
Орчин үеийн хүмүүс гоё сайхан харагдахын зэрэгцээ өөрийн эдэлж хэрэглэж байгаа эд зүйлс, өмсөж байгаа хувцсаа илүү их хэрэглээтэй байлгахыг хүсэх болжээ. Нарийвчлан бодож хийсэн эд зүйл гадаад үзэмжийг чимэглээд зогсохгүй мөн амьдралыг ч хөнгөвчилнө. Жишээ нь, том юм хийхэд шууд сунадаг жижиг гар цүнх, утас зэрэг эд зүйлсээ хийх жижигхэн халаастай биед эвтэйхэн легинс гэх мэт. “Ухаалаг” дизайн сэтгэл татна, иймэрхүү чанартай барааны тухай мэдээлэл хүргэхдээ бид ч дуртай.
Хөхүүл ээж нарт зориулсан футболк

Өлссөн нялх хүүхэд ээжийгээ сандраана. Хэрвээ ээж нь ийм майктай бол сандрах ч хэрэг алга. Хөхүүл ээж нарт зориулсан энэ майк байхад хувцсаа дээш нь шуух эсвэл тайлах ч шаардлагагүй.
Гар утас цэнэглэх бугуйвч

Дотроо цэнэглэгчтэй ийм бугуйвч зөвхөн гоёл чимэглэл байгаад зогсохгүй мөн утасны цэнэг дуусах үед жинхэнэ аминд орох эд.
Гутал хийх тасалгаатай спорт цүнх

Спортын пүүзийг хувцастайгаа цуг цүнхэнд хийх нь ариун цэврийн хувьд нийцэхгүй, харин тусад нь гялгар уутанд хийх тухай бодоод ч хэрэг алга. Энэ цүнхний хажууд гутал хийх тусгай таславч бий, тусдаа цахилгаантай тул цүнхний үндсэн хэсгээс тусдаа.
Үнэтэй зүйлээ хийж явах бүс

Энэ хэрэгслийг заавал ил зүүх ч шаардлага алга. Нимгэн тул хувцасны цаанаас ч мэдэгдэхгүй гээд бод доо. Аялал зугаалгаар явахдаа цүнх үүрэх хэрэггүй боллоо (гэхдээ түлхүүр, мөнгө, утсаа авч явах зайлшгүй шаардлагатай үед). Мөн шөнийн клуб, найз нарын цуглаан гээд яаралтай үед мөнгө хэрэг болдог шүү.
Урт түрийтэй гутланд зориулсан нууц түрийвч

Бас л мөнгө болон картаа аюулгүй авч явах найдвартай арга, гэхдээ хүйтний улиралд илүү тохиромжтой юм. Хөлөнд бүсээр тогтоох нууц түрийвчийг урт түрийтэй гутланд нууна.
Хэмжээ нь томордог цүнх

Шопинг хаашаа эргэхийг хэн ч хэлж мэдэхгүй. Ийм гар цүнхтэй байхад тусад нь илүү том цүнх, тор барьж явах шаардлага алга. Томоохон худалдан авалт хийсэн үед гар цүнхээ томсгож болно.
Хөлс шингээх наалт

Дезодорант их хэмжээний хөлс ялгарахад бууж өгдөг. Чухал уулзалт эсвэл арга хэмжээний үеэр тусгайлан бэлдсэн наалт хэрэглэж болох юм. Футболк эсвэл гадуур хувцсандаа наахад хөлсийг өөртөө шингээж авах наалт.
Хантааз ч болно, үүргэвч ч болно – трансформер

Энэ хувцас хүүхдүүдтэйгээ зугаалж байхад их тохиромжтой. Жишээ нь, өдрийн дулаан цагаар хүүхдүүдийнхээ хувцсыг хийгээд үүрчихнэ, харин оройн сэрүүнд хүүхдүүдээ бас өөрийгөө дулаалчихна.
Хүүхдийн халаастай хүрэм

Хоёр хүнд зориулсан хүрэм нь хүүхэдтэй ээж нарт зориулагдав. Ээж нь хүрмээ өмсөөд хүүхдээ энгэртээ эсвэл нуруундаа ч үүрч болно.
Халаастай легинс

Легинс нь биед маш эвтэйхэн бөгөөд үр дүнтэй спортын хувцас юм. Нэг л дутагдалтай талтай гэлцдэг бөгөөд үүнд халаас байхгүй. Харин бидний танилцуулж байгаа загвар бүсгүйчүүдийн амьдралыг ихэд хөнгөвчилж өглөө гэж бодож байгаа юм. Спортоор хичээллэх, гүйх үедээ халаастай легинс өмсөөрэй.
Нуруундаа утас хийх халаастай спорт майк

Гүйх болон фитнесээр хичээллэх үеэр утсаа хадгалах бас нэгэн хувилбар, өөрөөр хэлбэл легинс болон майк өмсөж спортоор хичээллэдэг бүсгүйчүүдэд зориулагдлаа – халаас нь майкны нуруун дээр бий.
Bluetooth-тэй малгай

Малгай зөвхөн хүйтнээс хамгаалаад зогсохгүй мөн утасгүй чихэвчээр хүссэнээ сонсоод явах боломжийг олгоно.
Өдөр тутмын амьдралыг хөнгөвчилж болох ямар нэгэн санаа танд бий юу?








Diamond Victoria
2020/05/21 at 16:13
Д