Үзэгчдийг олон жилийн турш хуурч байгаа кино бүтээгчдийн бидэнд харуулдаг 16 худал зүйлс. Ийм юм амьдрал дээр хэзээ ч байхгүй шүү!

3

Вакум орчинд ямар ч дуу чимээ байдаггүй, тийм учраас сансрын хөлөг дэлбэрэхдээ ямар ч дуу чимээ гаргахгүй. Галт уулын лавын хажууд зогсоход үнэндээ ямар ч аюултай зүйл байхгүй. Дэлбэрэлтийн үеэр тайван алхаж болохгүй – дэлбэрэлтийн цохилтонд өртөнө. Энэ мэт зүйлсийг бид киног сүртэй болгох гэж байгааг сайн мэдэж байгаа. Зөвхөн уран зөгнөлт кино ч төдийгүй – энэ мэт ойлгомжтой зүйлээр кино бүтээгчид үзэгч олныг мэхэлсээр л байна.

Та бүхэндээ итгэж болохгүй киноны зарим нэг зүйлүүдийг тайлбарлахаар бэлдлээ.

1. Автомашин аливаа аймшигтай ачааллыг давж гарах чадалтай

© Furious 7 / Universal Pictures

“The Fast and the Furious” олон ангит кино тэр чигээрээ худал хуурмаг: уралдааны машин жирийн автомашинаас төвөгтэй бөгөөд илүү төгс, мөн тэр утгаараа ч илүү их арчилгаа шаардана. Зарим уралдааны машин жирийн гудамжаар ч явж чадахгүй гэдгийг мэдэх хэрэгтэй. Жишээ нь, “Формула 1”–ийн машин хотын замаар уралдах уралдааны үеэр траншейний тагийг тусгай хучлагаар хамгаалдаг, гэхдээ их хурдтай явах тул уг хамгаалалт хуурах тохиолдол ч гарч уралдааны машиныг цааш уралдах нөхцөлгүй болтол нь гэмтээж байсан удаатай.

Мөн жирийн машин урт зайд харайж чадахгүй, яагаад гэвэл дугуй, хамар нь үсрэх зориулалтаар хийгдээгүй тул шууд л эвдэрч хэмхэрнэ.

 

2. “Танд дуудлага хийх 1 эрх бий”

© Riverdale / Warner Bros. Television

Баригдсан гэмт хэрэгтэнд хэлдэг цагдаагийн үгс – өмгөөлөгч авах болон мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй, мөн таны хэлсэн үг болгон шүүх дээр таны эсрэг ашиглагдаж болохыг анхааруулдаг. Гэхдээ энэ тохиолдолд нөхцөл байдал илүү хүнд л дээ. Нэгдүгээрт, дуудлага хийх ганц эрх зөвхөн АНУ-д л байдаг, харин Британд бол байхгүй. Хоёрдугаарт, муж болгонд уг зохицуулалт харилцан адилгүй. Жишээ нь Калифорнид гэхэд л 3 дуудлага хийх эрх байх ажээ.

 

3. Хогийн саванд унах аюулгүй

© Firefly / Mutant Enemy Productions © Pixabay

Үгүй мөн олон ч кинон дээр гардаг даа. Киноны гол баатар хөөж байгаа хүмүүсээс зугтааж 3 давхраас үсэрдэг. Доош хогийн саванд эсвэл овоолсон хог дээр унана. Тэгээд юу ч болоогүй юм шиг наалдсан хогоо жоохон цэвэрлээд л арилж өгдөг. Үнэндээ энэ өндрөөс усанд эсвэл хөвөн дээр унахад хүртэл аюултай, юун хогны хар уутан дээр унах. Хар уутанд хурц үзүүртэй хагархай шил, лааз гээд хатуу эд зүйл их бий, нимгэн гялгар уут яав ч хамгаалахгүй. Аан, ойлголоо. Нео болон бусад киноны баатрууд багаар бодоход хөлөө хугалж, толгойноосоо хөл хүртлээ угаагаад ч арилахааргүй хог болж гарч иржээ.

 

4. Ганц цохилтоор л нокаут хийх

© Transporter / EuropaCorp

Кинон дээр бие биенээ нэг л хүчтэй цохилтоор ухаан алдтал нь унагааж байгаа харагддаг. Нокаутаар унасан хүн хэдэн минутын дараа юу ч болоогүй юм шиг босож ирээд л үргэлжлүүлж зодолдоно, араас нь хөөнө. Заримдаа сэргэхэд нь арай илүү урт хугацаа өгнө, дайсан ухаангүй хэдэн цагаар ч хэвтэнэ. Гэхдээ энэ нөхцөл байдалд хэд хэдэн буруу ойлголт өгөөд байгаа юм:

  • Сайтар бэлтгэлтэй хүнийг унагаахад огцом бас хүчтэй нэг л цохилт хангалттай. Бодит амьдрал дээр маш их хүчтэй ухаан алдуулж унагах цэгийг яг олж цохих ёстой юм.
  • Нүцгэн гараараа зодолдох нь зодолдож байгаа хүмүүст аюултай – цохиж байгаа гарын шуу бэртэж гэмтэнэ эсвэл хуруу ч хугарах магадлал бий. Тиймээс тулааны мэргэжлийн тамирчид гар хамгаалах хамгаалалтын бээлий байнга өмсдөг.
  • Нокаут орлоо гээд заавал ухаан алдаж унахгүй, нокаут гэдэг бол үнэндээ өрсөлдөгч тулааныг цааш үргэлжлүүлэх чадваргүй л болж байгаа юм. Хэрвээ ухаан алдаж унасан бол хэдхэн секунд л үргэлжилнэ. Ухаан алдаж унаагүй байсан ч хэсэг хугацаанд орон зайн баримжаагаа алдана, босож өндийж чадахгүй, гүйх эсвэл үргэлжлүүлж зодолдох талаар бодоод ч хэрэггүй.
  • Үүнээс гадна нокаутын цохилт хаана ирж байгаа нь чухал биш, ямар ч нөхцөл байдалд хүнд бэртэл гэмтэл хүргэдэг. Энэ тохиолдолд хүн эмнэлгийн анхны тусламж зайлшгүй авна, эс бөгөөс сайнаар төсөөлөхөд тахир дутуу үлдэх, муугаар бол үхэлд ч хүрч мэднэ.
  • Удаан хугацаагаар ухаан алдаж унасан хүн үргэлжлүүлж тулалдах чадалгүй, үнэндээ үхэлд ойртоно гэсэн үг юм.

 

5. Арын суудалд сууж байгаа хүн суудлын голд суудаг

© Cop Out / Marc Platt Productions

Машины арын суудалд ганцаараа суухаас өөр аргагүй болсон хүн амьдрал дээр аль нэг талын суудлыг эзэлж суудаг. Харин кино үзэж байхад жолоочтой хэн яриад байна гэж эргэлзээ төрөх тул арын суудлын голд суулгахаас өөр аргагүйд хүрдэг ажээ.

 

6. “Намайг аргалаарай”

© Кухня / Yellow, Black and White

Найруулагчдын ашиглах дуртай нэг арга – киноны эмэгтэй эсвэл эрэгтэй дүрийн баатар ажил төрлөө “намайг аргалаарай” гээд орхиод явчихдаг – ид ажлын үеэр хувийн асуудлаа шийдэх юм гэнэ. Үнэндээ ажил дээр хэн нэгнийг аргалах ямар ч боломж байхгүй. Жишээ нь, рестораны зөөгч тодорхой тооны ширээнд үйлчлэх дүрэмтэй, тэгэхээр яав ч 2 дахин олон ширээнд үйлчлэх боломж байхгүй. Бодит амьдрал дээр ажлаа хаяад хувийн асуудлаа шийдэж яваа хүн шинэ ажил хайхаас өөр аргагүй болно, эсвэл өөртөө л асуудал үүсгэнэ гэсэн үг.

 

7. Ур чадваргүй хөгжимчин гэж байдаггүй

© Riverdale / Warner Bros. Television

Сургууль төгссөн хархүү хэдхэн сар гитар дарж сурч байгаад л төд удалгүй мэргэжлийн хүн шиг дарна. Ямар ч алдаатай нот гарахгүй, бүгд л алдаагүй дагаж дуулаад л, хоёр гурван удаа давтсны дараа харилцан дуугаа дуулаад л.

Хөгжмийн сургуульд явсан хүн болгон эсвэл микрофон барьж сэтгэлээсээ дуугаа дуулж үзсэн хүн дээрх үйл явдлыг худлаа гэдгийг хэлж өгнө. Дуу хоолойг гаргах ёстой, энэ бол маш удаан явц, нөр их хөдөлмөр шаардана. Хөгжмийн зэмсэг дээр тоглох – тоглоом огт биш.

 

8. Скафандр дээр тусах гэрэл

© Gravity / Warner Bros. Television

Үзэгчдийн хувьд скафандр дотор хэн байгаа нь чухал, харин сансарт бодитоор ажил хийж байгаа сансрын нисгэгчид гадна байгаа зүйл чухал, тиймээс нүүрэн дээр тусах гэрэл ажлаа хийхэд нь саад л болно гэсэн үг. Яг л дараах зарчмаар ажиллах юм шүү дээ: та гудамжны харанхуй шөнийг харах гэж оролдоно, нүдээ харанхуй дасгахын тулд та өрөөнийхөө гэрлийг унтраах хэрэгтэй болно доо.

 

9. Дуудлага хийсэн байршлыг тодорхойлох

© Sneakers / Universal Pictures

Гэмт хэрэгтэнтэй ярьж аль болох цаг авахыг оролдож байгаа хүн руу цагдаа нар нүд салгахгүй харна. Хугацаа хэрэгтэй, хаанаас дуудлага хийв гэдгийг мэдэх хэрэгтэй, ингээд гэмт хэрэгтнийг барих боломжтой болно.

Үнэндээ одоо цагт хэв журам сахиулах байгууллага дурын дуудлагыг автоматаар хянаж чаддаг болсон, утасны харилцуур авахад л болно. Үүрэн болон суурин утас бүгдийг шүү.

 

10. Насанд хүрсэн хүнийг хүзүүнээс нь нэг гараараа өргөнө

© Arrow / The CW

Маш аймшигтай харагдах нь мэдээж, үүнтэй маргах хүн байхгүй. Гэхдээ насанд хүрсэн хүний биеийн жин их тул нэг гараараа өргөж дийлэхгүй. Супер хүчтэй байсан ч хамаагүй, хүнийг өргөж яагаад ч дийлэхгүй, яагаад гэвэл биеийн жингээ даахгүй өргүүлж байгаа хүний хүзүү хугарна.

 

11. Гараараа удаан дүүжлэгдэх

© Smallville / Warner Bros.

Нөгөө л нэг шалтгааны улмаас боломжгүй: гарын хуруу ийм жинг дийлэхгүй, маш хурдан ядарч суларна, ингээд л доош унахаас өөр арга зам байхгүй. Ялангуяа нэг гараараа барьж байгаа бол. Тэгээд бас нөгөө сул гарыг нь хүн барьж байсан ч хамаагүй.

 

12. Сэлэм давтах амархан

© Game of Thrones / HBO

Төмөр хайлуулаад л бэлэн чулуун хэвэнд хийгээд л, усанд ганц дүрсэн болоод ганц хоёр удаа алхаар балбаад л сэлэм бэлэн. Ямар ч дуулгыг нэвтлэх сэлэм бэлэн боллоо. Киноны энэ үйл явдлыг харуулахдаа үнэндээ энгийн алюмини ашигладаг, тийм ч учраас гоёмсог улбар шар өнгөтэй харагдах ажээ. Тэгээд ч бага хэмд амархан хайлна. Жинхэнэ сэлмийг хийхэд маш нарийн бөгөөд төвөгтэй боловсруулалт хэрэгтэй ажээ.

 

13. Хуруугаа бууны гохон дээр байнга байрлуулах нь огт аюулгүй

© Spectre / Metro-Goldwyn-Mayer

Аюултай. Буудлага сонирхож байгаа анхлан суралцагчдад өгдөг нэг чухал дүрмийн нэгээс дурьдвал, хуруу бууны гохон дээр хэзээ очих вэ гэвэл яг гохоо дарах шаардлагатай тэр л мөчид шүү. Мэдээж кинон дээр гарч байгаа баатруудын хувьд бүгд энэ дүрмийг зөрчиж алдаа гаргана, арга ч үгүй биз дээ, тэд чинь буу зэвсэгтэй гаргууд харьцдаг хүмүүс байж таараа.

 

14. Дурангаар харах

© Moonrise Kingdom / American Empirical Pictures

Дурангаар ганц ч болов удаа харж үзсэн хүн сайн мэдэх биз, дурангаар ийм их талбай яагаад ч багтахгүй.

 

15. Нинжа хар хувцас өмсдөг

© Revenge of the Ninja / Cannon Films

Бариу хар хувцсыг хүүхэлдэйн театрт зориулж зохиосон юм.

Жинхэнэ нинжа бол жирийн л хувцас өмсөнө, олон нийттэй уусахад амархан. Харин онцгой даалгаврын үед улаан хүрэн, саарал, бор шаргал эсвэл бараан саарал туяатай хувцас сонгодог байжээ, харанхуйд амархан уусахад тохиромжтой.

 

16. Гол дүрийн бүх баатар өндөр

© The Last Donut / Marvel Studios

Том Крузын биеийн өндөр 170 см. Жеймс Макэвэй, Аль Пачинотой л адилхан. Дэниел Рэдклифф ч бас өндөр хүн биш – 165 см. Холливуд жүжигчдийнхээ өндрийг маш гарамгай нуун далдалдаг, бага Роберт Дауни гэхэд л Крис Эвансаас даруй 9 см-ээр намхан бол Крис Хемствортоос бүр 14 см-ээр намхан гэж байгаа. Гэхдээ кинон дээр бол яг л адилхан өндөртэй гараад байгаа юм.

Киноны ямар худал хуурмаг зүйл таны дургүйцлийг хамгийн их хүргэдэг вэ?

48
ГайхмаарГайхмаар
16
Ха ХаХа Ха
10
ТэнэглэлТэнэглэл
6
БурууБуруу
5
ГоёГоё
4
БахархмаарБахархмаар
4
ХарамсалтайХарамсалтай
3
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

8 Сэтгэгдэл

  1. Zevgee Tsevelmaa

    Zevgee Tsevelmaa

    2020/02/10 at 06:53

    Ochbadrakh Oogii

  2. Нямаа Нямаа

    Нямаа Нямаа

    2020/02/10 at 10:20

    minut teseed 10k awah hvn oldkuu bhad haha

  3. Otgonjargal Oogii

    Otgonjargal Oogii

    2020/02/10 at 11:19

    Гурван настай хүү тэссэн л юм даа

  4. Sim Sim Open

    Sim Sim Open

    2020/02/10 at 11:52

    Киног сонирхолтой болгож буй фантазлал сайхан шүү. Яагаад гэвэл илүү сонирхолтой болгодог юм. Иймд кино амьдрал хоёр өөр гэдгийг л мэдэж байхад болно. Гэхдээ бидний амьдралд хэрэгтэй зүйл ч байдаг юм. Ялангуяа ёс суртахуун хүмүүжлийн талаар. За тэгээд бүгдээрээ дэлгэцэн дээрх киноныхоо баатруудтай хамтдаа адал явдал хайн таашаал аван үзцэгээе. Харин манай монголын кино урлагийнхан сүржин нэртэй даржин кино хийхээ больж дэлхийн зах зээлд өрсөлдөхүүц киног орчин үеийн техник технологи улам хялбар болгож буйг анхаарна уу

  5. Odgerel Huslen

    Odgerel Huslen

    2020/02/11 at 01:24

    Uʜᴇʜɢᴇᴇᴅ ɪʀᴡᴇʟ ᴛɢᴇʟ

  6. Б. Цэрэнням

    Б. Цэрэнням

    2020/02/11 at 10:28

    үхэхээ тулвал тамираа тасартал тэвчих бхөө ххаха

  7. А. Нарансолонго

    А. Нарансолонго

    2020/02/11 at 20:42

    ihenh ni bolomjtoi l zuil bnshd hahaah

  8. Анхбат Анхаа

    Анхбат Анхаа

    2020/02/11 at 20:54

    Эшшшш ийм юм бичээд уйддаг юм уу хаашаа юм уран сайхны кино бол урлаг үнэн байх албагүй

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *