Шаргуу хөдөлмөр, хичээнгүй байдал үргэлж үр дүнгээ өгдөг гэдгийг өөрсдийн биеэр үлгэрлэн сургасан эцэг, эхдээ хүндэтгэл үзүүлж нэгэн бүсгүй их сургуулийн төгсөлтийн зураг авалтаа гэр бүлийнхээ ажилладаг тариалангийн талбайд даруулжээ

0

“Өдөр бүр л ээж, аав хоёр минь хүүхдүүдийнхээ төлөө хөдөлмөрлөж, зүтгэдэг байсан. Мексикийн эгэл жирийн цагаач хос үр хүүхэд бидэндээ үгнээс илүү үйлдэл хийж байхыг өөрсдөө үлгэрлэн харуулж, сургасан. Иймээс л би төгсөлтийн баяраа тэдэнд зориулж байна.” Манай сайт уншигч танд амьдралын ямар ч хатуу бэрхийг хичээл зүтгэлээр давж гарч болдог гэдгийн баталгаа болсон нэгэн гэр бүлийн түүхийг хүргэж байна.

© branden.shoots / instagram

Женнифер Рочагийн гэр бүл Мескик улсаас АНУ-д цагаачилж ирсэн бөгөөд фермерийн аж ахуй эрхлэхийн зэрэгцээ охиноо боловсролын үнэ цэнийг мэддэг нэгэн болгон өсгөн хүмүүжүүлжээ.

© branden.shoots / instagram

Женнифер ч хичээлээ тарсан даруйд гэр лүүгээ яаран очиж, тариан талбай дээр ээж, аавынхаа хамтаар үдэш орой болтол ажиллаж, 2-3 цагийн нойр аваад өглөө эртлэн босдог байсан аж. Энэ амьдралын хэв маяг нь ч түүнд шаргуу хөдөлмөрч амьдрал үргэлж сайн сайхныг араасаа дагуулж явдаг гэдгийг биеэрээ мэдрүүлэхэд хүргэсэн хэмээн тэрээр ярьжээ.

© branden.shoots / instagram

Мөн тэрбээр, “Хүмүүс дэлгүүрийн лангуун дээрх хүнсний бүтээгдэхүүнийг хийх гэж, ургуулах гэж ямар их хүч зарцуулагддаг гэдгийг төдийлөн мэддэггүй. Зүгээр л нэг жимс эсвэл хүнсний ногоог тарих гэж хүмүүс нойроо хасч, хорхой шавж, тоос шороотой орчинд цагийг өнгөрүүлж эрүүл мэндээ золиоcлож байдаг юм” хэмээжээ.

© branden.shoots / instagram

Женниферийн хувьд коллежид сурч байх үед нь гэр бүл нь дотуур байрны төлбөр хийх боломжгүй байсан тул хичээлийнхээ хажуугаар хоёр ч ажил зэрэг хийж, зав чөлөө гармагц тариалангийн талбайдаа ирж эцэг, эхдээ тусалж ажилладаг байжээ. Энэ тухай тэрээр, “Тэр бүх цаг завгүй амьдралд өвдөг сөгдөх, бууж өгөхийг хүсэх үе олон байсан. Гэхдээ ээж, аав болон тэднийхээ эрдэнэт үгсийн ачаар л өдийг хүртэл явж чадлаа” хэмээн дурджээ.

© branden.shoots / instagram

Ийнхүү тэрээр төгсөлтийн зургаа гэр бүлээрээ ажилладаг тариалангийн талбайд, ээж, аавынхаа хамтаар даруулж тэднийхээ ачыг хариулж, аз жаргалтай дурсамж бүтээжээ.

© branden.shoots / instagram

Таны хувьд амьдралдаа давж гарсан хамгийн хүнд сорилт юу байсан бэ?

5
ГоёГоё
1
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
Ха ХаХа Ха
0
БахархмаарБахархмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *