Таны төрсөн өдөр – хайр дурлал болон гэрлэлтийг чинь хэлж өгнө

4

Би хэн бэ? Бас би хэзээ гэрлэх вэ? Би аз жаргалтай хайр дурлалтай учрах уу?

Та хайр сэтгэл болон гэрлэлтийн талаар сонсоод сэтгэл чинь хөдөлж, хайрлаж дурламаар санагддаг уу эсвэл эдгээр сэдвүүдийг төдийлөн сонирхдоггүй юу?

Дээрх асуултуудын хариултыг та ердөө төрсөн өдрийнхөө тусламжтай мэдэж болно.

Зурхайн ухаанд, хүн бүр харилцан адилгүй ааш зантай боловч ерөнхийдөө хүмүүсийг нийтэд нь 9 төрөлд хувааж үздэг байна.

Ямар төрөлд хуваагдсанаас шалтгаалж тухайн хүний хайр дурлал болон гэрлэлтийн талаар мэдэх боломжтой юм.

Төрсөн өдрөө дараах ангиллаас олж, таны хайр дурлал болон гэрлэлтийн талаар юу хэлэхийг сайтар уншаарай.

 

Ангилал 1 /хэрэв таны төрсөн өдөр 1, 10, 19 эсвэл 28-нд бол/:

Сэтгэл хөдлөлтэй гэхээсээ илүү туршлагатай хүмүүс. Хайр дурлалын тал дээр үнэнч бас итгэл үнэмшилтэй. Бага наснаасаа сэтгэлтэй байсан хүнтэйгээ насыг барах хувь тавилантай.

Үнэнч, гэхдээ өөртэйгөө яг адилхан хүнийг олно гэдэг амаргүй байх болов уу. Хамгийн анхны учрал нь бүтэлгүйтэх хандлагатай байдаг.

 

Ангилал 2 /хэрэв таны төрсөн өдөр 2, 11, 20 эсвэл 29-нд бол/:

Мэдрэмтгий бас олон ааштай, эрүүл мэндийн хувьд асуудалгүй, хайртай хүнтэйгээ сэтгэл санаагаараа нягт холбогддог. Хэн нэгэнд таалагдвал боломж олгох гэж нилээдгүй хугацааг зарцуулах хэрэгтэй болно. Ихэнх тохиолдолд дээрх өдрүүдэд төрсөн хүмүүс өөрийнхөө зөн совинд итгэж, зүрх сэтгэлээ сонсож, шийдвэр гаргадаг.

 

Ангилал 3 /хэрэв таны төрсөн өдөр 3, 12, 21 эсвэл 30-нд бол/:

Эдгээр өдрүүдэд төрсөн хүмүүс зарчимч, харин романтик биш. Тэд дадлага туршлагатайгаас гадна амбиц ихтэй. Хайр дурлал болон гэрлэлтээс илүү карьер юу юунаас илүү чухал байдаг. Хэрэв тэд гэр бүл эсвэл карьерийн аль нэгийг нь сонгоход хүрвэл эргэлзэлгүйгээр сүүлийнхийг нь сонгоно.

 

Ангилал 4 /хэрэв таны төрсөн өдөр 4, 13, 22 эсвэл 31-нд бол/:

Та байгалиасаа романтик хүн юм. Гэхдээ заримдаа хэтэрхий их хайрлах гээд байдаг нь таны сул тал ч байж мэднэ.

Хэдийгээр та романтик боловч сээтэгнүүр биш – зарчимч, үнэнч, тэвчээртэй ханддаг.

 

Ангилал 5 /хэрэв таны төрсөн өдөр 5, 14 эсвэл 23-нд бол/

Энэ хүмүүс эрх танхил бөгөөд гэрлэлтээсээ өмнө хэд хэдэн хүнтэй учирсан байхыг үгүйсгэхгүй. Тэд үргэлж урагшилж бас шинэ зүйл сурч мэдэхийг эрхэмлэдэг.

 

Ангилал 6 /хэрэв таны төрсөн өдөр 6, 15 эсвэл 24-нд бол/:

6 бол Санчир гарагийн тоо бөгөөд сэтгэл татам гэсэн утга санааг агуулдаг. Та эргэн тойрон дахь хүмүүсээ өөртөө соронз мэт татдаг ажээ.

 

Ангилал 7 /хэрэв таны төрсөн өдөр 7, 16 эсвэл 25-нд бол/:

Та бол мөрөөдөгч бас бодолд автах дуртай нэгэн юм. Харин цэвдэг хүйтэн сэтгэлтэй хүн яавч биш.

Хайр дурлал болон гэрлэлтийн хувьд эдгээр өдрүүдэд төрсөн хүмүүс хайртай хүндээ романтик бас үнэнч ханддаг. Тэдэнд хамгийн чухал санагддаг зүйл бол харилцаа юм.

 

Ангилал 8 /хэрэв таны төрсөн өдөр 8, 17 эсвэл 26-нд бол/:

Тэд бол хамгийн үнэнч бас тэвчээртэй хүмүүс гэхэд болно. Тэд дадлага туршлагатай биш бөгөөд үргэлж өөрийнхөө зүрх сэтгэлийг сонсдог – сэтгэлийг нь булаасан хүнтэй учрах үедээ…

 

Ангилал 9 /хэрэв таны төрсөн өдөр 9, 18 эсвэл 27-нд бол/:

Энэ ангилалд багтах хүмүүс маш их сэтгэлийн хөдөлгөөнтэй байх нь бий.

Гэвч тэдэнд дур булаам чанар байдаг гэдгийг хэлэх хэрэгтэй байх. Мөн энэ ангиллын хүмүүстэй учрах хүмүүс ихэвчлэн сэтгэл санаагаар хоорондоо холбогдохоос илүү сексийн харилцаагаар холбогддог байна.

36
ГайхмаарГайхмаар
14
ТэнэглэлТэнэглэл
13
Ха ХаХа Ха
13
ГоёГоё
7
ХөөрхөнХөөрхөн
6
БурууБуруу
4
ХарамсалтайХарамсалтай
3
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

5 Сэтгэгдэл

  1. Uugii Uugii

    Uugii Uugii

    2018/12/30 at 10:59

    Arai hudla bailgvide kk

  2. Б. Пүрэвдолгор

    Б. Пүрэвдолгор

    2018/12/30 at 11:27

    Балай юм ооо ???

  3. Khan Khan

    Khan Khan

    2018/12/30 at 14:55

    Yoo joohon evgui taagaad bna uu gui yu ?

  4. Ihiig Buteej Iluug Setge

    Ihiig Buteej Iluug Setge

    2018/12/30 at 20:08

    Heregtei medee medeelleer hangai ybdagt bayartai bdag shuu

  5. Ganerdene Gavin Gz

    Ganerdene Gavin Gz

    2018/12/31 at 12:04

    Tanii torson odor taniig hedend torson gedgiig l helne ??

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *