
Гранат, загас, могой болон нинжаны од гэх зэрэг зүйлсээр яах гэсэн юм бол? Тийм ээ, эдгээр зүйлсийг зорчигчид тээшиндээ авч явж байсан байна. Гэвч Тээврийн Аюулгүй Байдлын Хяналт Шалгалтын (ТАБХШ) ажилтнууд энэ хачирхалтай зүйлсийг илрүүлж, хураан авчээ.
Хэн ч энэ байгууллагыг зорчигчдоос хурааж авсан эд зүйлсээ Инстаграм хуудсаараа дамжуулан олон нийтэд үзүүлнэ гэж бодоогүй байсан нь лавтай. Хураагдсан эд зүйлсийн дотор гар аргаар хийсэн тэсрэх бөмбөг, сүх, хурц иртэй хутга гэх мэт олон зүйлс багтаж байгаа аж.
Бид та бүхэндээ дээрх байгууллагын хураан авсан эд зүйлсээс хамгийн этгээд гэсэн 30 зүйлийг хүргэхээр бэлтгэлээ. Танд сонирхолтой санагдана гэдэгт итгэлтэй байна.
1. Энэ бол зөөврийн компьютер доторх тэсрэх бөмбөг. Овьёос шиг харагдаж байгаа ууттай зүйл үнэн хэрэгтээ динамитын хагархайнууд юм.

2. Олон Улсын “Erie” нисэх онгоцны буудлын ТАБХШ-ын ажилтнууд энэ 7 хоногт муурыг тээшнээс гаргажээ. Муурын нэрийг “гоолиг буюу Slim” гэж дууддаг гэнэ.

3. Цэцгэн дунд нуусан хутга

4. Гар буу болон сумыг тээвэрлэх төгс аргыг тунхаглаж байна. Ер нь унадаг дугуйны дугуйн завсар юу ч хийсэн байхыг үгүйсгэхгүй.

5. Сонсооч, та магадгүй найз охиноо дайснуудад алдчихаад буцааж авчрахаар явж байж мэдэх юм. Гэхдээ энэ сэлэм таны тээшинд байж болохгүйг анхаарна уу.

6. Бидний танд хэлэх гээд байгаа зүйл юу вэ гэхээр, та цахилгаан хөрөөг тээшиндээ хийж авч явж болохгүй.

7. Ажилтан Flynn өнгөрсөн бямба гаригт нэгэн зорчигчийн компьютерын процессор дотроос хортой могойны зулзагыг хил даван нисэхээс нь өмнө олж илрүүлжээ.

8. Хэрэв та энэ “уруулын будаг”-ийг нисэх онгоцны хяналт шалгалтын хэсгээр нэвтрүүлэх гэж оролдвол, танд таатай зүйл тохиолдохгүй л болов уу.

9. Нэгэн зорчигч Аляскаас гэр рүүгээ маш их хэмжээний хандгайн ялгадсыг тээвэрлэхээр завдах үед ажилтнууд олж илрүүлсэн байна.

10. Одоо хангалттай! Ямар олон удаа могой нэвтрүүлэх гэсэн юм бэ?

11. Цагдаагийн ажилтнууд таныг ийм том хайчтай цуг онгоцонд суулгахгүй л байх даа…

12. Эхлээд харахад ямар ч аюулгүй сарьсан багваахай шиг харагдана. Тэгтэл нээгдлээ!!! Жинхэнэ аюул…

13. Энэ ууттай марихуаныг богино долгионы зуухан дотор хийсэн байв

14. Зарим зорчигчид юу тээвэрлэж явж болох талаар дутуу мэдлэгтэй байдаг бололтой. Юу тээшиндээ авч явж байгааг нь хар даа?

15. Энэ зүйл яг л “Mad Max” киноных шиг харагдаж байна. Төмөр утсаар битүү сүлжиж ороосон энэ эдээр чухам яах гэж байсан юм бол доо?

16. Хэрэв та өөрийн хутгатай бээлийгээ авч явахыг хүсэж байвал, эхлээд бусдад аюул учруулж болох эсэх талаар сайтар бодож үзээрэй.

17. Бас нэгэн зорчигчийн авч явж байсан эд зүйл. Тэр биеэ хамгаалах зэвсэг гэж тайлбарласан гэнэ

18. Хуучин цагийн гоёмсог хийцтэй, чамин гар бууг олж илрүүллээ

19. Эдгээр эд зүйлсийг харахад хилээр нинжа нэвтрэх гэж байсан юм шиг байна

20. Нарутог хилээр нэвтрэх гэж байхад нь түр саатуулж, зэвсгийг нь хурааж авлаа

21. Гар утас юм шиг харагдуулж, дээр нь тоо болон дүрс зурсан энэ зүйл юу байж болох вэ? Нууц камер уу эсвэл тагнуулын хэрэгсэл үү?

22. Бас нэгэн хутга. Энэ удаа загас шиг харагддаг нь байна

23. Хутга тээшинд авч явж болохгүй ээ гэж хэлээд байна шүү дээ…

24. За одоо хангалттай. Бүх хутгануудаа тээшнээсээ авцгаа!

25. Ясаар хүртэл хутга хийж авч явах гээд байхдаа яахав дээ…

26. Хоолон дотроосоо ядахдаа хутгаа аваад үлдээчихэж байгаарай…

27. Үлэг гүрвэл шиг хэлбэртэй, бас тоглоом гэж ойлгогдохоор ягаан өнгөтэй боловч, энэ бол гранат юм.

28. Сам шиг харагдах боловч, үнэн хэрэгтээ дахиад л хутга байна

29. Хурц иртэй хурууны хамгаалалтыг бүргэдийн нүдтэй цагдаагийн ажилтан ашгүй нэг юм олж илрүүлжээ.

30. Хурц иртэй зүйлсээ гутлынхаа улавчинд хүртэл нууж, хилээр гарах гэж оролддог цөвүүн цаг иржээ

Танд аль хурааж авсан эд зүйл хамгийн этгээд санагдсан бэ?








Батбаяр Далайхүү
2020/02/09 at 20:29
manaihan dunsaas aaruul borts arts garch irj gaihshruuliisht
Baast Dashmaa
2020/02/09 at 20:53
Э.Нандиа Гантулга
О.Б Саруул
2020/02/09 at 22:59
bi chmaig toohgu bsan shaltgaan ene エレデネ ノミン
Tanjiro Shdee
2020/02/09 at 23:01
Ter naruto geeed bgaa ni zugeer togloomshd
Purevoidov Tserendulam
2020/02/10 at 00:13
Baggy Flyfish
Tumurbaatar Tugjjav
2020/02/10 at 01:58
Tuzosv Tuzosv
2020/02/10 at 02:08
Хутгаар яадаг бна аа?
Төмөрбаатар Лхагвацэнд
2020/02/10 at 08:26
Гавьяат хэн хүний хүссэнээр өгдөг болсон юмуу социализмын үед насаараа дуулж байж хөдөлмөрлөж байж авдаг эзнээ олж өгдөг байсан шагнал одоо хэн намд үнэнч тэр хүн авдаг болжээ
Хатан Ээж
2020/02/10 at 09:12
Dondogmaa Dejid
2020/02/10 at 09:31
хүн тэр болгон анзаарахгүй юм бна
А. Маралмаа
2020/02/10 at 19:51
.
А. Маралмаа
2020/02/10 at 19:51
.
Konoha'n Senju Hashirama
2020/02/10 at 20:58
Хандгайн баасаар ямар новшоо хийх гэж байсын болоо
Unknown
2020/02/11 at 08:08
Би нэг удаа цахилгаан дриллээ санамсаргүй гар тээшиндээ хийгээд хураалгаж байсан хха