Угаалгын машиныг механик ажиллагаатай болгосон 14 настай охин

0

Та 14 настайдаа юу хийж байсан бол? Магадгүй хэн нэгэн поп одын тухай гэнэн мөрөөдөлд автаж байсан байж болох юм. Эсвэл дурсамжийн дэвтэр дамжуулаад эсвэл бүр гадаах сагсны шийдэн дээр өнждөг байсан ч байж магадгүй. Эдгээр нь өсвөр насны энэ үеийнхний хамгийн нийтлэг төрх.

Харин Remya Jose-гийн хувьд түүний өглөө бүр сургуульдаа явахын тулд үүрийн 4 цагт босдог. Энэтхэгийн Малаппурам хотод амьдардаг энэ охин тэргүүний шилдэг сурагчдын нэг бөгөөд шинжлэх ухааны чиглэлээр цөөнгүй шагнал хүртэж байсан.

Zurag00003383
Охиныг 14 настайд ээж нь өвдөж, аав нь хавдрын эмчилгээ хийлгэх болсон нь Remya болон түүний ихрийн өрөөсөн охиныг гэр ахуйн ажлаа хийхэд хүргэжээ. Сургуульдаа явахын тулд 3 автобус дамжиж, талдаа 2 цаг шахам явдаг охидод гэртээ ирээд угаалгын машингүйгээр угаалга хийнэ гэдэг цаг зав их шаардсан амаргүй ажил байв.

Гэрийн даалгавраа ч хийх завгүй болсон охин ердийн угаалгын машин хэрхэн ажилладгийг судалж, цахилгаан эрчим хүчний оронд хүний хөдөлмөрөөр ажилладаг угаалгын машин бүтээхээр шийдсэн байна. Найз нөхдөөс нь эхлээд эцэг эх нь хүртэл түүнд шүүмжлэлтэй хандаж, дэмий зүйлд цагаа үрэхгүй байх, ирээдүйн нөхрийн чинь гэрт угаалгын машин байхгүй тохиолдолд хэрхэн гараар угаалга хийхийг суралцахыг зөвлөж байжээ.

Zurag00003384
Хэн ч өөрийг дэмжихгүй байсан ч зорьсноо бүтээхээр шийдсэн охины бүтээл нь хувцсаа угаангаа дасгал хийдэг төхөөрөмж байлаа. Төхөөрөмжийн цилиндрт хувцсаа хийгээд кабиныг усаар дүүргэж, угаалгын нунтгаа нэмэн 10 минут дэвтээсний дараа 15 минут яг л дугуй жийж байгаа юм шиг жийнэ. Түүгээр ч барахгүй угаасан хувцсаа 80 хүртэл хувь хуурай болтол нь сэгсэрнэ. Зөөврийн энэхүү төхөөрөмжийг хөдөөгийн цахилгаангүй газарт ч ашиглах боломжтой юм.

Zurag00003385
14-хөн насандаа энэхүү механик угаалгын машиныг бүтээсэн Remya одоо 23 настай бөгөөд Энэтхэгийн Үндэсний санд цуврал зохион бүтээгчийн ажил үүргийг гүйцэтгэдэг аж.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

5 Сэтгэгдэл

  1. Зочин

    2014/07/24 at 12:39

    mundag ohin bn.a amjilt

  2. Stargem Od-erdene

    Stargem Od-erdene

    2014/07/25 at 02:11

    ene ystoi heregtei ed bnada tog tsahilgaan hemnene deer ni ervvl mended tustai

  3. Stargem Od-erdene

    Stargem Od-erdene

    2014/07/25 at 02:11

    ene ystoi heregtei ed bnada tog tsahilgaan hemnene deer ni ervvl mended tustai

  4. Stargem Od-erdene

    Stargem Od-erdene

    2014/07/25 at 02:11

    hehe mundag ohin bnaa

  5. Stargem Od-erdene

    Stargem Od-erdene

    2014/07/25 at 02:11

    hehe mundag ohin bnaa

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *