Дэлхий дээрх хамгийн үнэтэй 10 нохой – том, жижиг янз бүрийн үүлдрийн ноход багтжээ

5

Нохой хүний үнэнч анд нөхөр болоод хэдэн мянган жилийн нүүр үзэж байна. Энэхүү нөхөрлөлийг ашиглан хүмүүс мөнгө хийх болжээ. Өхөөрдөм гөлөг өндөр үнэ хүрнэ, нохой үржүүлэг үнэхээр орлоготой бизнес болжээ.

Дэлхийн хамгийн үнэтэй нохдын тоонд хоорондоо харилцан адилгүй үүлдрийн нохойнууд багтаж байна. Өчүүхэн жижиг лоученээс авахуулад аварга том мастиф ч байх ажээ.

1. Төвд банхар

Дэлхийн хамгийн үнэтэй нохойгоор төвд банхар албан ёсоор тооцогдож байна. Энэ үүлдрийн нохойн гөлгийн дундаж үнэ 2200-7000 долларын хооронд хэлбэлзэнэ. Нэг нохойн жин 100 кг хүрч байсан удаатай.

 

2. Франц мастиф

Хоёрдугаар байрт төвд банхарын европ ахан дүүс орж байна – франц мастиф. Энэ үүлдрийн гөлөг дунджаар 3 мянга орчим доллараар үнэлэгдэнэ.

 

3. Вельш-корги

Үнэхээр эзэн хааны гэмээр энэ үүлдрийн нохой дэлхийн хамгийн үнэтэй нохойнуудын гуравт жагсжээ. Пемброк-вельш-коргийн гөлөг ойролцоогоор 1 мянган доллараар зарагдана. Гэхдээ үр удам нь алдартай бол үүнээс ч илүү өндрөөр үнэлэгдэх боломж байх ажээ. Вельш-коргиг британийн хатан хааны гэр бүлийнхэн бараг зуун жилийн турш хайрлан үржүүлж байна.

 

4. Салуки

Дөрөвдүгээр байрт салуки орж байна, дундаж үнэ нь 2,5 мянган доллар. Салуки нь мөн “газель-нохой” гэдэг нэршлээрээ ч алдартай. Түүхэндээ маш эртний үүлдэрт тооцогдоно, түүх нь бүр Эртний Египетээс угшилтай. Ихэвчлэн ангийн нохой гэдгээрээ олны дунд алдаршжээ.

 

5. Чау-чау

Айргийн тавд чау-чау жагсаж байна. Түүний дундаж үнэ зах зээл дээр 1 мянган доллараас эхэлнэ, цаашлаад бүр 8,5 мянган доллар хүрсэн ч тохиолдол бий. Чау-чау нохойны хятад жинхэнэ нэршил нь Songshi Quan – “хөвсгөр арслан – нохой” гэж бууна.

 

6. Египетийн фараоны нохой

Эртний Египетийн түүхтэй зөвхөн салуки холбогдоод зогсохгүй. 6 дугаар байрт египетийн фараоны нохой оржээ. Дундаж үнэ нь 2,5 мянгаас 6,5 мянга хүрнэ. Ан хийнэ, мөн египетийн удирдагчидтай эн зэрэгцэн явж байлаа.

 

7. Англи бульдог

Дэлхийн хамгийн үнэтэй 10 нохойны жагсаалтын 7 дугаар байрт англи бульдог оржээ. “Хуучин английн бульдог”-ны гөлгийг ойролцоогоор 2,5 мянган доллараар худалдан авч болно. Гэхдээ зарим нэг тохиолдолд 9 мянган доллар хүрч байсан түүх ч бий.

 

8. Канадын эскимосс нохой

Жагсаалтын сүүлийг канадын эскимосс нохой мушгиж байна. Уг үүлдрийн гөлөг 7 мянган доллар хүрэх нь бий. Эскимосс үүлдрийн нохойг Хойд туйлд тусгайлан зориулж гаргасан, мөн чаргандаа хөллөх гэж гаргасан ч гэдэг.

 

9. Лоучен

Жагсаалтын 9 дүгээр байрт лоучен үүлдрийн нохой багтаж байна. Энэ үүлдрийн гөлөг 5-8 мянган доллараар үнэлэгдэнэ. Лоучен буюу “бяцхан арслан” гэгдэх энэ нохой Европт маш алдартай, ялангуяа Германд. Зөвхөн цэвэр үүлдэр, цусны гөлөг л өндөр үнэ хүрдэг гэдгийг анхаарах хэрэгтэй болов уу. Өнөөдөр цэвэр цусны гөлөг олоход хэцүү болсон цаг даа.

 

10. Кинг Чарльз спанель

Жагсаалтыг Кинг Чарльз спанель хааж байна, зах зээл дээр энэ үүлдрийн гөлөг 1 мянган доллараас 14 мянга хүрнэ. Английн хаан Чарльз II-оор нэрлэсэн бөгөөд язгууртнуудын олон уран зураг дээрээс харж болно.

107
ГоёГоё
23
ХөөрхөнХөөрхөн
20
ТэнэглэлТэнэглэл
15
БурууБуруу
14
ГайхмаарГайхмаар
11
Ха ХаХа Ха
7
БахархмаарБахархмаар
5
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. SeddArta Daawka

    SeddArta Daawka

    2019/04/08 at 18:23

    Ганбаатарын Пүрэвдорж

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *