Өвлийн улиралд хүний биед гардаг 7 янзын өөрчлөлт. Эдгээрт тохирсон арга хэмжээг нэн даруй авч эхлээрэй

2

Хүйтэн уур амьсгал биднийг өдрийн ихэнхи цагт гэртээ байлгаад зогсохгүй вирусны халдарт өртөмтгий болгож байдаг ажээ. Үүгээр ч зогсохгүй хүйтэн цаг агаар хүний биед тодорхой өөрчлөлтүүдийг ч дагуулдаг байна. Манай сайт уншигч танд өвлийн улиралд хүний биед ажиглагддаг 7 өөрчлөлтийг танилцуулж байна.

1. Хэлний үйл ажиллагаа хэвийн үеийнхээс ихэснэ

© Depositphotos.com, © Depositphotos.com

Хүйтэн уур амьсгал уруулыг хуурайшуулж эхэлдэг тул өвөл хэлээрээ уруулаа чийглэх үзэгдэл нэмэгддэг ажээ. Хэлээрээ уруулаа чийглэх нь богино хугацаанд танд таатай мэдрэмжийг өгөх хэдий ч цаашилбал уруул хагарах гол шалтгаан болдог байна. Учир нь шүлсэнд, урууланд харшлах олон тооны ферментүүд агуулагдахаас гадна маш хурдан ууршиж хатдаг тул уруулыг улам бүр хуурайшуулах нөхцлийг бүрдүүлдэг ажээ.

 

2. Шүд өвдөнө

© Depositphotos.com, © Depositphotos.com

Хэрэв таны шүд хэт мэдрэмтгий бол өвлийн улиралд гадуур явна гэдэг тун хэцүү гэдгийг сайн мэднэ биз ээ. Учир нь хэт хүйтэн агаар мэдрэмтгий шүдээр дамжин мэдрэлийн сувагт хүрснээр өвдөх шалтгаан болдог байна. Иймээс хэт мэдрэг шүдтэй хүмүүсийг ороолтоо амаа хааж зүүж байхыг шүдний эмч нар зөвлөдөг ажээ.

 

3. Цусан дахь сахарын хэмжээ нэмэгдэнэ

© Depositphotos.com, © Depositphotos.com

Сэрүүн уур амьсгал цусан дахь сахарын хэмжээг нэмэгдүүлдэг стрессийн гормоныг ялгаруулахад нөлөөлдөг ажээ. Хүйтрэх тусам хүний цусан дахь сахарын хэмжээ нэмэгдэж, гадагшаа гарах хүсэл багасч, дасгал хөдөлгөөн хийхээс төвөгшөөх хандлага гардаг байна. Иймээс мэргэжилтнүүд өвлийн улиралд хүмүүсийг цусан дахь сахарын хэмжээгээ тогтвортой байлгахын тулд дасгал хөдөлгөөн идэвхтэй хийж байхыг зөвлөдөг.

 

4. Жин хасна

© Depositphotos.com

Хүйтэнд хүний бие илчлэг ихээр шатааж эхэлдэг тул хүнд турах хандлага ажиглагдаж эхэлдэг. Учир нь хүйтэн цаг уурт хүний бие халуун ихээр ялгаруулж, дулаанаа хадгалахын тулд илчлэг шатаах үйл явц нэмэгддэг аж.

 

5. Үрчлээс нэмэгдэнэ

© Depositphotos.com

Цаг уур нүүрний үрчлээст шууд нөлөөлдөг гэх нь хэдийгээр өрөөсгөл ойлголт хэдий ч хүйтний улиралд арьс маш ихээр гэмтэж байдаг нь нууц биш. Агаарын чийгшил буурснаар арьс хуурайшиж, үрчлээс үүсэх магадлал өвөл цагт нэмэгдэж байдаг ажээ.

 

6. Хараа муудна

© Shutterstock.com

Өвлийн улиралд нарны хэт ягаан туяаны хамгаалалттай нүдний шил зүүх нь ховор байдаг тул хараа муудах эрсдэл үүнийг дагаж үүсдэг байна. Ялангуяа цасанд ойж буй нарны хурц туяа нүдэнд маш сөргөөр нөлөөлдөг. Эмч нар иймээс өвлийн улиралд гадуур гарахдаа хиймэл нулимс дусааж байхыг зөвлөдөг байна.

 

7. Биеийн чийгшил буурна

© Shutterstock.com, © Shutterstock.com

Өвлийн улиралд хөлөрч чийг алдах явдал бараг байдаггүй тул усны хэрэглээ мөн багасч эхэлдэг ажээ. Үүнээс үүдэлтэйгээр биеийн чийгшил буурч эхэлдэг байна.

Өвлийн улиралд таны биед дээрх шинж тэмдгүүд илэрч байсан уу? Хүйтэн уур амьсгалд хүний биед өөр ямар өөрчлөлт ажиглагддаг вэ?

14
ГайхмаарГайхмаар
8
БахархмаарБахархмаар
4
БурууБуруу
4
ГоёГоё
4
ТэнэглэлТэнэглэл
3
ХарамсалтайХарамсалтай
2
Ха ХаХа Ха
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *