Гол дүрийн ганц жүжигчинтэй 15 кино

1

Бүх ажлыг нэг л жүжигчин “хийдэг” тийм төрлийн кино байдаг ажээ. Энэ төрлийн кино нь хэдэн арван одод холхилдсон, өндөр төсөвтэй зарим нэг кинонуудаас илүү үзэгчдийн сонирхлыг татдаг нь ч үнэн.

The Shallows

Гол дүрийн ганц жүжигчинтэй 15 кино 2

Байгаль, хувь тавиланг сөрөн тэмцэх хүний сэтгэлийн тэнхээг үзэгч болгон өөрийнхөөрөө хүлээж авах болов уу. Киноны гол үйл явдал –  серфингчин бүсгүй эзгүй арал дээр орь ганцаар махчин загастай тэмцэнэ. Хүн болгон өөрийнхөө сэтгэлийн гүнд нэгэн айдас тээж явдгийг энэхүү бүтээлээр харуулахыг эрмэлзжээ.

High Strung

Гол дүрийн ганц жүжигчинтэй 15 кино 1

Өөр хэд хэдэн жүжигчид бий, жишээ нь киноны төгсөлд Жим Керри ч гарч ирнэ. Гэхдээ киноны гол үйл явдал бол Стив Одекерк дээр төвлөрч байгаа. Нэг хүний театр. Тэрээр өдрийн турш онцгой зүйл юу ч хийхгүй ч үглэнэ, холхино – таны мэдрэлийн эд эсээр тоглох шиг болно. Танд инээдтэй, эмгэнэлтэй ч санагдаж магадгүй, ямартай ч дахин үзэх хүсэл төрнө шүү.

Duel

Гол дүрийн ганц жүжигчинтэй 15 кино 3

Стивен Спилбергийн өөрийгөө агуу найруулагч болохыг баталсан богино хэмжээний кино. 13-хан хоногийн дотор хийсэн гэхэд бусад ижил төрлийн уран бүтээлүүдээс юугаараа ч дутахгүй. Кинонд эгэн жолоочийн түүхийг өгүүлнэ – араас нь аймшгийн том ачааны тэрэг мөрдөх бөгөөд аюул юу юугүй нүүрлэх тэр цагийг харуулжээ.

All Is Lost

Гол дүрийн ганц жүжигчинтэй 15 кино 4

Нас өндөр ч эрүүл чийрэг биетэй нэгэн эр тансаг дарвуулт онгоцоор Энэтхэгийн далайгаар ганцаар аялна. Сайхан тайван аялал яах ийхийн зуургүй байгалийн аюулт үзэгдлээр солигдоход аялагч амьд гарахын төлөө, эрэг дээр түүнийг хүлээж байгаа хайртай хүмүүсийнхээ төлөө чадах бүхнээ хийх болно.

Cast Away

Гол дүрийн ганц жүжигчинтэй 15 кино 5

Чак Ноланы хувь тавилан бусдаас онцгой байлаа. Далай тэнгисийн дээгүүр нисэж байсан онгоц сүйрч түүнийг эзэнгүй арал дээр аваачина. Эцэс төгсгөлгүй мэт олон жилийг ганцаар өнгөрөөхдөө өөрийнхөө амьдралыг өөр өнцгөөс харж нэгийг ухаарах ажээ.

Locke

Гол дүрийн ганц жүжигчинтэй 15 кино 6

Энэ жагсаалтад “Locke” орохгүй бол алдас болно. Том Хардийг дэлгэц дүүрэн харах сайхан боломж. Өөрийнхөө амьдралыг хяналтандаа байлгахыг хүсдэг Айвен Локийн амьдрал нэг л мөчид тарж бутарна. Дэлгэц дээр ганц Харди гарах ч үйл явдлын сэжүүрүүд орооцолдох нь мэдээж.

Gray’s Anatomy

Гол дүрийн ганц жүжигчинтэй 15 кино 7

Стивен Содербергийн гайхалтай туршилт. Энэхүү кино бүтээл нь зохиолч, жүжигчин Сполдинг Грейн монолог гэж хэлж болно. Түүнийг АНУ-д багагүй хүн сонирхдог ажээ.

Zulo

Гол дүрийн ганц жүжигчинтэй 15 кино 8

Хүний сэтгэл зүйн зах хязгаар хаана хүрэх бол гэдгийг харуулахыг зорьсон сэтгэл зүйн кино. Мигель – 40 настай, нэгэн өдөр туйпуугаар барьсан худаг дотор ганцаар сэрнэ. Ганц бүтээлэг, хувингаас өөр зүйлгүй. Түүнийг багтай хоёр дээрэмчин хулгайлсан бөгөөд лаа, зүсэм бяслаг, хааяахан тамхи шидэж өгнө. Амьд гарах эсэхдээ санаа зовохоо больж эхэлснээс хойш өөрийг нь хулгайлсан этгээдүүдийн тухай ихийг ойлгож эхэлдэг ажээ.

1408

Гол дүрийн ганц жүжигчинтэй 15 кино 9

Майкл Энслин аймшгийн зохиол бичдэг ч өөрөө хий үзэгдэл, аймшиг гэж байдагт итгэдэггүй. Гэтэл нэгэн өдөр өөрөө далдын хүчтэй нүүр тулна … “Дельфин” нэртэй зочид буудлын 1408 дугаар алдартай өрөөнд байрлана. Дүрийг бүтээсэн жүжигчин Жон Кьюсакийн хувьд хамгийн аймшгийн дүр бөгөөд өөрийнхөө бүхий л авьяас чадлыг шавхсан дүр болов уу.

Un homme qui dort

Гол дүрийн ганц жүжигчинтэй 15 кино 10

Ганцаардаж буй хүний түүхийг өгүүлсэн франц бүтээл. Юу ч хүсэхгүй байгаа, юу ч мэдрэхгүй байгаа нэгэн. Хар цагаан хальсаар авсан кино таны сэтгэлийн гүнд улам илүү тусах биз ээ.

The Human Voice

Гол дүрийн ганц жүжигчинтэй 15 кино 12

Жан Коктогийн жүжгийн зохиолоор хийсэн киноны дүрийг жүжигчин Ингрид Бергман чадварлаг бүтээжээ. Хурим болохын өмнөхөн хайртай залуу руугаа утасдаж нэг зүйлийг тайлбарлахыг хичээнэ. Тэд яриагаа тайван эхлүүлэх боловч эцэс сүүлд нь хурцдах ажээ.

Buried

Гол дүрийн ганц жүжигчинтэй 15 кино 11

Пол гэрээгээр Иракт ажиллаж байсан. Дайралтын үеэр ухаан алдаж эргээд сэрэхэд модон авсанд булшлагдсан байх ажээ. Амьд гарахын тулд биеийн болон сэтгэлийн хувьд маш их хүч гаргах шаардлагатай болно.

Bronson

Гол дүрийн ганц жүжигчинтэй 15 кино 13

Нэг жүжигчинтэй кино биш гэж бүү хэлээрэй. Туслах дүрүүдэд киноны засал чимэглэл орсон гэж ойлгож болно. Ийм дүрд хувирсан Том Хардийг та урьд өмнө хараагүй биз. “Британийн хамгийн аюултай гэмт хэрэгтэн” Чарльз Бронсоны дүрийг тэрээр гайхалтай бүтээж чаджээ.

Moon

Гол дүрийн ганц жүжигчинтэй 15 кино 14

Сэм Рокуэлл өөрийнхөө дүрд дахин дахин тоглоно. Ганц жүжигчинтэй кино гэж хэлэхэд л энэ киноны нэр өөрийн эрхгүй орж ирнэ шүү. Саран дээр он удаан жилийг ганцаар өнгөрөөсөн хүн, түүнээс гадна Герти нэртэй нэг роботыг эс тооцвол шүү дээ. Түүний гэрээний хугацаа дуусах дөхөж байгаа тул Дэлхий рүүгээ буцахаас өмнө ээлжийн хүнийг хүлээж авна. Харин түүний оронд ирж байгаа хүн түүнтэй усны дусал мэт адилхан.

Ганц жүжигчинтэй киноны жагсаалт үүгээр дуусахгүй нь мэдээж: “127 hours”, “Gravity”, “Phone Booth”, “Brake”, “Life of Pi” …

12
ГайхмаарГайхмаар
9
Ха ХаХа Ха
9
ГоёГоё
7
ХөөрхөнХөөрхөн
7
ТэнэглэлТэнэглэл
2
БахархмаарБахархмаар
2
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Зочин

    2016/10/28 at 20:37

    2001 Space Odessy Stanley Kubrick

  2. Зочин

    2016/10/29 at 19:47

    127 hours

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *