Дэлхийн хамгийн аз жаргалтай сурагчид Дани улсад бий

1

2016 онд Данийг дэлхийн хамгийн аз жаргалтай улсаар тодруулсан. Данийн иргэн Малин Рюдаль “Даничуудын адил аз жаргалтай болох нь” номондоо өөрийн улс орны аз жаргалтай байх зарчмыг тодорхойлж бичжээ.

Энэ удаад Данийн сургалтын системийн талаар танилцуулахаар бэлдлээ. Хүүхдүүд өөрийгөө хувь хүний хувьд нээх, амьдралд өөрийнхөө орон зайг олоход туслах тэрхүү сургалтын системийг сонирхоцгооё.

Мундаг байх нь чухал биш

Дани улсын сурагчдыг дэлхийн хамгийн аз жаргалтай болгодог 5 зарчим 1

Данийн сургалтын систем нь тест амжилттай бөглөх боловсрол олгоход бус харин аливаад сонирхолтой байх, өөрөө өөрийгөө хөгжүүлэх чадварыг олгоход чиглэдэг байна.

Сургуулийн гол зорилго бол сурагч болгон өөрийгөө үнэлж чаддаг, өөртөө итгэлтэй болж төлөвшүүлэхэд оршино. Өөрөөр хэлбэл, үүнд сургалтын дүн огт хамаагүй, хүүхэд нийгэмд эзлэх өөрийн байр суурийг ойлгосон, өөрийн дуртай ажлаа хийж нийгэмд ямар нэгэн ашиг тус оруулахыг ухамсарлан ойлгоход чиглэдэг ажээ.

Сургалтын хөтөлбөр эдгээр чадварыг олгоход чиглэсэн байх бөгөөд хүүхдүүд аажимдаа энэхүү чадварыг олж авдаг байна. Данийн сургалтын системээс “хасагдсан” хүүхэд гэж байдаггүй.  Сургалт нь зөвхөн шилдэг хүүхэд дээр төвлөрөхгүй бүх хүүхдэд жигд хүрч ажилладаг.

Өөрөөрөө байж сурах нь уншиж, бичиж чаддаг шиг чухал зүйл

Дани улсын сурагчдыг дэлхийн хамгийн аз жаргалтай болгодог 5 зарчим 3

Данийн сургалтын хөтөлбөрийн эхний зорилго бол хүүхдийг хувь хүн болгон хүмүүжүүлэхэд оршдог. Энэ ч бас учир утгатай: анхан шатны боловсрол олгох сургуулиудын үүргийг хуульчлан заасан буюу суурь боловсрол олгохоос гадна хүүхдийг хувь хүний хувьд хөгжүүлэх ёстой гэсэн үзэл баримтлалыг тусгажээ. Сургуулийн өмнөх боловсролын байгууллагууд хэд хэдэн үүрэг хүлээдэг: хүүхдийн үгсийн санг нэмэгдүүлэх, сургуулийн дүрэм журамтай танилцуулах, нийгэмд амьдрах анхан шатны ойлголтыг өгөх.

Дан номоор явахыг таашаахгүй

Дани улсын сурагчдыг дэлхийн хамгийн аз жаргалтай болгодог 5 зарчим 2

Сурагчид мэдээллээ өөрсдөө олж авахыг эрхэмлэнэ – туршилт хийж, олж авсан эх сурвалжаа өөрсдөө дүгнэнэ.

Багшийн заасан хичээлийг хоосон сонсож суухаар явж үйл явдалд оролцохыг илүүд үзнэ.

Багшийн дэвшүүлсэн баталгаа, нотолгоонд эргэлзэж өөрийнхөө үзэл бодлыг чөлөөтэй илэрхийлэхэд сургана. Ингэснээр хүүхэд өөрийгөө нээж нийгэмд өөрийнхөө байр суурийг олоход тусалдаг байна.

Нийгэмд эрэлт хэрэгцээтэй, бүтээмжтэй, санаачлагатай, сэтгэн бодох чадвартай байхыг эрхэмлэхээс бус хичээлийн ном дээр бичсэнийг цэг, таслалгүй цээжилсэн хүнийг бэлддэггүй ажээ.

Үр дүн нь хамаагүй, гол нь сурагчийн хөгжил

Дани улсын сурагчдыг дэлхийн хамгийн аз жаргалтай болгодог 5 зарчим 4

Хэрвээ дэлхийн загвар өмсөгчдийг төгсөлтийн шалгалтын дүнгээр нь жагсаавал Данийн боловсролын систем дээгүүр орохгүй байсан биз ээ. Гэсэн хэдий ч, эзэмшсэн боловсролын үзүүлэлтээрээ Дани улс эхний аравт багтахаас гадна дээд боловсролыг олгох шалгуураараа 2016 онд гуравдугаар байрыг эзэлсэн юм.

Данид оюутан сурагчид нь хичээлээсээ таашаал авахыг илүү чухалчилдаг

Насанд хүрээд хэн болохоо шийдэж чадаагүй эсвэл нийгэмшихэд бэрхшээлтэй тулгарч байгаа залуу Даничуудад зориулсан “Efterskole” буюу сургуулийн дараах тусгай хөтөлбөр байдаг ажээ. Энэ хөтөлбөрт 14-18 насны хүүхдүүд хамрагдаж цаашид хэн болохоо шийддэг байна. Сургуульд зааж сургаагүй зүйлийг энд зааж сурагчдын авьяас чадварыг хөгжүүлэхэд чиглэдэг – уран бүтээл, спорт, гар урлал … Сурагчид харилцан бие биенээ дэмжих зарчмаар явагдана, “амжилттай” яваа нэг нь бусаддаа туслалцаа дэмжлэг үзүүлж замаа олоход нь тусалдаг ажээ.

Боломжийн эрх тэгш байдал

Дани улсын сурагчдыг дэлхийн хамгийн аз жаргалтай болгодог 5 зарчим 5

Данид ажил горилж байгаа хүмүүсийн 11 хувь нь цалингийн хэмжээг гол шалгуураа болгон ажлаа сонгодог. Дэлхийн хамгийн өндөр татвар төлдөг улс гэхэд иргэд нь өөрийн хүсэл сонирхолоор ажлын байраа сонгодог байна. Хүүхэд байхаас нь л хүсэл сонирхолыг нь олж чиглүүлэхийг зорилгоо болгодог нь үүнд нөлөөлдөг гэж үздэг.

Өөрийн хүссэн ажлаа хийх нь нийгэм өөрөө зөв замаар хөгжих боломжийг нээнэ. Мэргэжлээ сонгох болсон ахлах ангийн хүүхдүүдэд илүү мэдээлэл өгөх зорилготой тусгай нийгмийн алба хүртэл ажилладаг. Ахлах ангиудад мэдээлэл өгөх сургалт, хурал явуулж сурагчдын дунд санал бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломжийг олгодог ажээ.

Залуу Даничуудын дунд явуулсан санал асуулгаар залуучууд ирээдүйгээ сонгоход эрх чөлөөтэй, ирээдүйгээ хянах бүрэн чадвартай гэж гарчээ.

Малин Рюдалийн хэлж байгаагаар бол Дани улс “нийгмийн хувьсах бүрэн чадвартай” улс юм. Ийм нийгэмд хэн ч амжилт гаргаж чадна. Нэг сайхан нь Данид боловсрол үнэгүй, улсаас бүх зардлыг нь хариуцсан байдаг. Улсаас оюутнуудад өгөх тэтгэмж нь сургалт, хоолонд нь хангалттай хүрэлцдэг байна.

119
ГоёГоё
20
ХөөрхөнХөөрхөн
15
ГайхмаарГайхмаар
8
ТэнэглэлТэнэглэл
8
Ха ХаХа Ха
6
БахархмаарБахархмаар
4
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

12 Сэтгэгдэл

  1. Uugaa Lkha

    Uugaa Lkha

    2016/10/28 at 19:07

    Дани сургалтын систем нь маш зөв чигийг баримталдаг юм байна. Манайх ч гэсэн сургалтын системд хэрэгтэй гэснээ тусган хэрэгжүүлбэл яасан юм бэ ? Гол нь хүүхэд өөрийгөө үнэлж дүгнэх өөртөө итгэлтэй чадварлаг болдог юм байна.

  2. hi

    2016/10/28 at 19:37

    wwwwwwwwwwwwwwwwwwwwwwwwwwwwwwwwwwwwwoooooooooooooooooooooooooooooooooooooooooooooooooooooowwwwwwwwwwwwwwwwwwwwwwwww

  3. haha

    2016/10/29 at 00:55

    Гоё юм аа , ер нь бол ихэнхи орнууд хувьсаж хөгжөөд сургалт сургуулийн систем өндөр түвшин байдын байна ш дээ. Гэсэн атал бид … … … … … … …………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………… байсаар л

  4. Зочин

    2016/10/29 at 10:48

    sonirholtoi l yum

  5. UB uuguli irgen

    2016/10/31 at 06:35

    Finland bas number 1 geed bichsen bsan.

  6. Зочин

    2016/10/31 at 13:35

    гэтэл манай монгол ном цээжлүүлээл дүнгээр сайн муу гэж ялгаад ихэнх нь өөртөө итгэлгүй нийгмийн байр суурь идэвхгүй дорой нэгэн болгох сургалтын симтемтэй байдаг. улсын хөгжил боловсролоос эхтэй баймаар…

  7. zomdie

    2016/11/18 at 11:07

    zzzzzzzzzzzzzzz

  8. Ардын багш

    2016/12/09 at 11:47

    Ер нь бол багш, ар гэрийнхний ур чадвар анхаарал халамж их л шаардах систем байна. Боловсролын системийг гоочилсноос өөрсдийгөө гоочлоо ч гэртээ ганц хоерхон цаг үр хүүхдүүддэ зарцулахад энэ бүгдийг эзэмшүүлэх боломжтой

  9. Зочин

    2017/03/28 at 18:52

    Манай монгол улс ийм байхад ядаг байна аа.

  10. Зочин

    2017/05/05 at 18:01

    MONGOLCHUUD ZOVHON NEMJ HASGAJ SURGADAG TEGCHEED CHANARTAI SURGALT GEED BGAA MAAA HUTSNA BIZ

  11. Зочин

    2017/07/20 at 18:07

    goy yum aa

  12. Зочин

    2018/04/05 at 14:30

    gaihaltai heleh ch ug alga bi iim l surguulid ywahiig husdeg herew tegwel huuhduud busadtaigaa zow hariltsaj bi ch bas idewh charmailtaa deeshluuleh buren bolomjtoi boloh yum bn gedgee uhaarlaa
    mongol ornii surgaltiin hotolbor ni uneheer muu baiga yum bn da hhe

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *