Мадоннагийн хувийн дасгалжуулагчийн боловсруулсан, супер үр дүнтэй хөлийн 5 дасгал

2

Өдөр болгон 20 минутаар эдгээр дасгалыг хийхэд хөл нь тань хүчтэй, гоолиг сайхан болно.

Трейси Андерсон гэдэг нэр зөвхөн Холливуд төдийгүй дэлхийд алдартай билээ. Энэхүү жижигхэн эмэгтэй маань алдартай одуудын бие хааг зөв хэлбэрт оруулж сайхан болгоход ихээхэн үүрэг гүйцэтгэдэг байна. Түүний “ажлын үр дүн нь” Мадонна, Гвинет Пэлтроу, Кейт Хадсон, Николь Ричи нар юм.

Энэ дасгалжуулагчийн нэгэн маргашгүй давуу тал нь өөрийн тэрхүү үр дүнтэй дасгалаа бусдаас нуудаггүй явдал юм. Трейсигийн эдгээр дасгал нь хөлөөрөө хурдан турахад онцгой үр дүнтэй байна. Дасгал болгонд ойролцоогоор 4-5 минут шаардагдана. Өөрөөр хэлбэл та өдөрт 20-25 минут хичээллэж байж мөрөөдлийн сайхан хөлтэй болно гэсэн үг. Та туршаад үзээрэй.

Энэхүү дасгалууд нь зөвхөн таны хөлийг төдийгүй бүх л биеэр турах, жингээ хасахад их үр нөлөөтэй. Учир нь хүний хөлөнд хамгийн хүчтэй, том булчингууд байдаг байна. Эдгээр булчинд ачаалал өгч байж бусад дасгалаас илүү их калори шатаана.

1. Хөлөө савах

Үндсэн байрлал: дөрвөн хөллөөд, нуруугаа тэгш, гэдэс татсан байна.

Зүүн өвдөгөө цээжиндээ татаж авчирна (А). Дараа нь хөлөө буцаахдаа зүүн гараа шалнаас авч биеэ эргүүлнэ – та зөвхөн баруун өвдөг, баруун гар дээрээ тогтоно. Зүүн өвдөгөө цэх өөдөө өргөх ба хөлөө огцом жийнэ (В). Үндсэн байрлалд орно.

Биеэ эргүүлэх үедээ гуяар шал шүргэж болохгүй шүү.

Энэ дасгалыг хөл бүр дээр 10 удаа хийнэ.

2. Гуя дээрээ унаж диагоналийн дагуу савах

Үндсэн байрлал: дөрвөн хөллөнө, нуруу тэгш, гэдэс татсан байна.

Баруун гуяа газар буулгана (А). Тулж байгаа баруун гар тохойгоороо нугарахгүй байхад анхаараарай. Буцаж үндсэн байрлалдаа ороод зүүн хөлөө диагоналийн дагуу тэгшилнэ (В). Дараа нь дахин дөрвөн хөллөнө.

Хөлөө жийж тэгшлэхдээ бүү залхуур. Энэ хөдөлгөөн хэдий хүчтэй байна төдий чинээ дасгал үр дүнтэй байх болно.

Хөл болгон дээр дасгалаа 10 удаа хийнэ.

3. Эргэлт ба савалт

Үндсэн байрлал: дөрвөн хөллөнө. Зүүн алга, баруун мөрөөрөө газар тулна.

Зүүн гуяа шаланд хүргэх ба (А) баруун гуя руугаа эргэж зүүн хөлөөрөө хүчтэй хойш, дээшээ савна (В). Өвдөгөө нугалж болохгүй.

В байрлалд шулуун хөлөө аль болох жийж, хол савах хэрэгтэй.

Эргээд үндсэн байрлалд орно.

Хөл болгон дээр 10 удаа энэ дасгалыг хийх ба аль хөлөө савж байгаагаас шалтгаалан гараа солино.

4. Гүүр ба арабески

Үндсэн байрлал: нүүрээ дээш харуулж баруун гараа шулуун байдалд алгаараа, хоёр хөлийн өлмийгөөр газарт тулна. Нуруугаараа хотойж, өгзөгөө татаж зүүн гараа дээш шид (А).

Аль болох сайн хотойхыг хичээ, өгзөгний булчинг байж болох хэмжээгээр чангална.

Доош эргэнэ нүүрээр газар харах ба хоёр гарын алгаар тулж баруун хөлөө тэгшил. Зүүн хөлөө өргөнө. Эргээд үндсэн байрлалд орно.

Аль хөлд ачаалал өгч байгаагаас хамааран байрлалаа солих ба хөл болгон дээр 10 удаа энэ дасгалыг хийнэ.

5. Өвдөг татах

Үндсэн байрлал: дээш харан гар шалуун, өвдөгөө нугалсан байна.

Баруун хөлөө шалнаас салгаж тэгшилж жийнэ (А). Хөлөө нугалж өвдөгөө цээжиндээ татаж авчирна (В).

Одоо хөлөө шалтай параллель байдлаар дэлгэж, мөр лүүгээ өвдөгөө татах ба энэ удаа харин хөндлөн чиглэлд татах билээ (С).

С байрлалд таны гуя ачаалал авч байгааг мэдрээрэй. Булчинг суллаж болохгүй.

Хөл болгон дээр дээрх дасгалыг 10 удаа хийнэ.

9
ГоёГоё
4
ХөөрхөнХөөрхөн
2
БурууБуруу
2
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
0
Ха ХаХа Ха
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *