Итали улсад хөл хорио тогтоосны дараа Венецийн сувгийн ус цэвэрхэн болж, тус хотод хун шувууд болон загас жараахайнууд эргэн иржээ

1

Кор*навирусын халдвар Европ тивд хүчтэй тархаж байгаа энэ цаг үед олон улс орнууд хорио цээр тогтоож, аюултай вирусээс сэргийлэх арга хэмжээ авч байгаа билээ. Гэхдээ энэ гамшгийн хажуугаар сэтгэлд гэгээ татуулсан сайхан үйл явдал болж өрнөжээ.

Kaveri / Twitter

Хорио цээрийг албан ёсоор тогтоосноос хойш Итали улсад 31,506 хүн вирусын халдвараар өвчилж, 2503 хүн нас барсан бөгөөд энэ тоон үзүүлэлтээр тэд кор*навирусын хөлд хамгийн хүчтэй нэрвэгдсэн дэлхий дээрх 2 дахь улс болж байгаа юм. Итали улсад хорио цээр тогтоосонтой холбоотойгоор жуулчдын хөлд дарагддаг газар болох Венец хот эзгүйрч, музейн үйл ажиллагаа бүрмөсөн зогсонги байдалд орсон. Хотын гудмууд хоосон болсноос гадна үзэсгэлэнт хот эргээд онгон байгалийн төрх рүү шилжжээ.

Kaveri / Twitter

Нэгэн интернет хэрэглэгч өөрийн авсан гэрэл зургуудаа Твиттерт постолсон бөгөөд эдгээр нь Италийн хамгийн сэтгэл татам газруудын нэг болох Венецийн суваг байв. “Венецийн сувгаар цэвэрхэн, тунгалаг ус урсаж байхыг анх удаа харлаа. Загас жараахайнууд үзэгдэж, хун шувууд энд чуулжээ.” хэмээн зургуудын тайлбар дээр бичсэн байна.

 

 

Хөвж буй хот нэрээрээ алдартай Венецийн сувгаар жуулчдын хаясан хог хаягдлаас болж, бохир ус урсдаг байсан бол, одоо цэвэрлэгджээ. Зарим интернет хэрэглэгчид энэ явдлыг хараад хүн төрөлхтний үйлдлийг нөхөн сэргээх үүднээс байгаль эх цэнгэг усаа хайрлаж байна гэж байгаа бол, бусад нь энэ бол зүгээр усан дээгүүр завьнууд явахгүй байгаагийн үр дүн гэж үзэж байгаа аж.

Хүний оролцооноос шалтгаалж, сувгаар урсах ус цэвэрхэн болсон эсэхээс илүү хүн төрөлхтний хүрээлэн буй орчинд үзүүлэх үр нөлөөг энэ зураглалаас шууд харж болох юм. Үүнийг заавал “цар тахал” болж байж мэдэх учиргүй билээ.

Kaveri / Twitter

 

Бичлэг үзэх:

Та энэ талаар юу гэж бодож байна вэ? Хүн төрөлхтөн байгаль эхийг сүйрүүлж байгаагийн нэг жишээ энэ мөн үү?

40
ГоёГоё
10
БахархмаарБахархмаар
6
ХөөрхөнХөөрхөн
4
ТэнэглэлТэнэглэл
4
ХарамсалтайХарамсалтай
3
БурууБуруу
3
ГайхмаарГайхмаар
3
Ха ХаХа Ха
Баярлалаа!

10 Сэтгэгдэл

  1. Uvuliin Terguun Sar

    Uvuliin Terguun Sar

    2020/03/19 at 18:11

    Humuus vvr vvrendee… amitad ichee icheeneesee garaad…. amitanii erin ue….🐔🐟

  2. Ajaa Byamba

    Ajaa Byamba

    2020/03/19 at 18:26

    Амьтад зѳнтэй. Сайны дохио байх шүү.

  3. Hero Bold

    Hero Bold

    2020/03/19 at 19:25

    Хүн төрлөхтний хөгжил, зохисгүй харьцаанаас байгаль дэлхий вирусээр дамжуулж сануулга өгч байна даа

  4. Zambalgarav Batsukh

    Zambalgarav Batsukh

    2020/03/19 at 19:46

    Bolohgui bol BAIGAL UURIIN HUULTAI..

  5. Narantsetseg Tsedendorj

    Narantsetseg Tsedendorj

    2020/03/19 at 20:05

    hun l buhniig ustgadag

  6. Chukka Odko

    Chukka Odko

    2020/03/20 at 11:42

    Amtad eh delhiiteigee zui busaar hartsdag hovdog shunahai tsadahiig medehgui hun torlohtond baigal eh sanuulag ogch hariuga avch baigaa n.

  7. Ariunaa Schirrmann

    Ariunaa Schirrmann

    2020/03/21 at 16:16

    Ymar gaihaltai goe ym bee. uunees harhad hun baigali uul us orchnoo mash ih bohirduuldag n tod haragdaj baina.Uul uurhaichid ochson gazar bol aimaaar ym baindooo.amitan mal gaj urgiin gemteltei uul us n shirgeed malchid uilaaaad boon ym boldgiiig Hotiiin bid nar malchdiin nutgiin humuusiin zoblongoos hubaalzaj temzehl estoin bna gedgiig ene medeelees oilgoloo.

  8. Chiigtei gazruudaar Ene virus hurdan tarhaj bgaa ni argagui l unen uymaa daa…!!!??? Sahariin tsul dagasan huurai uur amisgaltai heden ornuud l uldeh shiv dee… Orosuudiin mongold tarhah nuhtsul ni burdeegui baihad hyataduudtai sulbeldej ih uls turjij bna ene ch Sain uymand hurgehgui dee gej bgaa ni unen l bolj bnaa daa… Agaariin chiigshil 48 aas deesh ued tarhana Mongold 5-6 sard huchtei tarhah magadlaltai gej orosuud uzsen bna lee…

  9. Erdenebileg Chimedtseren

    Erdenebileg Chimedtseren

    2020/03/22 at 20:36

    Хүн сфер байгалаа дэндүү хаяж байжээ

  10. Erdenebileg Chimedtseren

    Erdenebileg Chimedtseren

    2020/03/22 at 20:38

    Амьтад тусчихвээ ариутгал хэрэгтэй байх шүү

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *