Бие тавгүйрхэхэд алган дээрх ямар цэгүүд танд туслах вэ?

1

Эрт дээр үеэс дорнын анагаах ухаанд дотор эрхтнүүдийн үйл ажиллагаатай холбоотой бие дээрх тодорхой цэгүүдийн тусламжтай өвчин эмгэгийг анагаадаг байжээ. Ийм цэгүүд чихний гэдэс, алга, ул гэх мэт бие дээрх аль ч хэсгүүдэд байж болно. Бид заримдаа өөрийн ч мэдэлгүй тэдгээр цэгүүд дээр дардаг гэдгийг мэдэх үү? Жишээ нь толгой өвдвөл чамархай дээрээ дарж иллэг хийнэ эсвэл санаа зовсон үедээ гараа чанга атгадаг.

Алган дээр маш олон цэгүүд байрладаг бөгөөд тэдгээр цэгүүд дээр дарснаар биед гарч буй зовиуруудыг арилгах боломжтой. Тэдгээрээс дурдвал:

  • Зүрх савлах үед зүүн гарын чигчий хурууны өндгийг үрж зүрхний цохилтыг удаашруулж болно.
  • Хэрэв та ядарч, сульдаж, нойрмоглож байгаа бол бүх хуруугаа нийлүүлээд алганыхаа голд дар.
  • Бэлгийн идэвхийг нэмэгдүүлэхийн тулд ядам хурууны хумсны нумаас доош 2 мм зайд орших цэгт дарж өгөөрэй.
  • Хэрэв толгой тань өвдвөл эрхий болон долоовор хуруугаа хурууны эхний үеэр нь нийлүүлээд огцом хүчтэй дараарай. Цэгийг зөв олсон үед хуруунд маш хүчтэй өвдөлт үүсэх ба хэдхэн минутын дараа толгой өвдөхөө болино.
  • Хэрэв дунд хурууны эхний үе дээр тасралтгүй хүчтэй дарвал сэтгэл зовнилын үед тайвшрахад мөн даарсан үед хурдан дулаацахад тусална.
7
ГоёГоё
3
БахархмаарБахархмаар
3
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
1
Ха ХаХа Ха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *