Мэргэжлийн тогооч нарын тэр болгон бидэнд хэлдэггүй 15 нууц

1

Хоол хийх – зүгээр нэг хоол хийх ажил биш бүхэл бүтэн урлаг гэдгийг та бид бүгд мэднэ. Тийм учраас сайхан амттай хоол хийхийн тулд зөвхөн байгалиас заяасан авьяас байгаад зогсохгүй тодорхой “школ”-той байх ёстой. Урлаг болгон өөрийн нууцтай байдгийн адил хоол хийх урлаг ч өөрийн нууцтай байх нь мэдээж. Тэр нууцыг тогооч нар залгамж халаадаа л үлдээнэ.

Та бүхэндээ тэр болгон хүмүүсийн мэдээд байдаггүй зарим нэг нууцаас дэлгэхээр бэлдлээ.

  • Чили перец идэх дуртай ч халуун чанараас нь айгаад байна уу? Үрийг нь арилгаад хүйтэн усаар угаа – үнэр нь үлдээд, халуун чанар нь арилна.
  • Тосонд шараагүй гэхдээ шаржигнуур төмс идмээр байвал гуриланд өнхрүүлээд жигнээрэй.
  • Тослог ихтэй зөөхийгөөр десерт хийх гэж байгаа бол оронд нь ¾ хөөсрүүлсэн өндөгний цагаан хий.

  • Ногоог хүйтэн эсвэл буцалсан усны алинд нь хийхээ сайн мэдэхгүй байна уу? Маш энгийн: газрын хөрсөн дор ургаж байгааг хүйтэн усанд, газрын хөрснөөс дээш ургаж байгааг нь – халуун усанд.
  • Өндөгний цагаан хангалттай хөөсөрсөн эсэхийг мэдэхийн тулд хөөстэй савыг доош нь харуулж үзээрэй – хэрвээ зөв хөөсөрсөн бол байрнаасаа хөдлөхгүй.
  • Салатанд фольга цаасанд жигнэж болгосон хүрэн манжин хийж үзээрэй – чанасныг бодвол амтаа илүү сайн хадгалж үлдсэн байна. Өөрөөр хэлбэл амин дэм, шим тэжээлээ гээгээгүй гэсэн үг.

  • Сонгиныг дөрвөлжин хэрчих маш амархан: сонгиноо дундуур нь хуваана, дараа нь дээд талыг нь зүснэ. Хэд хэдэн хөндлөн зүсэлт хийгээд дараа нь ташуу зүсэлт хийнэ – хэдий хэр том дөрвөлжнөөр хэрчихээс шалтгаалж зүсэлтийн тоо хамаарна.
  • Салатаа зуурах тосыг давс хийсний дараа л хийгээрэй – салатанд хийсэн тос нь давсыг бүрэн уусгадаггүй, ингээд давсыг их хийхэд хүргэнэ.
  • Пастаг амжилттай чанахын тулд – аль болох их усанд чанана. 100 г “хуурай” паста тутамд 1 литр ус гэж тооцоолоорой.

  • Амттай нарийн боовны зуурмаг зуурах нууц маш энгийн: гурилны жин сахарын жинтэй адил, өндөгний жин тосны жинтэй адил байна.
  • Төмсний нухашийг хөөс шиг хиймээр байвал сүүндээ сод /хутганы үзүүр дээр/ хийгээд төмсөө 2-3 минут хутгана.
  • Цитрус төрлийн жимснээс их хэмжээний шүүс авах арга байдаг: халуун усанд хийж богино долгионы зууханд 15-20 секунд хийнэ. Ширээн дээгүүр алгаараа дарж гүйлгээд шүүсийг нь шахна.

  • Хоол шарах тос хангалттай халсан эсэхийг шалгахын тулд модон хутгуур хийж үзнэ. Хэрвээ хутгуурын эргэн тойрон бөмбөлөг гарч байвал тос хангалттай халжээ.
  • Будааг илүү хөвсгөр, бие биенээсээ салсан байдлаар жигнэхийг хүсэж байвал эхлээд ургамлын тосонд бага зэрэг хуураад ус хийж жигнэнэ. Будаанд сармисны амт оруулахыг хүсэж байвал усанд нь нэг хумс сармис хий, хальсыг нь арилгаагүй байсан ч хамаагүй. Будаа болонгуут сармисыг авна.
  • Паста болж байгаа усанд хэзээ ч тос бүү хий, ялангуяа соустай идэх гэж байгаа бол – паста дээр хийсэн соус уусахад хүргэнэ.

  • Улаан лоолийн шүүсийг гоожуулахгүйгээр зүсмээр байна уу? Дээд талын хонхорхой хэсгийг дагуулж зүснэ – яг тэр хэсгээр үр, зөөлөн эд тусгаарлагддаг юм.
  • Пирогны гурил илдэхэд модон дээр хуурай гурил цацах ёстойг та мэднэ. Хэрвээ амттай боовны гурил илдэж байгаа бол нунтаг какао цацна: пирогны амтанд нөлөөлөхгүй гэхдээ үл мэдэг үнэртэй болгоно.
  • Котлетыг амттай болгохын тулд цөцгийн тосонд шарсан сонгино татсанд махандаа хийгээрэй. Махыг амттай болгоод зогсохгүй илүү зөөлөн котлет болгоход нөлөөлнө. Тэгээд ч бэлэн котлет идэж байхад түүхий сонгино идэх хэрэггүй.

  • Тогооч болгон амттай стейк хийх өөрийн нууцтай байдаг, гэхдээ нэг чиг хандлагатай: стейк болгох хайруулын таваг нь дээд цэгтээ хүртэл халсан байх ёстой.
17
БахархмаарБахархмаар
5
ТэнэглэлТэнэглэл
5
БурууБуруу
3
ХөөрхөнХөөрхөн
3
ГоёГоё
2
ГайхмаарГайхмаар
1
Ха ХаХа Ха
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Sainzaya Tumenbayar

    Sainzaya Tumenbayar

    2017/12/29 at 12:29

    Hishigmaa Hishigmaa

  2. Togmid Soyolmaa

    Togmid Soyolmaa

    2017/12/29 at 13:00

    Tserenlkham Bumchin

  3. Togmid Soyolmaa

    Togmid Soyolmaa

    2017/12/29 at 13:00

    Bumchin Dano Dashzeveg Bumchin

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *