
Жинхэнэ амьдралын хань, сүйт бүсгүй эсвэл сүйт хархүүгээ олох хүртлээ цөөнгүй харилцааг туулж, магадгүй дандаа шархтай төгсөж байсан хүн бүр яаж төгс хос байх ёстой юм бол гэж боддог. Жинхэнэ хайр нь ердийн нэг харилцаанаас өөрөөр мэдрэгддэг, бүр тэр харилцаа чинь хэдэн жил үргэлжилсэн ч байсан хамаагүй. Ердийн гэж буй тэрхүү харилцаанд дуусах өдөр ирдэг. Харин жинхэнэ хайртай учирснаар хүн өөрийгөө ганцаараа бус багийн нэг хэсэг гэж боддог. Мөн хамтрагчаа илүү ойлгож, байгаагаар нь хүлээж авдаг болдог.
1. Үл ойлголцол бол зайлшгүй зүйл
Үл ойлголцол зүйлс гарцаагүй гарч ирнэ. Харин тэр тохиолдолд хамтрагчийнхаа хэлсэн болгоныг мушгиж ойлгох хэрэггүй. Мөн хамтрагчид чинь ч бас чамайг ойлгохгүй байх үе гарна. Энэ үед хойшоо нэг алхам ухраад энэ бол том асуудал биш гэдгийг ойлгох хэрэгтэй. Үл ойлголцлыг хоёр талын зүгээс томруулснаар л асуудал үүсдэг.
2. Итгэж сурах
Хамтрагчдаа итгэдэг байх хэрэгтэй. Бүрэн дүүрэн итгэлгүйгээр харилцаа чинь сайн байж чадахгүй. Эрт орой ирэх нь гарцаагүй асуудлын үед ч бат бэх байх гүн итгэлцлээс хамгийн шилдэг харилцаа төрдөг.
3. Биесээ санах боломжийг олгох
Хайртай хүнтэйгээ үргэлж хамт байхыг хүсдэг нь бидний араншин. Хамтрагчийгаа найзуудтайгаа цагийг өнгөрүүлэх үед нь ганцаараа гунихарч суухын оронд чи ч бас найзуудтайгаа хөгжилд. Биесээ санах боломжийг бий болгосноор харилцаа чинь ямар чухал болохыг ойлгодог. Хэн нэгнийг санах гэдэг гайхалтай ч хэсэг хугацаагаар тусдаа байсны дараа эргэн уулзах нь бүр ч гайхалтай.
4. Өсөлт, өөрчлөлтийг нь хөхүүлэн дэмж
Сайн харилцаатай хосууд бие биенийгээ маш сайн дэмждэг. Ганц амьдрах амьдралаа бүрэн дүүрэн өнгөрүүлэх хэрэгтэй. Хэрвээ чи ажлаасаа гарч, сургуульдаа эргэн орохыг хүсэж байгаа бол хамтрагч чинь үүнийг дэмждэг байх ёстой. Хэрвээ чи ямар нэгэн шинэ зүйл олж авах эсвэл хуучныг эргүүлэн олж авмаар байгаа бол хамтрагчаасаа дэмжлэг хүсдэг байх ёстой. Мөн хамтрагчийнхаа сонирхлыг дэмжиж, шинэ найз нөхөдтэй болоход нь баярлаж сур.
5. Буулт хийдэг байх нь чи сул дорой гэсэн үг биш
Буулт хийнэ гэдэг нь бууж өгч байна гэсэн үг биш. Заримдаа буулт хийх үнэхээр амаргүй байдаг. Гэхдээ л хайртын чинь зөв гэдгийг мэдэж байгаа бол зөв гэдгийг нь хэлж чадах зоригтой бай. Буулт хийх нь тулаанд ялагдлаа гэсэн үг биш харин ч эсрэг утгыг илэрхийлдэг. Буулт хийдэг байж чадсанаар харилцаа чинь илүү бат бэх болно.
6. Дутагдлаа хүлээн зөвшөөр
Хамтрагч чинь чамайг супер баатар байгаасай гэж хүсээгүйтэй адилаар чи ч бас түүнийг төгс байхыг хүсэх хэрэггүй. Хүн бүрд л алдаа дутагдал байдаг. Дутагдлаа хүлээн зөвшөөрөх нь хамтрагчид чинь чамд туслах боломжийг олгоно.
7. Заримдаа бүхнийг зохицуулахыг оролдох биш зүгээр л байгаагаар нь хүлээж авч сурах
Хүн бүрт өөрийн гэсэн ачаа бий. Чамд ч бас, хамтрагчид чинь ч бас бий. Чи туулснаа эргэн туулж, бүхнийг арилгах боломж бий гэж үү? Зарим зүйлсийг мартахад хэцүү байж болох ч арилгах боломжгүй учир зүгээр л байгаагаар нь хүлээж авах хэрэгтэй.
8. Аль болох түргэн бас жинхэнээр уучилж сурах
Маргалдаанд хэн ялж, ялагдсан ч анхаарал хандуулах хэрэггүй. Маргаанаас асуудлыг хэрхэн шийдэх зэрэг олон зүйлийг суралцаж болно. Нэг удаагийн маргаанаас дараагийн удаа маргаан үүсэхгүй байхад суралцах жишээтэй. Маргааны дараа өөрийгөө ч, хамрагчийгаа ч уучилж сур. Маргаан дуусч, бүх зүйл өнгөрсөн учир түүнийг зүгээр л орхи.
9. Ямар нэгэн зүйл хүлээх хэрэггүй
Хамтрагчаасаа бодлыг чинь унших, оронд чинь өглөөний цай авчирч өгөх, аяга тавгаа угаахыг нь хүлээх хэрэггүй. Хүлээлт нь эрсдэл дагуулдаг. Хүссэнээр чинь болохгүй бол яах вэ? Харин юу хүсэж байгаагаа шууд хэлж ойлгуул, таны юу бодож байгааг хэн ч тааж мэдэх боломжгүй.
10. Мэдрэмжээ ил харуул
Өөрт мэдрэгдэж байгаагаа ил тод мэдэгдсэнээр үл ойлголцох гэдэг зүйл гарахгүй.








ganaa
2014/07/26 at 12:05
Goy medee bn….
Зочин *
2014/07/28 at 23:59
үнэн л мэдээ байна. харилцаа холбоогоо сайхан болгох гэвэл эдгээр зүйлсийг дагах хэрэгтэй байх. одоохондоо минийх бүгд эсрэгээрээ л байх шиг байна :(
Зочин
2015/08/13 at 14:37
bolq bol salsan deer zarim hun unendee araar tawih dondtoi ymuu esuul gend n baidag tiim hunees salsan deer suuwal nasnii zowlon bolndoo