/12/14 at 20:53

    ммм

  3. Зочин

    2013/03/20 at 21:21

    сайхан мэдээлэл өгсөнд баярллаа.уг мэдээллээ дэлэгрэнгүй болгож энэ жимсийг манай орны нөхцөлд тариалах ямар бололцоо байгааг мэдээлбэл их сайн байна. амжилт хүсье.

  4. Зочин

    2015/01/26 at 11:52

    Сэтгэгдэл *Cranberry байна шд их сайн жимс байгам

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *