Хятадын нэгэн блогер бүсгүй акулын мах идэж буй бичлэг хийж цацсаны улмаас 18,500 ам.долларын торгуульд унажээ

0

Сонирхолтой бичлэг хийхийн тулд блогер бүсгүй цагаан акулын махыг хууль бус аргаар худалдан авч, хоол хийж идэж байгаагаа камерт бичжээ. Энэ амьтан нь хамгаалалтад орсон тул агнахыг хуулиар хориглосон байдаг аж.

Tizi нэрээрээ алдартай Зинь Моумоу-г Хятадад хоолны блогер гэдгээр нь хүмүүс сайн мэддэг юм. Бүсгүй сошиал сүлжээнд байрлуулсан өөрийн бичлэг, постоороо алдартай. Тэрээр этгээд хачин хоол хийж идэж байгаа бичлэгээ тавьдаг, тэр дундаа төрөл бүрийн амьтны махаар – матар, тэмээн хяруул зэрэг.

Олон нийтийн сонирхлыг улам ихээр татахын тулд блогер бүсгүй этгээд хачин, шинэ санаа сэдэхэд хүрнэ. Түүний нэг бичлэг вирус шиг таржээ. Tizi-гийн Douyin (хятадын нэгэн төрлийн TikTok хувилбар) дээр тавьсан бичлэг–ээс цагаан акулын махаар хийсэн шөл ууж байгаа нь харагдана. Хоол хийх үйл явц бүгд буюу загасаа янзалж байгаа нь хүртэл бичлэгт орсон байна.

“Аймшигтай харагддаг загас ч гэлээ мах нь үнэхээр зөөлөн юм” хэмээн блогер бүсгүй идсэн хоолныхоо сэтгэгдлээс хуваалцжээ. Ямартай ч түүнд ихэд таалагдсан нь ойлгомжтой байна.

9111s.ru
independent.co.uk
independent.co.uk

Бичлэг ч сошиал сүлжээгээр хурдтай тарсан тул Хятадын төрийн байгууллагын чихэнд хүрчээ.

Тус улсад цагаан акул нь хамгаалалтад багтдаг амьтан, энэ тухай ард ирдэг нь бүгд мэдэж байх үүрэгтэй. Хоолны блогер бүсгүйн хэлж байгаагаар бол хууль зөрчсөн зүйл юу ч хийгээгүй гэжээ. Загасны махыг Toabao-гаас худалдаж авсан. 2 метрийн урттай амьгүй загасанд 7700 юань төлсөн гэнэ. Мөн Tizi-ийн тайлбарлан хэлж байгаагаар бол уг загасыг агнаагүй, чухам хиймэл үржүүлгийн аргаар өсгөсөн загас байсан гэжээ.

Төрийн байгууллага загасны үүсэл гарал дээр эргэлзсэн тул цaгдаа нар гэмт xэргийн сэжүүрийг гаргахаар ажиллаж эхлээд байгаа юм. Блогер бүсгүйг ч багагүй мөнгөөр торгов. Цaгдаа нар ховор ан амьтан агнасан, худалдаалсан хэрэгт хэд хэдэн хүмүүсийг буруутган баривчилжээ. Тэднийг зөвхөн торгуулиар хязгаарлаад зогсохгүй, 10 хүртэл жилээр шоpонд хорих хуулийн зохицуулалт бий.

info24.ru

Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн баримтуудаас харахад цагаан акулын тоо толгой эрчимтэй хорогдож байгаа юм. Хууль бус ан агнууртай холбоотой гэж мэргэжилтнүүд үздэг. Хулгайн анчид цагаан акулын сэлүүр, шүдийг өндөр үнээр зарах гэж агнадаг байна. Акулын биеийн энэ хэсгийг уламжлалт анагаах ухаанд өргөн ашигладаг ажээ.

60
ГайхмаарГайхмаар
23
Ха ХаХа Ха
14
БурууБуруу
13
ХарамсалтайХарамсалтай
11
ТэнэглэлТэнэглэл
2
БахархмаарБахархмаар
2
ХөөрхөнХөөрхөн
2
ГоёГоё
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Зочин

    2023/02/11 at 13:21

    Ymr aimar yum beee

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *