Ямар ч гэр орныг үзэмж муутай бас хямдхан харагдуулдаг 20 зүйл. Жижиг сажиг гэлтгүй бүх л зүйлд анхаарал хандуулж байхыг хичээгээрэй

1

Хүн эрт цаг үеэсээ л тав тухтай, гоё сайхан орчинд амьдрахыг хүсэж тэмүүлж байлаа. Даанч тав тух нь зөвхөн үнэтэй тавилга, хамгийн сүүлийн үеийн тренд болсон ханын цааснаас бүрдэхгүй нь харамсалтай. Өчүүхэн жижиг зүйл хүртэл гэрийн тав тух, өнгө үзэмжийг гутаадаг. Аливаа зүйлийн жижиг бүрдэлд байнга анхаарал хандуулж байхыг хичээгээрэй, тоохгүй үлдээж болохгүй шүү. Заримдаа тэр л жижигхэн зүйл тансаг, загварлаг гэрийн тохижилтыг эвддэг юм.

1. Өөр өөр төрлийн цагаан хэрэглэл

© youla.ru, © youla.ru

Цагаан хэрэглэлийн өнгө, зураг, материал хүний бие махбод болон сэтгэл зүйн эрүүл мэндэд нөлөөлдөг болохыг судалгаагаар нотолжээ. Хуучирсан, өнгөө алдсан, тэгээд бас өөр өөр өнгийн цагаан хэрэглэл нөмрөөд бүтэн нойртой хононо гэж бодох хэрэг байна уу? Барын арьсан хээтэй бүтээлэг, цэцгэн хээтэй дэрний уут, бөмбөлөгтэй дэвсгэр даавуу гэх мэт энэ бүгд үзэмжгүй тэгээд бас хямд харагдана.

 

2. Хөргөгч дээрх соронз

Хурц, эмх замбараагүй харагдахын зэрэгцээ бусдын анхаарлыг шууд татдаг. Гэсэн хэдий ч хүмүүс энэ зангаасаа салж чадахгүй л байна, хаа явсан газраасаа хөргөгчний наалддаг бэлэг дурсгал цуглуулсаар л. Үндсэн шалтгаан нь аяллаас үлдсэн “гоёмсог” дурсгалыг харж сэтгэл ханамж авах.

Үүний өөр нэг хувилбар нь соронзнуудыг өөр тусгай газар хадгалж болно. Жишээ нь, гоёмсог хүрээтэй том самбар гэрийн онцгой нэгэн чимэг болж өгдөг. Эсвэл аялж байхдаа элдэв хэрэггүй бэлэг дурсгал цуглуулдаг хүслээ дараад өөр хэрэгтэй зүйл (сав суулга, ахуйн хэрэглээний зүйл, даавуу) худалдаж ав.

 

3. Орны атласан бүтээлэг

© youla.ru

Орны бүтээлгээр гэрийн эздийн хүсэл сонирхлыг амархан тодорхойлж болно. 20 жилийн тэртээ моодноос гарсан синтетик чанаргүй бүтээлгүүд одоо ч худалдаанд байсаар л байна. Атласан бүтээлгийн хувьд амархан мууддаг, утаснууд нь татагдаад эхэлдэг юм.

 

4. Хуучирсан загварын уутан кресло

© youla.ru

2000-аад онд энэ төрлийн кресло их алдаршиж байлаа, жижигхэн байртай айлууд хүртэл авч байсан гэж бодохоор. Өнөөдөр уутан креслийг ихэвчлэн кафед зуны цагаар л ашигладаг болж, ялангуяа террас, уран бүтээл туурвидаг студийг чимнэ. Хүүхдийн өрөө эсвэл тагтан дээр тавьбал тохиромжтой, гэхдээ орон зай хангалттай бол шүү дээ. Хамгийн гол нь загвар нь орчин үеийнх, хурц, тав тухтай байх ёстой, мөн чанартай материалаар хийсэн байх ёстойг анхаараарай.

 

5. Өөр хайруулын таваг, хоолны савны таг тавих

© shinobi / depositphotos

Өөр савны таг нь шууд анхаарал татдаг. Ядаж байхад хэмжээ нь тохироогүй бол бүр ч эвгүй. Дотор нь яваад орчихсон эсвэл гадуур нь илүү гарчихсан бол шингэн нь гадагшаа гоожоод л. Үнэтэй засал чимэглэл хийлгэсэн гал тогоо энэ мэт жижиг зүйлээс болж хямдхан харагдана.

 

6. Буйдангийн бүтээлэг

© youla.ru

Буйдан, кресло хамгаалах хуучирсан арга. Орчин үеийн засал чимэглэл хийлгэсэн бол буйдангийн бүтээлгээ бушуухан ав. Энэ дадал зуршлыг хар дарсан зүүд гээд л мартчих.

 

7. Хаалганы доор тавьсан алчуур

© youla.ru

Шалны хуучин алчуур эсвэл уранхай гар нүүрний алчуурыг гутал арчих зорилгоор үүдэндээ тавьдаг. Энэ “туслагч” үүднээсээ л таны гэрийг гутаах болно. “Өөдлөх айл үүднээсээ” гэж зүгээр ч нэг хэлээгүй биз ээ. Тиймээс одоогийн бусад боломжтой хувилбаруудыг сонирх: угааж цэвэрлэхэд төвөггүй хуванцар поддон, резинэн хивсэнцэр.

 

8. Цуурсан, эмтэрсэн аяга таваг

© youla.ru

Гэрийн аяга, таваг бүтэн байх ёстой. Өчүүхэн ч гэсэн цуурсан, эмтэрсэн аяга, таваг байгаа бол хайр найргүй хаяж бай. Нянгаас айдаггүй, муу ёрд итгэдэггүй бол ядаж өөрийнхөө болон хайртай хүмүүсийнхээ аюулгүй байдалд санаа тавиарай. Халуун цайтай аяга хага явна эсвэл хэзээ ч салаад унаж болох зүйлд хоол ундаа хийгээд сууж байх хэрэг байна уу?

 

9. Чулуун ханыг санагдуулам арк гаргах

© fiphoto / depositphotos

Өөрийн орон гэрийг дундад зууны үеийн чулуун ордон эсвэл зэрлэг хүнийх шиг агуй болгож хувиргах хэрэггүй. Чулуун чимэглэл ихэвчлэн зуслангийн зуны байшинд зохимжтой, хотын орон сууцанд нэг л хямдхан харагдахын зэрэгцээ хоцрогдсон дүр төрхийг бий болгоно.

 

10. Буйдан, ор, тавиур дээр олон тооны чихмэл тоглоом өрөх

© Bogdan1970 / depositphotos

Зөөлөн тоглоом цуглуулах шуналыг арктофили гэдэг нэртэйг та мэдэх үү? Олон өнгийн их хэмжээний зөөлөн тоглоом гэрийн өнгө үзэмжийг гутаахын зэрэгцээ тоосны хачиг үржих таатай орчин болдог.

 

 

11. Түлэгдсэн хайруулын таваг, хоолны сав

© coramueller / depositphotos

Ажилтай гэрийн эзэгтэй байсан ч гэсэн хайруулын тавгаа түлж үзсэн л байж таараа. Хамгийн гол нь цаг алдалгүй түлэгдсэн саваа цэвэрлэж тавьбал дараа нь зочны өмнө нүүр улайхгүй.

 

12. Өрөөний голд хувцас хатаагч тавих

© vectorass / depositphotos

Хатаагчаа тэр болгон тагтан дээрээ эсвэл харанхуй өрөөнд байрлуулах боломжгүй, гэхдээ түүнийг тасалгааны голд хөшөө болгох ямар ч шаардлага байхгүй шүү. Орчин үеийн эвхдэг хатаагчтай болоод тэр дор нь хурааж сураарай.

 

13. Цэцгийн төрөл бүрийн сав

© olegator1977 / depositphotos

Цэцгийн төрөл бүрийн сав (кактусын хуванцар аяга, далдуу мод тарьсан ахуйн хэрэглээний хувин, одой хүний дүрстэй шавар ваар) ёстой зуслангийн айл шиг л харагдана. Гоёмсог болон чанартай цэцгийн сав худалдаж авах боломж байхгүй бол ядаж далдлах аргад суралцаж гэрээ өөд нь татаарай. Үүний тулд их мөнгө зарах шаардлагагүй, танд хэрэгтэй зүйл (даавууны өөдөс, будаг, товч зэрэг) хямдхан үнэтэй.

 

14. Түлэгдсэн бээлий

© vladislavvolhin.yandex.ru / depositphotos

Гал тогооны бээлийг хэзээ ч мартаж болохгүй. Тосны толботой, түлэгдэж цоорсон л бол шууд соль.

 

15. Гал тогооны хуучирсан алчуур

© keleny / depositphotos

Хуучирсан, дээрээс нь олон өнгийн баахан алчуурууд нь гэрийн өнгө төрхийг ихээр гутаадаг. Нэг төрлийн материалаар хийсэн алчуур ашиглахыг хичээгээрэй, бас өөрийн гал тогооны интерьерт зохицуулах хэрэгтэйг мартаж болохгүй.

 

16. Цонхны тавцан дээрх хог новш

Цонхны тавцан яагаад ч юм нэмэлт тавиурын үүргийг гүйцэтгээд байдаг, төрөл бүрийн л эд зүйлс овоорч: ном, тоглоом, цэцэг, сав суулга, хоол хүнс, ахуйн цахилгаан хэрэгсэл. Нэг газар төрөл бүрийн хог новш цуглуулах нь аль ч утгаараа болохгүй.

 

17. Хямдхан унтраалга, залгуур

© moiseenko1612 / depositphotos, © magneticmcc / depositphotos

Нүдэнд өртөхгүй жижигхэн зүйл гэж ихэнх нь боддог, тэгэхээр их мөнгө зарах ямар хэрэг байна? Чухам гэрийн засал чимэглэл жижиг зүйлээс бүрддэг гэдгийг та мэдэх үү? Гоёмсог бас харваас чанартай унтраалга гэрийг шууд л өөд нь татна, харин хямдхан зүйл – хэнд ч ойлгомжтой шууд гутаана.

 

18. Өөр сэдвийн ханын хуанли

© youla.ru

Ямар нэгэн сэдэвтэй ханын хуанли гэрт байх ер нь зохимжгүй. Зуны улиралд цасан хүн, ажлын өрөөнд бяцхан муужгай, зочны өрөөнд нүцгэн хүүхэн, хүүхдийн өрөөнд компанийн логотой зохицох ямар ч зүйл байхгүй. Өнгөрсөн жилийн хуанли өлгөөтэй бол бүр ярих ч юм алга.

 

19. Аяга, тавагны хуучирсан хатаагч

© Maxal_Tamor / depositphotos

Аяга, таваг хатаагч нь гал тогоонд зайлшгүй байх ёстой хэрэгсэл. Хамгийн гол нь хатаагч хүний нүдэн дээр ил байх ёсгүй гэдгийг л анхаар.

 

20. Гэрийн элдэв гоёл чимэглэл

© youla.ru, © youla.ru

Масс-маркет угаасаа л олон нийтийн хэрэглээнд зориулагдсан, тэгэхээр таньдаг айлдаа харахгүй гэж найдах хэрэггүй. Орчин үеийн айл болгонд үзэгдэх тавилга, засал чимэглэл нийтлэг харагдана, харин гэрт тань тав тухгүй санагдаж, уйтгартай болох вий.

 

21. Тавцан болон хана хоорондын бордюр

© DJSrki / depositphotos, © brizmaker / depositphotos

2000-аад оны эхэн үед алдаршиж байсан бордюр одоо нэгэнт үеэ өнгөрөөжээ, тэгсэн хэдий ч зарим айлд харагдсаар л байгаа юм. Орчин үеийн моодыг дагах юм бол бордюргүй байхаар зохицуулаарай, хамаагүй эмх цэгцтэй бас цэмцийсэн харагдана.

Та бидэнтэй санал нийлж байна уу? Эсвэл бидний саналыг үгүйсгэх үү?

25
ХөөрхөнХөөрхөн
10
БурууБуруу
8
БахархмаарБахархмаар
6
ТэнэглэлТэнэглэл
6
Ха ХаХа Ха
3
ГайхмаарГайхмаар
2
ГоёГоё
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

13 Сэтгэгдэл

  1. Holy Hero

    Holy Hero

    2020/07/04 at 08:10

    Mash heregtei medeelluud niitleh ymaa 👏👏👏

  2. Ariunaa Gombosuren

    Ariunaa Gombosuren

    2020/07/04 at 09:20

    П. Нямсүрэн Э. Уянга

  3. Ч. Нандиа

    Ч. Нандиа

    2020/07/04 at 12:13

    Enkhsuren Janchivdorj

  4. Battuul Chinzorig

    Battuul Chinzorig

    2020/07/04 at 13:47

    Tuul Tuul

  5. Одоншүр

    Одоншүр 'Б

    2020/07/04 at 14:07

    Гэрэлмаа Чулуунбаатар

  6. Adiya Suren

    Adiya Suren

    2020/07/04 at 14:11

    medej bhad iluudehgui l yum bna

  7. Nandinzaya Degzandan

    Nandinzaya Degzandan

    2020/07/04 at 16:54

    Tawtsan hoorndiin bordiur gj yu yum boloo. Zurgig n hard oilgosngvi

  8. Ш. Нина

    Ш. Нина

    2020/07/04 at 18:50

    i

  9. Дөкө Дөлгөөн

    Дөкө Дөлгөөн

    2020/07/04 at 19:50

    Тайванхүү Хадхүү

  10. Khatan Zaya

    Khatan Zaya

    2020/07/04 at 22:12

    Янжиндулам Ү. Ү.

  11. Hishigzul Nominzul

    Hishigzul Nominzul

    2020/07/05 at 10:19

    Khishigzul Demberel

  12. Munkhsaikhan Gankhuyag

    Munkhsaikhan Gankhuyag

    2020/07/05 at 11:04

    Гэр орондоо сэтгэл ханамжтай тавтай л байж байвал бусад нь ямар хамаатай юм бэ хө. Ямар үзэсгэлэнгийн хоргонд суух гэж байгаа биш. Гэртээ дуртай юмаа л хийнэ биз дээ…

  13. Denzensharav Bayraa

    Denzensharav Bayraa

    2020/07/05 at 21:37

    taalagdlaa

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *