Жүжигчин Жаред Лето эзгүй цөлд, ямар ч гар утасгүй 12 хоног бясалгал хийжээ. Эргэж ирээд дэлхий ертөнц ямар их өөрчлөгдсөнийг гайхсан байна

0

Алдартай жүжигчин, хөгжимчин, “Оскар”-ын шагналтан, “30 Seconds To Mars” хамтлагийн ахлагч, бас нэгэн Жокерын дүрийг бүтээсэн Жаред Лето дэлхий дахины №1 сэдэв болсон коронавирусын тухай мэдээг хамгийн сүүлд мэдсэн хүн нь болж байх шиг. 48 настай америк залуу энэ тухайгаа өөрийн Инстаграм хуудаснаа мэдэгдсэн байна.

Жаред, бодит амьдралд тавтай морилно уу!

Жаред Лето 12 хоногийн турш эзгүй цөлд бясалгал хийж өнгөрөөжээ, харилцаа холбооны ямар ч хэрэгсэлгүй

jaredleto

Тэр их зүйлээс хоцорч байгаа нь тодорхой.

 

Соёл иргэншил дээрээ эргэж ирсний дараа түүний нүүрний хувирал нэг иймэрхүү байсан болов уу?

jaredleto

Гуравдугаар сарын эхний өдрүүдэд Жаред утсаа унтраагаад эзгүй цөл рүү гарахад коронавирусын нөхцөл байдал хэцүү байсан нь үнэн, гэхдээ өнөөдрийнхөөс хавьгүй тайван байжээ.

 

 

Жүжигчин сошиал сүлжээнд пост оруулж ийм нөхцөл байдал угтана гэж огт төсөөлөөгүй гэдгээ хэлсэн байна

Вау. Би 12 хоногийн өмнө чимээгүй бясалгал хийхээр цөл рүү явсан юм. Би дэлхий ертөнцөөс өөрийгөө тусгаарласан. Ямар ч утасгүй, харилцаа холбооны ямар ч хэрэгсэлгүй. Бидний байсан газар хэн ч байхгүй, тиймээс бид дэлхий дахинд юу болж байгаа талаар ямар ч мэдээлэлгүй харанхуй байсан гэсэн үг.
Өчигдөр тэс өөр ертөнцөд ирчихлээ. Маш их зүйл өөрчлөгджээ. Толгойд нэг л бууж өгөхгүй гэж хэлэх нь бодит байдлыг бүрэн илэрхийлж чадахгүй санагдана. Гэр бүл, найз нөхөд гээд дэлхийн өнцөг булан бүрээс надад захидал ирсэн байна, тэднээс авч байгаа мэдээллээр дүр зургийг босгохыг хичээж байгаа юм.
Та болон таны төрөл төрөгсдийн хувьд бүх зүйл хэвийн гэж найдъя. Бүгдэд нь эерэг эрч хүч, энергийг илгээе.
Гэртээ үлдэцгээгээрэй. Аюулгүй байдлаа хангацгаая.

 

Жаред Летог эзгүй үеэр дэлхий дахинд юу өөрчлөгдсөн бэ?

jaredleto
  • Итали-д хэдэн мянган хүн уг өвчнөөр өвдөж байна, олон ч хүн нас барлаа, тус улс ганц ч жуулчингүй үлдсэн
  • Вирусээс болж Токиогийн зуны Олимп, Европын хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг хойшлуулах гэж байна
  • Олон улсууд томоохон чухал арга хэмжээнүүдээ хойшлуулсаар л байна – олон хүн цуглуулахаас татгалзжээ
  • Хүмүүс дэлгүүрийн лангууг бүрэн хоослож байна, болзошгүй хөл хорионд бэлтгэлээ базаах хэрэгтэй гэж үзжээ
  • Коронавирус жүжигчин Том Хэнкс, Идрис Эльба, Ольга Куриленко нарт илэрсэн, мөн Канадын ерөнхий сайдын гэргий Софи Трюд, NBA –ийн тамирчин Руди Робер, “Арсенал” клубын дасгалжуулагч Микель Артет болон олон алдартнуудын дунд тархсаар байгаа юм
  • Уг вирусээр халдварласан хүний тоо дэлхий дахинаа 190 мянга гаруй болоод байна.

 

“Биеэ сайн бодоорой” гэж Лето өөрийн инстаграм дахь постыг дуусгажээ

jaredleto

Урьд өдөр нь Арнольд Шварценеггер мөн адил утга агуулгатай уриалга гаргасан, тэдний ч зөв. Өөрийнхөө эрүүл мэндэд анхаарал тавих цаг болжээ, коронавирусын халдвараас өөрсдийгөө хамгаалъя!

5
ГоёГоё
4
ГайхмаарГайхмаар
2
Ха ХаХа Ха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. nyamaatnyamdorj

    nyamaatnyamdorj

    2020/03/19 at 20:31

    Зайлуул 12 хон хонож

  2. Uvuliin Terguun Sar

    Uvuliin Terguun Sar

    2020/03/19 at 22:34

    Angaragdeer ochood irsen bishdee ymar…..

  3. Narangerel OoGii

    Narangerel OoGii

    2020/03/21 at 20:24

    hhe ta 2 min harin angaragaas irsiim bish bizdee social yrtontsod 12 xonogiin dotor delhii yaaj oorchlogdoj bgaag sudlaarai social gej zowhon facebook bishshvvdee zorvvd buh shig nas togtson ah egch nar minee.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *