Хүүхдэд илэрдэг эдгээр 13 шинж тэмдэг эцэг эхчүүдийн хувьд хүндээр тусдаг боловч, эмч дээр очиход зүгээр гэж хэлдэг. Энэ үед яах ёстой вэ?

0

Хэрэв хүүхдийн тань биеийн байдал хэвийн бус байвал санаа зовох нь буруу зүйл биш юм. Гэхдээ хамгийн чухал нь хүүхдэд тань илэрч байгаа шинж тэмдгүүд яг өвдсөнөөс болсон уу, өөр шалтгаантай юу гэдгийг сайтар ажиглах хэрэгтэй. Ямартай ч эмч нарын зүгээс та бүхэнд дараах зөвлөгөөг өгч байгаа бөгөөд хүүхдэд илэрч буй зарим шинж тэмдэг хэвийн л зүйл гэдгийг ойлгоход тань туслах болно.

1. Бөөлжих

Хүүхдийн хувьд гулгих, бөөлжих зэрэг нь хэвийн үзэгдэл төдийгүй насанд хүрсэн хүнийг бодоход илүү олон тохиолддог. Хүүхэд тань хэтэрхий их идсэн эсвэл ямар нэгэн халдвартай тэмцэж байж ч болно. Гэвч хүүхдээ тийм байдалтай харсан эцэг эхчүүд ихэнхдээ сандарч, айх хандлагатай байдаг. Тиймээс энэ нь тийм ч том асуудал биш гэдгийг ойлгох хэрэгтэй. Хэрэв ийм үед эмч дээр очвол ус сайн уулгаж агаарт гаргах, гэдсийг нь дулаан байлгах зэрэг л зөвлөгөө өгөх болно.

 

2. Хамар битүүрэх

© PASSO3058 / reddit

Хүүхдүүдэд олон тохиолддог шинж тэмдгүүдийн нэг бол хамар битүүрэх. Ихэнх хүүхдүүд жилд дунджаар 6-8 удаа амьсгалын замын өвчин тусдаг. Энэ үед эцэг эхчүүдийн санаа зовдог гол зүйл нь хүүхдийнх нь хамар битүүрч амьсгалахад хэцүү болох вий гэх айдас юм. Ялангуяа шөнө унтах цагаар бүр ч хэцүү.

Харин эмч нар ийм үед гэрээр эмчлэх арга санал болгодог. Давстай ус хамар луу нь зөөлөн шахаж хамрын салстыг цэвэрлэх хэрэгтэй.

 

3. Гэдэс өвдөх

© jamielikewhoa / imgur

Ходоод гэдэс өвдөх нь элбэг тохиолддог зүйл бөгөөд хүүхэд хэт их идэх, тохиромжгүй хоол хүнс хэрэглэх зэрэгт ихэвчлэн гэдэс хямрах шинж тэмдэг илэрнэ. Ийм үед хүүхдийн бие хэвийн бус байгаа ч гэсэн заавал эмч дуудах шаардлагагүй.

Зарим судалгаанаас харахад хүүхдүүд заримдаа сртесстсэн, сэтгэл зовнисон үед гэдэс нь эвгүйрхдэг бөгөөд энэ үед эмч дээр очихын оронд сайтар ярилцах хэрэгтэй.

 

4. Суулгах

© Kimira / imgur

Хүүхдийн гэдэс маш амархан хямардаг бөгөөд үүнийг дагаад суулгалт хэмээх асуудал даган гарч ирдэг. Хэдийгээр суулгах нь хүүхдэд таагүй мэдрэмж төрүүлж, ядраадаг ч мөн л эмч дээр очих ямар ч шаардлагагүй. Ямартай ч ийм үед хүүхдэдээ шингэн зүйл их уулгаж, хооллолтыг сайтар анхаарах нь чухал.

Эрүүл хооллолт гэдэгт  банана, алим, талх зэргийг оруулж болно. Гэдсийг нь дааруулалгүй дулаан байлгаж, ус сайн уулгавал хүүхэд тань удалгүй зүгээр болох болно. Хэрэв бүр олон хоног гүйлгэлт зогсохгүй бол эмчид хандах хэрэгтэй шүү.

 

5. Толгой өвдөх

© pitch007 / reddit

Толгойн өвдөлт нь хүүхэд, томчууд ялгаагүй маш түгээмэл тохиолддог. Гэхдээ энэ нь ихэвчлэн ямар нэг сүртэй үр дагавар дагуулдаггүй. Энэ асуудалд эмч нарын зүгээс, хүүхдүүдийн толгойн өвдөлт ихэвчлэн шингэн дутагдах, хэт их үсэрч дэвхцэх, гэрийн даалгавраа хийхдээ стресстэх зэрэгт тохиолддог гэдгийг хэлж байна.

Хэрэв тэдэнд туслахыг хүсвэл ус сайн уулгаж, хэсэг тайвшруулж амраах хэрэгтэй.

 

6. Халуурах

© BE&W / East News

Хүүхэд халуунтай байвал биед нь ямар нэгэн өөрчлөлт байна л гэсэн үг. Ханиад хүрэх, шүд өвдөх, гэдэс өвдөхөд ч халуурч болно. Ямартай чхалууны хэм хэд байхаас олон зүйл шалтгаална. Гэхдээ хэрэв хүүхдийн тань халуун хяналтаас гараагүй л бол эмч дээр очих гэж яарах хэрэггүй.

Эмч нарын эцэг эхчүүдэд өгөх зөвлөгөө бол халуурах нь бие ямар нэг өвчлөлтэй хүчтэй тэмцэж байгаагийн гадаад илрэл учраас ихэнх тохиолдолд айж сандрах хэрэггүй гэсэн байна.

 

7. Сульданги болох

© loserfilms / imgur

Заримдаа хүүхдүүд хэвийн үеийнх шигээ эрч хүчтэй байхаа болиход эцэг эхчүүдийн санаа зовж эхэлдэг. Гэхдээ эмч нар үүнийг маш энгийнээр “Хүүхэд тань зүгээр л өсч байгаа” хэмээн тайлбарласан байна.

Хүүхдүүд эрчтэй өсөх үед биеэс их хэмжээний энерги шаардаж бие ядарч, залхуу болж эхэлдэг. Хэрэв хүүхдийн тань сульдсан байдал олон хоног үргэлжлээгүй л бол санаа зовох хэрэггүй.

 

 

8. Хөхрөлт

Хүүхдүүд байнга л унаж бэртэж байдаг. Энэ нь тэдний дүрсгүй байгаагийн л илрэл юм. Энэ тохиолдолд эмч нар хөхрөлт маш гүн биш л бол санаа зовох зүйлгүй гэжээ. Биеийн хөхөрсөн хэсэгт эмчилгээ хийх шаардлагагүй хэд хоногийн дараа гэхэд өөрөө эдгэрэх болно.

 

9. Их унтах

© Dethpierce / reddit

Заримдаа хүүхдүүд унтдаг цагаасаа илүү олон цагаар унтдаг болчих үед эцэг эхчүүдэд хэвийн бус санагдаж эхэлдэг. Эмч нар 1-2 настай хүүхдүүд өдрийн цагаар 11-14 цаг унтах шаардлагатай байдгийг сануулаад дараах зөвлөгөөг өгч байна. 3 болон 5 настай хүүхдүүд өдөр унтаагүй тохиолдолд шөнө 13-14 цаг хүртэлх хугацаанд нойр авах боломжтой. Тиймээс бага насны хүүхэд илүү их унтах тусам илүү сайн л гэж ойлгох хэрэгтэй юм байна.

 

10. Хоолой өвдөх

Хоолой маш эмзэг эрхтэн учир хурдан өвддөг. Ихэвчлэн ханиад хүрсэн үед хавсарсан шинж тэмдэг илэрдэг бөгөөд дунджаар 10 хоногт бүрэн эдгэрэх боломжтой. Халуун зүйл сайн ууж, даарахгүй байх хэрэгтэй.

 

11. Ханиалга

© depositphotos.com

Хүүхэд ханиалгаад эхлэхэд л ээжүүд хамгийн их сандардаг. Гэхдээ энэ тийм ч сүртэй зүйл биш юм. Ийм үед заавал вирусний эсрэг эмчилгээ, антибиотик уух шаардлагагүй. Эмч нар энэ үед гэртээ байж идэж, уух зүйлдээ анхаарахыг зөвлөж байна.

 

12. Тууралт

© MistyBlue2010 / Reddit

Нялх, бага насны хүүхдүүдийн биед тууралт гарах нь түгээмэл үзэгдэл юм. Живхний харшил, нүүрэн дээр туурсан тууралт зэргийг гэрээр эмчлэх бүрэн боломжтой. Тиймээс эцэг эхчүүд цаг тутамд хүүхдийнхээ живх хуурай эсэхийг шалгаж, гарыг нь цэвэрхэн байлгах хэрэгтэй.

 

13. Өтгөн хаталт

© ItsSalsatime / reddit

Суулгалт, гэдэс өвдөх зэрэгтэй адил хүүхэд тань тохирохгүй ямар нэгэн зүйл идсэн бол өтгөн хаталт ч мөн элбэг тохиолдоно.

Ямартай ч ийм үед шингэн зүйл сайн уулгаж 7 хоног орчим харзнаад үзэх хэрэгтэй. Хэрэв түүнээс удвал заавал эмчид хандах хэрэгтэй.

Санамж: Гэвч бид ямар нэгэн өвчний онош тавьж чадахгүй учир дээрх шинж тэмдгүүд хэвийн байдлаас давсан мэт санагдвал заавал эмчид хандах хэрэгтэй.

7
ГайхмаарГайхмаар
4
ХөөрхөнХөөрхөн
3
ГоёГоё
2
БурууБуруу
2
Ха ХаХа Ха
2
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Uvuliin Terguun Sar

    Uvuliin Terguun Sar

    2020/03/19 at 14:21

    Huuhduud bidnii huvid hamgiin ERHEM… ERDENE MINI. Tedniig uvduhud bid shanalna zovno baih suuh gazraa olno,burhand zalbirna baidag buhnee tednii tuluu hiideg…ted bidnii ireedui… buh etseg eh huurhun ur huuhduudden ERUUL ENHIIG HUSIE…TA NAR SHUU👪👶👦👧👩

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *