Байгаль эх тэднийг бүтээж байхдаа анхаарлаа жаахан сарниулсан юм уу даа гэмээр 20+ хачирхалтай амьтад

5

Өөрийн эрхгүй нүд баясгах амьтад байдаг – сүр жавхлантай, үзэсгэлэнтэй. Харин зарим нэг амьтад өөрийн эрхгүй хайр татна, бас амьдралдаа хэзээ ч таарахгүй юмсан гэмээр амьтад ч цөөнгүй. Бас нэг хэсэг бүлэг амьтад байна аа – байгаль эх ёстой л амралтынхаа өдрөөр илүү цагаар ажиллаж байхдаа бүтээсэн юм болов уу гэмээр. Хүний нүдтэй шувуу, эвэртэй аалз гээд хачин хачин амьтад их… Байгаль эхийн уран бүтээлд хил хязгаар гэж үгүй. Зөвхөн байгаль эх л төрөл бүрийн амьтдыг бүтээж чадна.

1. Такахе шувуу. Устаж үгүй болсон төрөл гэгдэж байсан боловч 1948 онд Шинэ Зеландын Мерчисон уулнаа дахин харагдах болжээ

© macropicks / Instagram

 

2. Алтан сохор номинд нүдний алим байдаг, гэхдээ үснийхээ доор орчихдог бөгөөд хэвийн үйл ажиллагаа нь алдагдсан

© taia.po / Instagram

 

3. Африкийн нарийн амт мэлхий, тэрээр далайн түвшнөөс 1600-2000 метрийн өндөрт амьдардаг. Тэд үсэрдэггүй, явганаар алхана

© markscherz / tumblr

 

4. Троллуудын үсийг санагдуулам энэ шавьжийг 2012 онд л олж илрүүлсэн юм

© National Geographic

 

5. Номин шогшир шувуу нуувчаасаа ан хийдэг

© Prateik Kulkarni / wikimedia

 

6. Альбинос тахь буюу “алтан тахь” гэдгээрээ мөн алдартай

© Arstotzkanmoose / reddit

 

7. Алтан яст мэлхийг санагдуулам хорхой – хөгжлийнхөө явцад өнгөө өөрчилнө, жишээ нь аюулд өрсөн үедээ, мөн үржилд орохдоо гэх мэт

© monomotive / reddit

 

8. Фазан тогос хоолоо хайж байхдаа маш удаан бөгөөд алсаас мэдэгдэхгүй гэтдэг

© trashzy / tumblr

 

9. Далайн хавтгай морь экологийн бохирдлоос болж устах аюулд ороод байгаа тул Австралийн засгийн газрын хамгаалалтад орсон

© Wikimedia Commons

 

10. Трагопан-сатирын зөвхөн эрэгчин нь л хоолойн дээрээ ийм гоёмсог цэнхэр унжлагатай байдаг

© Matěj Baťha / wikimedia

 

 

11. Dalceridae бүлийн авгалдай өөрийн өнгө үзэмжээс болоод олон нэртэй болжээ. “Мармелад”, “Болор”, “Эрдэнэс” гэх мэт байх аж

© macropicks / Instagram

 

12. Алх шувуу нэг удаад нэг л өндөг гаргана, өндгөө чулуун доор эсвэл зөөлөн хөрсөнд ухсан үүрэндээ дардаг ажээ

© animalplanet / Instagram

 

13. Үсэрхэг сармагчин нь маш ховор төрлийн амьтан юм. Перугийн Андын нуруугаар л үзэгдэнэ

© joelsartore / Instagram

 

14. Хөх нүдэт хар лемур. Зөвхөн эрэгчин нь л тас хар болно, эмэгчин нь цайвар-шаргал өнгөтэйгөө үлддэг байна

© sandiegozoo / Instagram

 

15. Encyosaccus sexmaculatus аалзны талаар одоогоор маш бага мэдээлэл бий. Тэд Өмнөд Америкт амьдардаг ажээ

© supremegalacticgod / reddit

 

16. Мангалица – унгарын гэрийн тэжээвэр үүлдрийн гахай, 19 дүгээр зууны дунд үеэс гаргаж авсан гэдэг

© kevonicus / reddit

 

17. Ийм нэгэн сонин өнгөтэй царцаа байна, би санамсаргүй таарлаа

© ANONBeliver / reddit

 

18. Энэ эвэрт аалз Энэтхэгийн хойд хэсэг болон Бангладешийн газар нутгуудад тархсан

© Wikimedia Commons

 

19. Өмнөд далайн заан – хавтгай хөлт төрөл дотроо хамгийн урт нь. Эмэгчин нь 6 м хүртэл урт, 3700 кг хүртэл жинтэй байдаг

© bbcearth / Instagram

 

20. Далайн галуу гэдгээрээ алдаршсан энэ шувууны эрэгчин нь ийм этгээд өнгийн өдтэй, эмэгчний хувьд хар-бор өнгийн өдтэй ажээ

© ilcp_photographers / Instagram

 

21. Даманы том соёог сайтар ажиглаж харвал соёот зааныг санагдуулам. Яагаад гэвэл тэд заантай нэг удамтай юм

© sandiegozoo / Instagram

 

22. Диваажингийн бүлийн шувууд төрөл маш олон, эрчүүд нь дэндүү сайхан гоёлтой. Тэд гоё үзэмж болон сүртэй бүжгээрээ эмэгчнийхээ анхаарлыг татдаг байна

© natgeo / Instagram

Та эдгээр амьтдыг хайхрамжгүй үйлдлээс болж төрсөн амьтад гэж бодож байна уу эсвэл сайтар нарийвчлан бодсон бүтээл үү?

380
ГоёГоё
142
ГайхмаарГайхмаар
48
ТэнэглэлТэнэглэл
48
ХөөрхөнХөөрхөн
47
БахархмаарБахархмаар
30
Ха ХаХа Ха
20
ХарамсалтайХарамсалтай
17
БурууБуруу
Баярлалаа!

9 Сэтгэгдэл

  1. Gantulga Ayush

    Gantulga Ayush

    2020/03/20 at 00:00

    Yaj ch xarsan er n uzesgelentei yum bna

  2. Huyagaa Bat

    Huyagaa Bat

    2020/03/20 at 00:11

    Zagnuulsan huuhed chig harj bgaag ni ee.

  3. М. Даваабаяр

    М. Даваабаяр

    2020/03/20 at 00:49

    байгал эх биднийг бүтээж байхдаа л жоохон анхаарлаа сарниулчихсан юм өөр зүйлгүй

  4. Халиун Нарангэрэл

    Халиун Нарангэрэл

    2020/03/20 at 04:16

    Omi Omi Omi

  5. Б. Баярцэцэг

    Б. Баярцэцэг

    2020/03/20 at 08:16

    Anxaarlaa sarniulaagvi xarinch anxaarlaa towlorvvlsen amitad bn. Bvgd goe

  6. Ч. Дэмбэрэлсүрэн

    Ч. Дэмбэрэлсүрэн

    2020/03/20 at 14:12

    Энхболд юмуу яах гэж ингэж байдгындээ

  7. Лиг Ро

    Лиг Ро

    2020/03/20 at 15:56

    Harin ch ih ur shaardaj bvteejee

  8. Х. Хоролгарав

    Х. Хоролгарав

    2020/03/20 at 19:03

    Harin ch tusgailan buteesen yum bishuu

  9. Sarana Tumen

    Sarana Tumen

    2020/03/21 at 11:07

    Том чихгүй л болхоос яяяяг чибурашка сууж байна!!!хөөрхөн юм бээ нүдииг нь хардаа!!!бөөн найдвар!!!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *