Та бидний үзэх дуртай “Гладиатор” кинонд тоглосон жүжигчид өдгөө ямар болж өөрчлөгдсөн бэ?

0

Russell Crowe, Joaquin Phoenix болон Connie Nielsen нарын гол дүрд нь тоглож 2000 оны 5 сарын 5-ны өдөр АНУ-д нээлтээ хийж байсан Ромын эзэнт гүрний түүхээс өгүүлэх Гладиатор кино дэлхий даяар маш их амжилтыг дагуулсан билээ. Тус кино Оскарын шагнал гардуулах ёслолоос 5 номинацид ялж байв. Манай сайт уншигч танд бид бүхний сэтгэлд хоногшин үлдсэн кинонуудын нэгт зүй ёсоор нэрлэгдэх Гладиатор кинонд дүрээ мөнхөлсөн одууд өдгөө хэрхэн өөрчлөгдсөн талаар нийтлэл бэлдлээ.

1. Russell Crowe (Максимус Десимус Меридиус)

© Gladiator / DreamWorks, and co-producers, © russellcrowe / Instagram

Russell Crowe бол найруулагч, жүжигчин, продюсер, хөгжимчин гээд олон талын авьяастай нэгэн. Тэрээр Гладиатор киногоороо олны анхаарлын төвд орсон билээ. Тэрээр урлагийн замналдаа, The Nice Guys, The Mummy and Boy Erased, The Loudest Voice зэрэг кинонуудад тоглоод байна.

 

2. Joaquin Phoenix (Коммодус)

© Gladiator / DreamWorks, and co-producers, © JEAN-BAPTISTE LACROIX/AFP / East News

Америк жүжигчин, хүрээлэн буй орчны онгон дагшин байдлыг хамгаалагч, амьтны эрхийн төлөө тэмцэгч, продюсер Joaquin Rafael Phoenix нь жүжигчний замналдаа чамгүй олон амжилтыг өөрийн болгож чадсан нэгэн билээ. Тэрээр Гладиатор кинонд тоглож олны анхаарлын төвд ихээр орсон бөгөөд хожим Don’t Worry, He Won’t Get Far on Foot, Mary Magdalene болон Joker кинонуудад тоглосон билээ. Joaquin Phoenix хамгийн сүүлд C’mon C’mon киноны Mike Mills-ийн дүрд тоглоод буй аж.

 

3. Connie Nielsen (Лусилла)

© Gladiator / DreamWorks, and co-producers, © cn_connienielsen / Instagram

Гладиатор киногоороо алдаршсан Дани жүжигчин бүсгүй хожим Mission to Mars, One Hour Photo болон The Hunted зэрэг кинонуудын гол дүрд тогложээ. Мөн тэрээр Данийн Шилдэг Эмэгтэй Жүжигчний шагналыг хүртэж явсан бөгөөд хамгийн сүүлд 2021 онд нээлтээ хийхээр төлөвлөж буй Nobody хэмээх бүтээлд тогложээ.

 

4. Derek Jacobi (Сенат Гракчус)

© Gladiator / DreamWorks, and co-producers, © David M. Benett / Dave Benett / Gettyimages

Их Британийн жүжигчин Derek Jacobi нь Grace of Monaco, My Week with Marilyn болон Cinderella зэрэг олон киногоороо олны танил болсон нэгэн билээ. 1989 онд тэрээр Данийн Даннеброг хэмээх хэргэмийг хүртсэн бол 1994 онд Их Британи улс түүний урлагийн салбарт оруулсан хувь нэмрийг нь үнэлж Гүн цолыг олгожээ. Хамгийн сүүлд тэрээр The Crown кинонд Уиндсорын ханхүү 8-р Эдвардийн дүрийг бүтээжээ.

 

5. Djimon Hounsou (Жуба)

© Gladiator / DreamWorks, and co-producers, © djimon_hounsou / Instagram

Djimon Gaston Hounsou нь Америк-Бенин гаралтай жүжигчин, загвар өмсөгч бөгөөд Гладиатор болон Америкт хэмээх кинонуудад тоглосноор дэлхийн хэмжээний жүжигчин болж чаджээ. Улмаар Blood Diamond кинонд бяцхан дайчин хүүгийн аавын дүрд тоглосон гэдгийг үзэгчид андахгүй биз ээ. Мөн тэрээр Марвелийн нэгэн баатар болох Корат болон ДС Комиксын Shazam кинонд шидтэн Шазамын дүрд, Aquaman кинонд загасчны дүрд тус тус тоглож байжээ. Хамгийн сүүлд тэрээр 2021 онд нээлтээ хийх Blazing Samurai анимейшн кинонд дуу оруулагч жүжигчнээр ажилласан байна.

 

6. Ralf Möller (Хаген)

© Gladiator / DreamWorks, and co-producers, © ralf.moeller / Instagram

Герман жүжигчин, бодибилдингийн тамирчин Ralf Rudolf Möller Гладиатор киноны Хагены дүрээрээ олны танил болсон бөгөөд хожим The Scorpion King, Sabotage зэрэг кинонд тогложээ. 2014 оноос кино урлагаас завсарлага аваад байсан тэрээр энэ жил Breach киногоороо эргэн ирээд буй билээ.

 

7. Tommy Flanagan (Цицеро)

© Gladiator / DreamWorks, and co-producers, © Gilbert Flores / Broadimage / Broad Image / East News

Tommy Flanagan нь дэлхий даяар Sons of Anarchy цуврал киногоороо алдартай хэдий ч Гладиатор киноны Максимусын итгэлт андын дүр түүнд кино урлагт ганхашгүй байр суурийг өгсөн хэмээгддэг билээ. Тэрээр Марвелын Guardians of the Galaxy киноны 2-р анги, Westworld цувралд тоглоод байна.

 

8. Spencer Treat Clark (Lucius Verus)

© Gladiator / DreamWorks, and co-producers, © streatclark / Instagram

Америк жүжигчин эр маань анх Гладиатор болон Unbreakable кинонуудад тоглосноор олны танил болсон билээ. Түүнээс хойш тэрээр Mystic River, The Last House on the Left, Much Ado About Nothing болон Glass зэрэг кинонуудад дүр бүтээгээд байна. Мөн тэрээр Chilling Adventures of Sabrina цувралын хэд хэдэн ангид тоглоод амжсан билээ.

 

9. David Schofield (Сенат Фалко)

© Gladiator / DreamWorks, and co-producers, © Dave J Hogan / GettyImages

Их Британийн жүжигчин David Schofield нь Band of Gold, Footballers’ Wives болон Holby City зэрэг телевизийн цувралуудад ихэвчлэн дүр бүтээсэн бөгөөд дэлгэцийн уран бүтээлд тоглосон хамгийн том дүр нь Рirates of the Caribbean киноны Иан Мерсерийн дүр гэдгийг кино сонирхогчид бүгд мэдэх биз ээ. Түүний хамгийн сүүлд тоглосон бүтээлийг дурьдвал Adventures of Paddington and Shakespeare & Hathaway: Private Investigators цувралд тогложээ.

 

10. Giorgio Cantarini (Максимусын хүү)

© Gladiator / DreamWorks, and co-producers, © giorgiocantarini / Instagram

Итали жүжигчин Giorgio Cantarini хүүхэд ахуйдаа Гладиатор кинонд Максимусын хүүгийн дүрд тоглож олны танил болсон тэрээр 2001 онд “In Love and War”, 2005 онд “Dancing with the Stars” шоуны хоёрдугаар улиралд тогложээ.

Гладиатор киноны хамгийн дуртай дүр тань хэн бэ?

9
БахархмаарБахархмаар
5
Ха ХаХа Ха
4
ГоёГоё
2
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Наба Наранбаатар

    Наба Наранбаатар

    2020/12/08 at 01:20

    Энэ жаал life is beautiful d toglodog uu

  2. Enkhbaatar Amarsaikhan

    Enkhbaatar Amarsaikhan

    2020/12/08 at 07:50

    Proximo

  3. Enkhtuya Enkhbat

    Enkhtuya Enkhbat

    2020/12/08 at 20:31

    Haruud hugshruh n gagvmee hhe

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *